| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0562/э |
| Дугаар | 0603 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 0603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч А.Сайнбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа, хохирогч Н.Х, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806014390632 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Бн, 19 оны 10 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо Нарлаг дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: УЮ92100807,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 08-ны өглөө 07.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороох газрын орчимд Н.Х гэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх Т фэйсбүүкээр танилцаж 2 удаа уулзсан. Сүүлд Баянзүрх дүүргийн ойр уулзъя гэж хэлсэн. Намайг иртэл эхнэр нь дүүтэйгээ хамт ирсэн. “Буудал” руу чирж явсан. Би “ярилцъя” гэхэд надтай ярилцаагүй. Ээж нь араас нь ирж хараалын үг хэлсэн. Намайг өвдөглөж, үснээс зулгааж, цохисон. Энэ болсон явдлыг дэлгүүрийн худалдагч харсан байсан. Зодуулсандаа би гомдолтой байна. Хохирогчийн нөхөр зурагаа явуул гэдэг. Би зурагаа явуулсан. Ер нь хохирогчийн нөхрийн буруу. Хааяа толгой өвддөг. Б.Б гараараа цохиж, ээж нь өшиглөсөн. Дүү нь хажууд байсан. Хохирогч дүүгээ “миний гарнаас барьж бай” гээд байсан. Дүү нь гар бариагүй. Уруул, хамар руу цохисон. Б.Б намайг үсдэж, чирсэн. Эмчилгээний зардал 428.000 төгрөгийн нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн нөхөр Н Т гэгчтэй 2013 оноос хойш нэг гэр бүл болон хамтран амьдарч байна. 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр манай нөхөр гэртээ орж ирээд унтаад өгсөн. Удалгүй утас нь дуугараад байхаар нь аваад үзтэл Х Н гэх хаягнаас манай нөхрийн утасны Т гэсэн хаяганд уулзая, учирья, санхүү туслалцаа үзүүлнэ үү гэж бичээд мөн өөрийн биеийн нууц газруудын зургийг явуулсан мессэж ирсэн байсан. Үүнээс болоод би нөхрөө сэрээгээд асууж лавлахад хүлээн зөвшөөрөөд дахин уулзахгүй гэж хэлсэн. Дараа нь нөхрийхөө мессэж бичиж байсан хаягаар буудалд орье уулзая гэж мессэж бичиж өнөө өглөө Н гэгч хүүхэнтэй уулзсан. Уг эмэгтэйтэй уулзаад яагаад манай нөхөртэй уулзаад байгаа юм юу хийдэг юм та хоёр гэхэд дуугарахгүй
байсан. Тэгэхээр нь би цагдаагийн хэлтэс дээр авчирч өгсөн гэжээ. /хх-ийн 8/
Хохирогч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сард санагдаж байна Т д гэсэн хаягтай хүнтэй фейсээр танилцсан. Тэрнээс хойш хоёр удаа уулзсан. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр уулзахад Т гэх залууг эхнэртэй гэж мэдсэн. Тэрнээс хойш уулзахгүй байж байгаад 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн өглөө 07.00 цагийн орчимд фейсээр харилцсан. Тэгтэл уулзая гэж над руу мессэж явуулахаар нь зөвшөөрөөд 08.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын орчим ирээд Т мессэжрүү ирсэнээ бичтэл Т эхнэр гэх эмэгтэй над дээр ирсэн. Араас нь дүү нь гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн мөн ирсэн. Т эхнэр гэх хүүхэн уулзангуутаа намайг шууд үсдээд янз бүрийн хараал хэлж зодсон. Намайг буудал руу авч явна гэж чирсэн. Би хүмүүсээ туслаарай гээд хэл амаа ололций гэхэд тоохгүй намайг зодоод байсан. Гэтэл бид нарын хажуугаар өнгөрч байсан 2 залуу цагдаа дуудаад бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний дээд уруул дотор талдаа язарсан байсан гэжээ./хх-н 34-40/
Гэрч Б мөрдөн шалгах ажмиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдрийн өглөө 07.00 цаг өнгөрч байхад ээж А ажил дээрээс буюу Хаанчлал зочид буудлаас гараад эмнэлэг орох гээд явж байхад эмнэлгийн хажуухан талд эгч Б, эгч Т бас нэг танихгүй эмэгтэй нар маргалдаад хэрэлдээд зогсож байсан. Намайг явж очиход нөгөө танихгүй эмэгтэй газар суучихсан. Манай эгч наадхаа босгочих гэхээр нь хоёр суганаас нь өргөөд босгох гэтэл босохгүй байсан тэгэхээр нь ээж бид хоёр тэр хоёрыг орхиод явсан. Юу болоод байгааг нь би сайн ойлгоогүй гэжээ. / х-н 48-49/
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хичээлийхээ завсар зайгаар газрын хажууд байх хүүхдийн даавуу өлгийний дэлгүүрт 24 цагаар ажилладаг юм. Тухайн өдөр би хоночихоод буух гэж байсан ба бараг 07.00 цаг өнгөрч байхад гадаа хүмүүс чарлахаар нь цонхоор хартал 3 хүн нэг охиныг чирээд явж байсан. Хажуугаар нь явж байсан хүмүүс боль гэж хэлж байсан. Гэтэл тэр охиныг нэг хүүхэн цээжин хэсэгт нь өшиглөөд байсан. Би цонхоор харж байсан болохоор юу яриад байгааг нь ойлгоогүй. Нэг охин луу 3 хүн л дайраад байсан. Тухайн охины ам юм уу хамарнаас хамарнаас нь цус гарч байсан. Зодуулсан охин хариу үйлдэл хийж чадахгүй байсан гэжээ. / хх-н 60-61/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 41/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 2431 тоотын дүгнэлт:
1.Х биед хамрын зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 42/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 62-64/
эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 69-73/
Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 75/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 74/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 53/ , Б.Б хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 54-58/ зэрэг болно.
Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 08-ны өглөө 07.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо газрын орчимд Н.х гэр бүлийн асуудлаас болж маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Х биед хамрын зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2431 тоот дүгнэлт /хх-н42/
Хохирогч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Т эхнэр гэх хүүхэн уулзангуутаа намайг шууд үсдээд янз бүрийн хараал хэлж зодсон. Намайг буудал руу авч явна гэж чирсэн. Би хүмүүсээ туслаарай гээд хэл амаа ололций гэхэд тоохгүй намайг зодоод байсан. Гэтэл бид нарын хажуугаар өнгөрч байсан 2 залуу цагдаа дуудаад бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний дээд уруул дотор талдаа язарсан байсан гэсэн мэдүлэг ./хх-н 34-40/
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … 07.00 цаг өнгөрч байхад гадаа хүмүүс чарлахаар нь цонхоор хартал 3 хүн нэг охиныг чирээд явж байсан. Хажуугаар нь явж байсан хүмүүс боль гэж хэлж байсан. Гэтэл тэр охиныг нэг хүүхэн цээжин хэсэгт нь өшиглөөд байсан. Би цонхоор харж байсан болохоор юу яриад байгааг нь ойлгоогүй. Нэг охин луу 3 хүн л дайраад байсан. Тухайн охины ам юм уу хамарнаас хамарнаас нь цус гарч байсан. Зодуулсан охин хариу үйлдэл хийж чадахгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-н 60-61/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … манай нөхрийн утасны Т гэсэн хаяганд уулзая, учирья, санхүү туслалцаа үзүүлнэ үү гэж бичээд мөн өөрийн биеийн нууц газруудын зургийг явуулсан мессэж ирсэн байсан. …нөхрийхөө мессэж бичиж байсан хаягаар буудалд орье уулзая гэж мессэж бичиж өнөө өглөө Н гэгч хүүхэнтэй уулзсан. Уг эмэгтэйтэй уулзаад яагаад манай нөхөртэй уулзаад байгаа юм юу хийдэг юм та хоёр гэхэд дуугарахгүй байсан гэсэн мэдүүлэг зэргэ болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Б.Б нь Н.Х нөхөр Тулгаа руу мессеж бичиж өөрийн биеийн нууц газруудын зургийг явуулсан мессэж ирсэн байсаныг үзээд түүнтэй уулзаж ярилцах гэсэн боловч ойлголцоогүйгээс түүний нүүр орчимд нь гараараа цохиж хамрын зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Б.Батсүрэнгийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Б нь хохирогч Н.Х эмчилгээний зардалд 428.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг зургаан сарын дотор нэг сард 75.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5 Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН