2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 193/ШШ2025/00693

 

 

 

 

 

 

2025              07             31                                   193/ШШ2025/00693               

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******ж, *******ны төв байранд байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин уух, *******ын /УД-/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,014,149.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч М.тэй байгуулсан дугаартай зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт 2,014,149.13 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М. нар нь эвлэрлийн гэрээ байгуулан 2,014,149.13 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 08 дугаар сарын*******-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын*******-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,014,149.13 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч М.өөс зээлийн гэрээний үүрэгт 2,014,149.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 08 дугаар сарын*******-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын*******-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,014,149.13 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 47,176 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 23,588 төгрөгийг улсын төсвөөс, 23,588 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч М. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,014,149.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж2025 оны 08 дугаар сарын*******-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын*******-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,014,149.13 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 47,176 (дөчин долоон мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 23,588 (хорин гурван мянга таван зуун наян найм) төгрөгийг улсын төсвөөс, 23,588 (хорин гурван мянга таван зуун наян найм)төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Б.БЭЭЖИН