2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/00716

 

2025              08            12                                   193/ШШ2025/00716               

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******ын гудамж, *******ны төв байранд байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух, *******ын д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 24,330,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ХасБанк нь 2024 оны 11 дугаар сарын 20 ний өдөр ******* овогтой -тай тай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Тодруулбал, ХасБанк нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон.

Зээлийг олгосноос хойш 2025 оны 08 дугаар сарын 01 ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт 2,499,999 /Хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн/ төгрөг, хүүгийн төлбөрт 1,097,899 /Нэг сая ерэн долоон мянга найман зуун ерэн есөн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 904 /есөн зуун дөрөв/ төгрөгийг тус тус төлсөн.

Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж ХасБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 134 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд: 1/ тай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан тай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн

Үндсэн зээлийн төлбөр 22,500,000 төгрөг,

Зээлийн хүү 1,800,182 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 29,918 төгрөг,

Нийт 24,330,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү.... гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнтогтох хариуцагч З. нар нь тай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 24,330,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулан 24,330,100 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч З.аас тай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 24,330,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 279,601 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 139,800.5 төгрөгийг улсын төсвөөс, 139,800.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч З. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч З.д холбогдох тай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 24,330,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,666,020 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 279,601 (хоёр зуун далан есөн мянга зургаан зуун нэг) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 139,800.5 (нэг зун гучин есөн мянга найман зуун төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, 139,800.5 (нэг зун гучин есөн мянга найман зуун төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН