| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00504/И |
| Дугаар | 308/ШШ2025/00431 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 308/ШШ2025/00431
| 2025 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 308/ШШ2025/00431 | Дорноговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.О-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,838,162.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч П.О-ээс 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн L32901051 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7802903951 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7100254801 тоот зээлүүдийн үндсэн төлбөрт 5,967,291.74 төгрөг, хүү 3,405,146.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 441,175.12 төгрөг, шимтгэл 17,048.85 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 9,838,162.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.О миний бие П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 9,838,162.36 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч П.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,838,162.36 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй П.О-д холбогдох 9,838,162.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.О нь 9,838,162.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,361 төгрөгийн 86,180.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О-с улсын тэмдэгтийн хураамжид 86,180.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 86,180.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА