| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
| Хэргийн индекс | 115/2025/0032/З |
| Дугаар | 115/ШШ2025/0025 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 115/ШШ2025/0025
2025 12 18 115/ШШ2025/0025
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-оос ирүүлсэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ..... дугаар бүхий шийтгэлийн хуудсаар иргэн А.Дад шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлт /гомдол/-ээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын татварын улсын байцаагч /Б.Н/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор дүгнэлтдээ: “...Татварын улсын байцаагч Б.Н нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ иргэн А.Дад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д зааснаар 150,000 төгрөгөөр тоprox шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
...Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д заасан зөрчил үйлдсэн бол иргэнийг 1500 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заажээ. Холбогдогч А.Даас авсан мэдүүлэгт “...таныг Зөрчлийн тухай хуулийн11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 заалтыг үндэслэн баримт олгоогүй хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээтэй буюу 150,000 төгрөгөөр торгож байна” гэж бичсэн нь татварын улсын байцаагчаас 1500 нэгжийг 150,000 төгрөг гэж буруу ойлгож шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д зааснаар А.Дад 150,000 төгрөгөөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон татварын улсын байцаагч Б.Нийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн А.Дад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д зааснаар 150,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх нь" хэсгийн 1, 2-д 150,000 төгрөг гэснийг 1,500,000 төгрөг гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-ын гаргасан дээрх дүгнэлтээр тус аймгийн Даланжаргалан сумын татварын улсын байцаагч /Б.Н/-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд, тус ажиллагааны явцад Дорноговь аймгийн Татварын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” 01/472 тоот албан бичгийн дагуу томилогдсон,
Хариуцагч эрх бүхий албан тушаалтан /Б.Н/-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч болох тус татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч /Б.Мөнхсарнай/-аас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Дорноговь аймгийн Татварын газрын Даланжаргалан сумын татварын улсын байцаагч Б.Н нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Х.Дуламханд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д заасан зөрчил үйлдсэн тул 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Энэхүү хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан материалд Аймгийн Прокурорын газраас хянаад 150,000 төгрөг гэж бичсэнийг 1,500,000 төгрөг гэж өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй ...” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ...” гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг үндэслэн,
Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-оос тус аймгийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын татварын улсын байцаагч /Б.Н/-д холбогдуулан гаргасан, тус эрх бүхий албан тушаалтны иргэн А.Дад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д зааснаар шийтгэл оногдуулсан ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ..... дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт “...150,000 төгрөг гэснийг 1,500,000 төгрөг...” гэсэн өөрчлөлт оруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Татварын газрын Даланжаргалан сумын татварын улсын байцаагч /Б.Н/ буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор /Т.Цэнд-Аюуш/-оос, Дорноговь аймгийн Татварын газрын Даланжаргалан сумын татварын улсын байцаагч /Б.Н/-д холбогдуулан гаргасан, тус эрх бүхий албан тушаалтны ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ..... дугаар бүхий шийтгэлийн хуудаст “...150,000 төгрөг гэснийг 1,500,000 төгрөг ...” гэсэн өөрчлөлт оруулах шаардлага бүхий прокурорын дүгнэлт /гомдол/-ийг хариуцагч Дорноговь аймгийн Татварын газрын Даланжаргалан сумын татварын улсын байцаагч /Б.Н/ буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар прокурорын дүгнэлт /гомдол/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦЭНД