| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/00492/и |
| Дугаар | 318/ШШ2025/00497 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00497
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: хот, дүүрэг, дугаар хороо,гудамж, тоотод байрлах, улсын бүртгэлийн 9015003104, регистрийн дугаартай, С ББСБ-ийн,
Хариуцагч: аймаг, сум, дүгээр баг, гудамж тоотод оршин суух, регистрийн дугаар , ургийн овогт Ц.Х холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,443,378.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Х 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Мөн тус өдөр зээлийн гэрээг байгуулан 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу талж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул хариуцагч Ц.Х гаас 4,443,378.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С ББСБ-аас нэхэмжилсэн 4,443,378.82 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр тогтмол төлөлт хийж 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Х гийн тайлбартай танилцлаа. Хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ нь хариуцагч Ц.Х д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,443,378.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгч С ББСБ-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,443,378.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие С ББСБ-аас нэхэмжилсэн 4,443,378.82 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр тогтмол төлөлт хийж 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгч С ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Ц.Х нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,044 төгрөгийн тал хувь болох 31,318.25 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,318.25 төгрөг, хариуцагч Ц.Х гаас 31,318.25 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ББСБ-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С ББСБ-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,443,378.82 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр тогтмол төлөлт хийж 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг хариуцагч Ц.Х хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,318.25 төгрөг, хариуцагч Ц.Х аас 31,318.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ-д олгож, 31,318.25 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ