| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00443/И |
| Дугаар | 305/ШШ2025/00468 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2025/00468
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** -д холбогдох,
Үйлчилгээний төлбөр 6,324,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний төлбөр 6,324,193 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч “***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “***” ХХК нь манай “үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч интернетийн урсгалаар хангах үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16-602-17-1957 тоот гэрээ байгуулж интернетийн үйлчилгээ ашиглаж эхэлсэн. “***” ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн интернет үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг хааж гэрээний дагуу төлөх төлбөр 9,624,193 төгрөгийг төлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй бөгөөд улмаар алдангиас чөлөөлөх хүсэлт гаргаж манай зүгээс алдангийг хасаж үндсэн төлбөр 6,324,193 төгрөгийг төлөх талаар удаа дараа хугацаа тохирч шаардсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд “***” ХХК-иас интернет үйлчилгээний төлбөр 6,324,193 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч “***” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн *** нь *** компанийн гаргасан нэхэмжлэхэд маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь *** -д холбогдуулан үйлчилгээний төлбөр 6,324,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч “*** нь “...Говь-Алтай аймгийн *** нь *** компанийн гаргасан нэхэмжлэхэд маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна…” гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд үйлчилгээний төлбөр 6,324,193 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,137 төгрөгнөөс 58,068.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “***”-аас 58,068.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох үйлчилгээний төлбөр 6,324,193 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь 6,324,193 (зургаан сая гурван зуун хорин гурван мянга нэг зуун ерөн гурав) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,137 төгрөгнөөс 58,068.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “***”-аас 58,068.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР