Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 305/ШШ2025/00427

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: “***” ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,603,073.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,603,073.75 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч “***” ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** овогтой *** нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр *** банктай R000207924 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 5,700,000 (Таван сая долоон зуун мянган) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн R000207924 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: зээлийн үндсэн төлбөр 1,485,363.90 төгрөг, зээлийн хүү 110,518.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,191.53 төгрөг, нийт 1,603,073.75 төгрөг. R000207924 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 1,603,073.75 (нэг сая зургаан зуун гурван мянга далан гурван төгрөг, далан таван мөнгө) төгрөгийг *** овогтой ***-аас гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 1,603,073.75 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***” ХХК нь ***-ын ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,603,073.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь “...*** банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 1,603,073.75 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна…” гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,603,073.75 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,599 төгрөгнөөс 20,299.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 20,299.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***” ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.***” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-ын ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,603,073.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-ын *** нь 1,603,073.75 (нэг сая зургаан зуун гурван мянга далан гурван төгрөг, далан таван мөнгө) төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,599 төгрөгнөөс 20,299.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 20,299.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Б.ОДБАЯР