| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00472/и |
| Дугаар | 318/ШШ2025/00455 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 318/ШШ2025/00455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймаг, сум, дугаар багт оршин суух, регистрийн дугаар , ургийн овогт О.Б,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 онд төрсөн. Би 1986 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Улмаар 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдлийг тарах хүртэл ажилласан. 1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тул энэ хугацааны ажилласан жилийг тогтоолгох шаардлагагүй. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд нэгдэл тарах үед бичиг баримтаа аваагүйгээс болж хохирч байна. Иймд миний 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар тодорхойлолт, 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар Малчид, ажилчид томилон ажиллуулах тухай тушаал, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаар Ажилд томилох тухай тушаал, цэргийн батлахын хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудас, гэрч Д.Д, Б.Мнарын иргэний үнэмлэхийн болон ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Мыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, О.Бгийн ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Бгийн 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч О.Бгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар тодорхойлолод: Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн 1992-1996 оны тушаалын баримт тус архивд шилжиж ирээгүй тул О.Б холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй ба архивд байгаа 1990, 1991 оны тушаалын баримтаас 1990 оны 78 дугаар тушаал гарсан болно гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт О.Б 1986 оны 6 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.
3.3. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлээс 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон О.Бд олгосон хөдөлмөрийн дэвтэрт: 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллуулав гэжээ.
3.4. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар Малчид, ажилчид томилон ажиллуулах тухай тушаалаар дунд сургуулийн 8 дугаар анги төгсөж ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдан ирсэн ... Отгонбаярын Батхүүг Үйлдвэр бригадад туслах ажилчнаар 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар О.Бг цэрэгт явах болсон тул 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсөн, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаар Ажилд томилох тухай тушаалаар цэргийн алба хааж ирсэн О.Бг Үйлдвэр бригдадад туслах ажилчнаар 11 дүгээр сарын 01-нээс эхлэн томилон ажиллуулсан байна. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар Малчид, ажилчид томилон ажиллуулах тухай тушаал, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг нэхэмжлэгчийн 1986-1988 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалын хуулбарыг шийдвэрийн үндэслэл болгов. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаар Ажилд томилох тухай тушаалаар цэргийн алба хааж ирсэн О.Бг Үйлдвэр бригдадад туслах ажилчнаар томилсон байх боловч нэхэмжлэгч нь 1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тул энэ хугацааны ажилласан жилийг тогтоолгох шаардлагагүй гэж тайлбарласан тул уг тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.
3.5. О.Бгийн ХААТР-1 маягтад Овог, нэр О.Б, ажилладаг байгууллага Алдар нэгдэл, ажилд орсон он 1986, эрхэлдэг ажил бороожуулагч, маягтыг бүртгэсэн огноо 1988.06.22 гэж бүртгэгджээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн 1986-1988 онд ажиллаж байсан байдлын талаар тусгагдсан байх тул баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ. Харин гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн байх ба анкетад тухайн цаг үеийн мэдээлэл тусгагдсан байх тул 1986-1988 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.
3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д, Б.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Д.Д гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Б.М Би 1984-1994 он онд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. О.Б нь 1986 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд тус нэгдэлд туслах ажилтнаар ажилд орж байсан. Улмаар О.Б 1988-1990 оны хооронд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлд үргэлжлүүлэн тракторын жолоочоор ажилд орсон. Алдар нэгдэл нь хадлангийн салаа, услалтын систем, ногооны систем гэсэн 3 салаатай байсан бөгөөд нэг салаа нь 10 гаруй тракторын жолоочтой байсан. О.Б бид хоёр услалтын системд хамт тракторын жолоочоор ажиллаж байсан гэж мэдүүлсэн ба түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож боломжтой гэж үзэв.
4. Нэхэмжлэгч О.Б гийн ХААТР-1 маягтад эрхэлдэг ажил бороожуулагч гэж тусгагдсан байх боловч түүний хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаалд туслах ажилтнаар ажилд томилсон байх тул туслах ажилтнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч О.Б 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар Малчид, ажилчид томилон ажиллуулах тухай тушаал, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, ХААТР-1 маягт, гэрч Б.Мын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчийн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж ургийн овогт Отгонбаярын Батхүүгийн 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т ургийн овогт О.Б 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ