| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00433/И |
| Дугаар | 308/ШШ2025/00422 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 308/ШШ2025/00422
| 2025 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 308/ШШ2025/00422 | Дорноговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: А.К ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,470,436.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.К ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ж.Э-аас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11427832 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,019,900 төгрөг, зээлийн хүү 450,536.16 төгрөг, нийт 1,470,436.16 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Э миний бие А.К ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,470,436.16 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.К ББСБ ХК нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,470,436.16 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.К ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Э-д холбогдох 1,470,436.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Э нь 1,470,436.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,477 төгрөгийн 19,238.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 19,238.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 19,238.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.КББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА