| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00479/и |
| Дугаар | 318/ШШ2025/00479 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 318/ШШ2025/00479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймаг, сумын, дүгээр багт оршин суух, регистрийн дугаар , Х ургийн овогт Ж.Л ,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн. Цэргийн албыг 1990-1992 онд хаасан. 2001 он хүртэл мал аж ахуй эрхэлж байгаад Увс аймгийн Тэс сумын Таван улиас их эмчийн салбарт галч, сахиулаар 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд ажилласан. Дараа нь 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Тэс сумын 1 дүгээр багийн бага сургуульд галчаар ажиллаж байсан. Одоо акт авчихсан байгаа. Миний ажилд орсон, гарсан тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 215 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Тэс сумын Нуур эхэн багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Тэс сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар тодорхойлолт, гэрч Д.Б, М.О, Ж.Э нарын хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Д.Б, М.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, ХААТР-1 маягт зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Л гийн 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Таван улиас их эмчийн салбарт галч, сахиулаар, 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багийн бага сургуульд галчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Л гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 215 дугаар зөвлөмжийн хуудсанд: Ж.Л гийн 2001-2005 оны тушаал, 2005 оноос хойшхи цалингийн баримт архивд шилжиж ирээгүй тул ажилласан жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Тэс сумын Таван улиас багийн эрхлэгч эмчийн 2001-2005 оны тушаал, цалин, тус багийн бага сургуулийн 2005 оноос хойшхи тушаал, цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул Ж.Л холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болно гэжээ.
3.3. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод: Ж.Л гийн 2002 оны 1-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2003 оны 1 дүгээр сараас 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Таван улиас их эмчийн салбарт, 2006 оны 1-6 дугаар сар, 9 дүгээр сар, 2011 оны 2-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2012 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 болон 3 дугаар сургуульд ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлжээ.
3.4. Увс аймгийн Тэс сумын Нуур эхэн багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тодорхойлолт болон Увс аймгийн Тэс сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар тодорхойлолтод: Ж.Л нь 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 он хүртэл Увс аймгийн Тэс сумын Таван улиас их эмчийн салбарт галчаар, 2005 оноос одоог хүртэл Таван улиасны бага сургуульд галчаар ажиллаж байгаа нь үнэн болно гэжээ. Нэхэмжлэгч Ж.Л нь тус байгуулагуудад тасралтгүй ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тодорхойлолтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
3.5. Ж.Л гийн ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн байх ба баримтад нэхэмжлэгчийн Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.
3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б, М.О, Ж.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь Ж.Э ийг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Д.Б Би 1979-2006 онд Увс аймгийн Тэс сумын бага сургуулийн захирлаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ж.Л 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багийн бага сургууль байх үед галчаар ажилд орж байсан. Тухайн үед 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилсон тушаал гаргаж одоог хүртэл гарчаар ажиллаж байгаа. Тус сургууль 3 галчтай байсан бөгөөд улирлын чанартай ажил учир 10 дугаар сард эхлээд 5 дугаар сард дуусдаг гэж, гэрч М.О Би 2000-2019 онд Увс аймгийн Тэс сумын Эрүүл мэндийн төвийн Таван улиас их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан. Ж.Л нь 2001-2005 оны хооронд тус Эрүүл мэндийн төвийн Таван улиас их эмчийн салбарт галч, сахиулаар ажиллаж байсан. Би тус эмнэлэгт 2000 онд ажилд ороод удаагүй байх үед галч Ц өөр аймаг руу шилжихээр болж оронд нь Ж.Л 2001 онд ажилд орж байсан. Тус сумын Таван улиас их эмчийн салбар нь зунд зусланд нүүдэллэн ажиллах үед Ж.Л нь эмнэлгийн сахиулаар ажилладаг байсан. Харин өвөл, намар хаварт галчаар ажиллаж байсан. Ж.Л нь 2005 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч тус сумын сургуулийн уурын зуухын галчаар ажиллахаар болж байсан гэж тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор няцаагдаж байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож боломжгүй гэж үзэв.
4. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар даатгуулагчийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах гол үндэслэл нь 1995 оноос хойш түүний нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацаа байдаг бөгөөд уг хугацаанаас хамааран ажилласан жилийг тооцдог. Иймд нэхэмжлэгч Г.Н ажиллаж байсан байдлыг Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод дурдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар буюу 2002 оны 1-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2003 оны 1 дүгээр сараас 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Таван улиас их эмчийн салбарт, 2006 оны 1-6 дугаар сар, 9 дүгээр сар, 2011 оны 2-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2012 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 болон 3 дугаар сургуульд ажиллаж байсан гэж үзэж, нэхэмжлэлээс үлдэх нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ж.Л 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багийн бага сургуульд галчаар ажиллаж байсан гэх боловч Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод тусгагдсанаар нэхэмжлэгч нь Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 болон 3 дугаар сургуульд ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн байх тул түүнийг тус сургуульд ажиллаж байсан гэж үзсэн болно.
6. Ийнхүү нэхэмжлэгч Ж.Л нь 2002 оны 1-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2003 оны 1 дүгээр сараас 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Таван улиас их эмчийн салбарт галч, сахиулаар, 2006 оны 1-6 дугаар сар, 9 дүгээр сар, 2011 оны 2-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2012 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 болон 3 дугаар сургуульд галчаар ажиллаж байсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
7. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х ургийн овогт Ж.Л 2002 оны 1-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2003 оны 1 дүгээр сараас 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Таван улиас их эмчийн салбарт галч, сахиулаар, 2006 оны 1-6 дугаар сар, 9 дүгээр сар, 2011 оны 2-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2012 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 болон 3 дугаар сургуульд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэь.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х ургийн овогт Ж.Л 2002 оны 1-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2003 оны 1 дүгээр сараас 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Таван улиас их эмчийн салбарт галч, сахиулаар, 2006 оны 1-6 дугаар сар, 9 дүгээр сар, 2011 оны 2-7 дугаар сар, 9-12 дугаар сар, 2012 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын 2 болон 3 дугаар сургуульд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ