| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00454/и |
| Дугаар | 318/ШШ2025/00467 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 318/ШШ2025/00467
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: хот, дүүрэг, дугаар хороо, Сүхбаатарын талбай, , -р давхарт байрлах, регистрийн дугаар , Т ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: аймаг, сум, дүгээр баг, дугаар гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаар , Л.М холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,567,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Xapиyцагч Л.М нь Т ББСБ XXK-тaй дapaax rэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ2024012607179 тоот гэрээний дагуу Samsung A54 128GB маркийн rap yтac /цаг чихэвч/ нийт 1,238,000 төгрөгийг зээлийг 25 capын xyraцaaтай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийт 1,567,033.36 төгрөгийг хариуцагч Л.М гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,567,033 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Л.М д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,567,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.М нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,567,033 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Т ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,567,033 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Л.М нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Л.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,023 төгрөгийн тал хувь болох 20,011.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,011.5 төгрөг, хариуцагч Л.М гаас 20,011.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,567,033 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Л.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 20,011.5 төгрөг, хариуцагч Л.М гаас 20,011.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК -д олгож, 20,011.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ