| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00486/и |
| Дугаар | 318/ШШ2025/00494 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00494
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, гудамж, Ай Си тауэр, 13 давхарт байрлах, улсын бүртгэлийн , регистрийн дугаартай П ББСБ-ийн,
Хариуцагч: Увс аймаг, сум, дугаар багт оршин суух, регистрийн дугаар , Г.Н холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,205,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Н нь манай компанитай 2024 оны 2 сарын 29-ны өдөр И00008735 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 7100437417 зээлийн дансны дугаартай, 2,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 8 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5450554709 банкны тоот дансанд, 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 7100435527 зээлийн дансны дугаартай, 1,500,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 5 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5450554709 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 сарын 19-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. 2024 оны 3 дугаар сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,999,999.04 /нэг сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг дөрвөн мөнгө /, үндсэн хүү: 826,347.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 109,718.76 төгрөг нийт: 2,936,064.95 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 820,686.11 төгрөг, үндсэн хүү: 380,762.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 60,518.57 төгрөг нийт: 1,261,967.05 төгрөг, иймд зээлдэгч Г.Н оос үндсэн зээлийн төлбөрт 2,820,685.15 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,207,109.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,237.33 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 4,205,532.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П ББСБ-аас нэхэмжилсэн 4,205,532 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр тогтмол 1,000,000 төгрөгөөр төлөлт хийж 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Н ийн тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ нь хариуцагч Г.Н ид холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,205,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч П ББСБ-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,205,532 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие П ББСБ-аас нэхэмжилсэн 4,205,532 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 8, 9 дүгээр сарын дотор төлж барагдуулна гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч П ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Г.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,239 төгрөгийн тал хувь болох 41,119.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 41,119.5 төгрөг, хариуцагч Г.Н оос 41,119.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ББСБ-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П ББСБ-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,205,532 төгрөгийг 2025 оны 8, 9 дүгээр сарын дотор төлж барагдуулахыг хариуцагч Г.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 41,119.5 төгрөг, хариуцагч Г.Н оос 41,119.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П ББСБ-д олгож, 41,119.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ