Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 862

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, иргэн Б.Г*******ын “Оюуны өмч, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн А/130 тоот тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгуулж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн А/130 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан сонгогчийн нэрсийг 9 дүгээр багийн 11 дүгээр хэсэгт нэмж бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г*******а шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б******* овогтой Г*******а миний бие тул шүүхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/130 тоот тушаалаар батлагдсан Баянхонгор сумын сонгогчийн нэрсийн жагсаалтыг хүчингүй болгуулах, 7 дугаар багийн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг 9 дүгээр багийн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэх тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүхээр тус асуудал шийдвэрлэгдэхээс өмнө сонгуулийн санал хураалт болж сонгуулийн дүн гаргасан тус миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу иргэн Б.Г*******а нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ...”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж тус тус заасныг нэхэмжлэгчид тайлбарлахад нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ дэмжсэн байх тул нэхэмжлэгч Б.Г*******ыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан иргэн Б.Г*******ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Оюуны өмч, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн А/130 тоот тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгуулж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн А/130 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан сонгогчийн нэрсийг 9 дүгээр багийн 11 дүгээр хэсэгт нэмж бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ