2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 193/ШШ2025/00710

 

 

 

 

 

 

2025              08             11                                   193/ШШ2025/00710               

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******лах, ******* ХК /РД:*******-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, ургийн овогт ийн /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 28,522,023.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч овогт ийн нь *******тай 2024 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр Дугаар No Цалингийн зээлийн гэрээ, Дугаар No Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 24,900,000.00 /хорин дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг сарын 1,68%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн Эмчилгээний зардал зориулалтаар ашиглахаар зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч ийн /РД: /-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчийн Дугаар No Цалингийн зээлийн гэрээ, Дугаар No Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт: Үндсэн зээл: 24,578,220.90 (хорин дөрвөн сая таван зуун далан найман мянга хоёр зуун хорин төгрөг, ерэн мөнгө), Үндсэн хүү: 3,829,216.91 (гурван сая найман зуун хорин есөн мянга хоёр зуун арван зургаан төгрөг, ерэн нэгэн мөнгө), Нэмэгдүүлсэн хүү: 107,585.61 (нэг зуун долоон мянга таван зуун наян таван төгрөг, жаран нэгэн мөнгө), Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 7,000.00 (долоон мянга)

Талуудын хооронд байгуулсан Дугаар No Цалингийн зээлийн гэрээ, Дугаар No Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 28,522,023.42 төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт хариуцагч Б. (РД:)-гээс гаргуулж, *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагч Б. нар нь эвлэрлийн гэрээ байгуулан 28,522,023.42 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.гээс зээлийн гэрээний үүрэгт 28,522,023.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 300,560 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 150,280 төгрөгийг улсын төсвөөс, 150,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Б. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,522,023.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 4,753,670.57 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 300,560 (гурван зуун мянга таван зуун жар) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 150,280 (нэг зуун тавин мянга хоёр зуун ная) төгрөгийг улсын төсвөөс, 150,280 (нэг зуун тавин мянга хоёр зуун ная) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Б.БЭЭЖИН