Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00438

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***-ын хүсэлттэй,

Цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1982 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн хооронд Ардын армийн 152 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** миний бие 1964 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 1982 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн н/235 дугаар БХЯ-ны сайдын тушаалаар цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 504210 дугаарын цэргийн батлахтай халагдаж ирж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт гарах гээд төрийн архиваас ажиллаж байсан талаарх баримтууд болон батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн алба хаасан талаархи лавлагаа авахад намайг багад минь дууддаг байсан буюу нутгийн ах дүүс дууддаг байсан *** нэрээр гарч ирсэн байгаа. Батлан хамгаалахын төв архиваас *** нь 1982 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн н/235 дугаар БХЯ-ны сайдын тушаалаар цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 504210 дугаарын цэргийн батлахтай халагдаж байсан талаарх лавлагаа Л.Галбадрах миний бие юмаа. Иймд *** нь 1982 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн хооронд Ардын армийн 152 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-***-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 305/ШШ2025/00349 дугаартай шүүхийн шийдвэр,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч *** нь 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 152 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч *** нь 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 152 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Логширын Галдан БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1982.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985.06.18-ны өдөр 504210 дугаар цэргийн батлахтай халагдсан гэх архивын лавлагаагаар тогтоогдож байна.

4. Дээрх архивын лавлагаанд хүсэлт гаргагч ***-ыг *** гэж бичсэн болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 305/ШШ2025/00349 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх шүүийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

6. Иймд *** овогтой ***-ыг 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 152 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар *** овогтой ***-ыг 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Ардын армийн 152 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР