| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00427/и |
| Дугаар | 318/ШШ2025/00476 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 318/ШШ2025/00476
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
аймаг, сум, дугаар багт байрлах, улсын бүртгэлийн , регистрийн дугаартай, П.Г,
Хариуцагч: , сум, дугаар багт оршин суух, регистрийн дугаар , ургийн овогт С.Г холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 12,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн иргэн С.Г нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас "Авто засварын газар" зориулалтаар 12,000,000 төгрөгийг хөнгөлөлтэй нөхцөлөөр 3 хувийн хүүтэй гэрээ байгуулан зээл авсан байна. Иргэн С.Г нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн хүү 720,000 төгрөг, үндсэн зээл 12,000,000 төгрөг, нийт 12,720,000 төгрөгийн зээл эргэн төлөхгүйгээр Хоршоо хөгжүүлэх санд хохирол учруулжээ. Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэд "... С овогтой Г нь гэрээний дагуу төлөлтөө хийхгүй, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан заалтаа зөрчиж 2025 оны 4 дүгээр сарын 11-ний байдлаар 12,720,000 төгрөгийн зээл төлөөгүй, зээл төлөх хугацаа дууссан байна. Иймд сум хөгжүүлэх зээл 12,720,000 төгрөгийг төлөөгүйн улмаас төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож өгнө үү" гэжээ. Сум хөгжүүлэх сангаас олгож буй санхүүгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд зээл авсан иргэн нь гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд иргэн С.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул түүнээс үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 720,000 төгрөг, нийт 12,720,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Бөхмөрөн сумын Төрийн сан дахь Хоршоо хөгжүүлэх сангийн 940090100150255401 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Увс аймгийн П.Г нэхэмжилсэн 12,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.Г нь зээлийн төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч С.Г холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г нь нэхэмжлэгч П газрын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12,750,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие Увс аймгийн П газрын нэхэмжилсэн 12,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Увс аймгийн П газрын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч П.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Г 12,750,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 218,950 төгрөгийн 50 хувь буюу 109,475 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12,750,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч С.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч П.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Г улсын тэмдэгтийн хураамж 109,475 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ