| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/01006/И |
| Дугаар | 193/ШШ2025/00675 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 193/ШШ2025/00675
| 2025 07 30 | 193/ШШ2025/00675 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, *******од оршин суух, ******* олхонууд ургийн овогт *******ын ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүхэд гаргасан хүсэлтдээ: гийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн******* Өргөө 2-ын зүүн замд И.Мurana маркийн УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа *******ын Toyota prius 30 маркийн машиныг мөргөж хохирол учруулсан. Машиныг үнэлгээгээр оруулахад 3,800,000 төгрөг тогтоогдсон. Цагдаа дээр хэрэг шийдэгдээгүй 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцсан шүүгч Т. 2 удаа оршин суух хаяг болох /13334/ тоотоор мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тийм иргэн оршин суудаггүй гэж хэлсэн. Мөн ын өөрийн дугаар болох ээжийнх нь дугаар холбогдож хэлэхэд за ойлголоо гэж хэлээд сураггүй алга болсон гэх хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр гаргасан байсан. Энэ хугацаанд ******* байнга хариуцсан хүнтэй нь холбогдож хэргийн явц асуух бүрд утсаар ярихаас эрс дургүйцсэн, тодорхой хариулт өгөхгүй байсан. Хайж байгаа, олохгүй байна гэсэн хариу өгдөг байсан. Хэрэгсэхгүй болсон тухай мэдэгдлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар ирүүлсэн. гийн РД: нь одоог болтол суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Б.******* нь *******,*******,*******, *******од оршин байдаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа болон түүний тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ургийн овогт гийн нь /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.ийн хүсэлтийг хангаж, ургийн овогт гийн нь /РД:/-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ургийн овогт гийн нь /РД:/-ийг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ургийн овогт гийн /РД:/-ын оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЭЭЖИН