Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 305/ШШ2025/00458

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 8,743,174.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,743,174.40 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 7109927498 тоот цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 8,732,174.40 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 8,743,174.40 төгрөгийг хариуцагч ***-аас гаргуулах гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** овогтой *** нь *** ХХК байгууллагаас 11,090,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш төлөлт хийж чадаагүй шалтгаан нь хүнд их хэмжээний мөнгө өгч луйвардуулсан учир зээлээ хугацаанд нь төлж чадаагүй болно. Үлдэгдэл 8,743,174.40 төгрөгийг 2025 ондоо заавал барагдуулж дуусгахаа амалж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь***-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,743,174.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...Үлдэгдэл 8,743,174.40 төгрөгийг 2025 ондоо заавал барагдуулж дуусгахаа амалж байна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 8,743,174.40 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,841 төгрөгнөөс 77,420.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 77,420.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,743,174.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь 8,743,174.40 (найман сая долоон зуун дөчин гурван мянга нэг зуун далан дөрвөн төгрөг, дөчин мөнгө) төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,841 төгрөгнөөс 77,420.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 77,420.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР