2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 193/ШШ2025/00743

 

 

 

 

 

 

2025             08             14                                193/ШШ2025/00743                

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т байрлах, ******* ХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, *******ын /РД:/-д холбогдох

Цахим зээлийн тай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,502,114.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. О.той байгуулсан цахим зээлийн тай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,502,114.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авлаа. Цахим зээлийн тай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,502,114.50 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Банк ХК нь хариуцагч О.ид холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр цахим зээлийн тай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,502,114.50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн тай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,502,114.50 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

           Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 102,984 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 51,492 төгрөгийн улсын төсвөөс, 51,492 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч О.ид холбогдох цахим зээлийн тай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,502,114.50 /таван сая таван зуун хоёр мянга нэг зуун арван дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 102,984 /нэг зуун хоёр мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 51,492 /тавин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийн улсын төсвөөс, 51,492 /тавин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Б.БЭЭЖИН