2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/03997

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 08 191/ШШ2025/03997

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, к-******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, ******* гудамж байр, 14******* тоот хаягт оршин суух овогт  /Регистрийн дугаар НЧ830*******15*******/-д холбогдох

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах м.кв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэрээний үүрэгт алданги 12,530,5*******0 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн өмгөөлөгч /ҮД:1953/,

гэрч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК нь иргэн Н.тай 2*******9 оны ******* сарын 23-ны өдөр 2/*******5-а дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, ******* гудамж байр, 14 давхарт 14******* тоот м.кв 2 өрөө орон сууцыг худалдсан. Н. нь урьдчилгаанд 14,*******19,000 төгрөг, гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 2*******9 оны 09 сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл улирал бүр 8,353,720 төгрөг буюу 58,47*******,000 төгрөг, нийт 73,095,000 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой байсан. Гэвч урьдчилгаанд 2*******9.*******.24-ний өдөр 14,*******19,000 төгрөг, 2*******9.04.20-ны өдөр 8,354,000 төгрөг, 2*******9.07.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2*******9.10.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2020.*******.24-ний өдөр 8,354,000 төгрөг, 2020.10.*******-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020.11.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.04.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.11.03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.11.04-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.05.10-ны өдөр 353,720 төгрөг, 2023.05.10-ны өдөр *******4*******,280 төгрөг, нийт 42,415,440 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн. Худалдан авагч Н. нь гэрээний төлбөрийн графикийн дагуу 2020 оны 10 сарын 23-ны өдөр сүүлчийн төлбөрөө төлж дуусгах ёстой байтал 2023 оны 05 сарын 10-ны өдрөөс хойшхи хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй. Компанийн зүгээс 2*******9 оны 08 сарын 28-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллан 2*******9/428 тоот дүгнэлтээр үйлчилгээтэй 1*******1 айлын барилгыг байнгын ашиглалтад оруулсан байсан. Бид удаа дараа утсаар ярьж, хариуцагчид албан тоотоор шаардлага өгч байсан, сүүлд 2024.04.10-ны өдөр байрны төлбөрөө төлөхийг дахин шаардаж тоот албан мэдэгдэл өгч, 2024 оны 04 сарын 22-ны өдрийн дотор төлбөр төлөх боломжит хугацаа олгосон ч төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Н.гаас төлбөрөө гэрээний дагуу төлж барагдуулаагүй 4 жилийн хугацаанд барилгын бараа материалын үнэ болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ам долларын ханш зэрэг инфляцийн түвшин 2 дахин өссөнтэй холбоотойгоор одоо м.кв-ын үнийг 2*******9 оны үнэлгээгээр тооцох боломжгүй болсон. Н. нь орон сууцыг манайхаас хүлээн авсан хугацаа болох 2*******9 оны 09 сарын *******-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлж орлого олж байгаа ч манай компанид төлөх төлбөрөө төлөхгүйгээр орон сууцыг ашиглаж байна. Н.гаас гэрээний үүрэгт төлсөн 42,415,440 төгрөгөөс гэрээний 7.2-т зааснаар төлсөн төлбөрийн хорин хувийг суутган тооцож үлдэгдлийг нь компанийн зүгээс буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд Н.гийн эзэмшлээс Баянзүрх дүүрэг 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол ******* гудамж байрны 14******* тоот 2 өрөө мкв орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Н. нь гэрээний гэрээний хавсралтад заасан графикийн дагуу төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч тус гэрээний дагуу 25,0*******1,120 төгрөгийг төлөхгүй хугацаа хоцроосон. Талуудын хооронд байгуулсан 2/*******5-а тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.-т зааснаар төлөх ёстой төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасны дагуу тохирсон графикт хугацаа 2020.04.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2020.07.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2020.10.23-ны өдөр 8,353,*******80 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Тус үүргийг 173-аас 1,571 хоног хугацаа хэтрүүлсэн, хоног тутамд 0.5 хувийн алданги тооцоход үүргийн дүнгийн 25,0*******1,120 төгрөгөөс хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцож гэрээний үүрэгт алданги 12,530,5*******0 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд ******* ******* ХХК-ийн зүгээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Н.гийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг Н.д буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэсэн. Манай компанийн зүгээс гэрээнээс татгалзаж орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт гаргуулахыг даалгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэн Н. нь ******* ******* ХХК-тай Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, ******* гудамж байр, 14 давхарт 14******* тоот м.кв орон сууцыг авахаар 2*******9 оны ******* сарын 23-ны өдөр 2/*******5-а дугаар Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,*******50,000 төгрөг, нийт 73,095,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. 2*******9.*******.24-ний өдөр урьдчилгаа төлбөрт 14,*******19,000 төгрөг, 2*******9.04.20-ны өдөр 8,354,000 төгрөг, 2*******9.07.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2*******9.10.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2020.*******.24-ны өдөр 8,354,000 төгрөг, 2020.10.*******-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020.11.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.04.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.11.03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.11.04-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.05.10-ны өдөр 353,720 төгрөг, 2023.05.10-ны өдөр *******4*******,280 төгрөг ******* консракшн ХХК-ийн Голомт банкин дахь 3005102525 тоот дансанд, 2024.12.05-ны өдөр *******,8*******0,000 төгрөг, 2025.02.18-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.02.21-ны өдөр 700,*******50 төгрөг, 2025.03.08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.03.10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.03.10-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 73,095,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Н. нь 2*******9-2021 оны хооронд гэрээний дагуу тухайн орон сууцны үнийн дийлэнх хэсгийг буюу 5*******,034,440 төгрөгийг төлсөн байсан. 2023 онд 1,000,000 төгрөгийн төлбөр, 2024-2025 оны хооронд үлдэгдэл төлбөр болох 1*******,0*******0,*******50 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээ байгуулах үед Н. нь Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг байсан бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш Ковид-19 цар тахал гарч, зах худалдааны төвүүдийг удаан хугацаанд ажилуулахгүй, хилээр бараа таваар оруулж ирэхэд хүндрэлтэй болж санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсон. Цар тахал дуусаж бизнесээ хэвийн үргэлжлүүлэх гэтэл лангуу түрээслэгч түрээсийн гэрээгээ цуцалж, бусдад худалдан борлуулснаар орлогын эх үүсвэрээ алдаж гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй болсон. Н. нь бага насны болон өсвөр насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд 2025 оны 03 сарын 05-ны өдөр хөлөө хөлдөөсний улмаас хагалгаанд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба цаашид 2-3 хагалгаанд орох шаардлагатай болж, хөдөлмөрийн чадвараа алдаж, тэргэнцэртэй, байнгын сахиуртай хүндхэн нөхцөл байдалтай байна. Н. гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууцны үнийг бүрэн төлсөн тул ******* ******* ХХК нь худалдан авагч Н.гийн өмчлөлд гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд өмчлөгчийн эрх дуусгавар болно ...хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан. Иймд Н. нь орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууцны үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн байх тул Баянзүрх дүүргийн 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, ******* гудамж, 19B байрны 14******* тоот 44,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж өгнө үү. Гэрээний төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн талаар маргахгүй тул хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээж төлөөгүй байсан үлдэгдэл төлбөрийн үнийн дүн болох 1*******,0*******0,5*******0 төгрөгийн 8,03,0280 төгрөгийн алданги төлөхөд татгалзах зүйлгүй. Одоогийн байдлаар гэрээнд заасан нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, итгэмжлэл /хх-5/, 2*******9.*******.23-ны өдрийн 2/*******5-а дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ /хх-*******-11/, 2*******9.10.07-ны өдрийн 2*******9/428 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-12-*******/, 2024.04.10-ны өдрийн дугаартай Мэдэгдэл /хх-14/, гэрээний график төлөлтийн бүртгэл /хх-15, 1*******/, сөрөг нэхэмжлэлийн хари тайлбар /хх-*******1-*******2/, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /хх-*******4/, Голомт банкны 2025.04.08-ны өдрийн төлбөрийн баримт /хх-144/, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-154-1*******7/, Голомт банкны 2025.04.22-ны өдрийн төлбөрийн баримт /хх-170/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-181/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-182/, гэрээний алдангийн тооцооллын баримт /хх-183/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-27/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-32/, 2024.11.27-ны өдрийн хариу тайлбар /хх-33/, Баянзүрх дүүргийн 1******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-35/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-3*******/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-37/, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-38, 39/, ХААН банкны дугаар дансны хуулга /хх-40-83/, ХААН банкны шилжүүлгийн баримт /хх-84, 85, 8*******, 87/, Голомт банкны төлбөрийн баримт /хх-88, 89/, Төрийн банкны төлбөрийн баримт /хх-90/, итгэмжлэл /хх-94/, сөрөг нэхэмжлэл /хх-1*******-115/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-11*******, 117/, Голомт банкны 2025.03.10-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт /хх-118/, ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-119/, ХААН банкны 2025.03.10, 2025.02.21, 2025.02.18, 2024.12.05-ны өдрийн шилжүүлгийн баримт /хх-120, 121, 122, 123/, ХААН банкны 2025.04.11-ний өдрийн шилжүүлгийн баримт /хх-145/, тайлбар /хх-179/, Голомт банкны 2025.04.23-ны өдрийн төлбөрийн баримт /хх-180/, 2025.05.08-ны хариу тайлбар /хх-184/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.02.21-ний өдрийн 5/2947 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2*******9.10.07-ны өдрийн 2*******9/428 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-104, 105-108/, гэрч ы мэдүүлэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Н.д холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах м.кв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүрэгт алданги 12,530,5*******0 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

3. Хариуцагч Н. нэхэмжлэгчид холбогдуулан Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах 44,3 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

4. Зохигчийн хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. ******* ******* ХХК болон иргэн Н. нар 2*******9 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр 2/*******5-а дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гүйцэтгэгч нь орон сууцыг 2*******9 оны 8 сард хүлээлгэн өгөх, захиалагч нь Офицер таун 2 байрны 14 давхарт 14******* тоот хаягт байршилтай м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 1,*******50,000 төгрөг, нийт 73,095,000 төгрөгийн 20 хувь болох 14,*******19,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэх 58,47*******,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн *******-11/

5.2. ******* ******* ХХК нь 2*******9 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2*******9/428 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 1******* давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг байнгын ашиглалтад оруулж, уг барилгад Баянзүрх дүүргийн 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол /*******321/, Улаанхурангийн гудамж байр гэсэн дугаар авсан, тус орон сууцны 14******* тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдэж, гэрчилгээ гараагүй байгаа. /хх-ийн 104, 105-108/

5.3. Н. нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах орон сууцыг 2*******9 оны 9 дүгээр сараас эзэмшилдээ шилжүүлэн авч, гэр бүлийн хамт амьдарч байгаа. /хх-ийн 35, 37/

 

*******. Зохигчийн хооронд 2*******9 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан гэрээг Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн байх боловч гэрээний талууд м.кв талбайтай орон сууцыг нийт 73,095,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсоноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчид гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй ба талууд гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

7. Гэрээний зүйл болох орон сууцыг ******* ******* ХХК нь 2*******9 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2*******9/428 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулж, хариуцагч Н.д 14******* тоот орон сууцыг 2*******9 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч нь энэ талаар маргаагүй.

 

8. Нэхэмжлэгч тал нь хариуцагчийг төлбөр төлөх үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцыг чөлөөлүүлэхээр шаарджээ.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ орон сууцны төлбөрийн ихэнх хувийг төлсөн байсан, гэрээ байгуулагдсанаас хойш ковид цар тахал гарч худалдаа эрхлэх боломжгүй болсон, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас орлогогүй болж төлбөрийг хугацаа хоцруулсан боловч одоо үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

 

10. Хариуцагч Н. нь гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцны төлбөрт нийт 73,095,000 төгрөгийг төлөх, урьдчилгаа төлбөрт үнийн дүнгийн 20 хувь 14,*******19,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэх 58,47*******,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу 2*******9.04.23-ны өдөр, 2*******9.07.23, 2*******9.10.23, 2020.*******.23, 2020.04.23, 2020.07.23, 2020.10.23-ны өдөр тус тус 8,353,720 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н. нь 2*******9.*******.24-ний өдөр урьдчилгаа төлбөрт 14,*******19,000 төгрөг, 2*******9.04.20-ны өдөр 8,354,000 төгрөг, 2*******9.07.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2*******9.10.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2020.*******.24-ны өдөр 8,354,000 төгрөг, 2020.10.*******-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020.11.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021.04.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.11.03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.11.04-ны өдөр 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2023.05.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 353,720 төгрөг, 2023.05.10-ны өдөр *******4*******,280 төгрөгийг нэхэмжлэгч ******* консракшн ХХК-ийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 84-89/

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024.12.05-ны өдөр *******,8*******0,000 төгрөг, 2025.02.18-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.02.21-ны өдөр 700,*******50 төгрөг, 2025.03.08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025.03.10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлснээр орон сууцны төлбөрт нийт 73,095,000 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 118-123/

 

11. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагчаас дээр дурдсаны дагуу мөнгө шилжүүлсэн болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй боловч шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзсан үндэслэлээр 2025 оны 04 сарын 08-ны өдөр 73,095,000 төгрөгийг хариуцагч Н.гийн ХААН банкны дугаартай данс руу 2-*******5-А гэрээний буцаалт -14******* тоот гэсэн гүйлгээний утгатай буцаан шилжүүлжээ. /хх-ийн 144/

 

Хариуцагч нь 2025 оны 04 сарын 11-ний өдөр 73,095,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 3005102525 дугаартай данс руу буцаалт гэсэн гүйлгээний утгатай буцаан шилжүүлсэн, нэхэмжлэгч нь 2025 оны 04 сарын 22-ний өдөр хариуцагчийн Голомт банкны 1245108458 дугаартай данс руу 73,095,000 төгрөгийг 14******* буцаалт гэсэн гүйлгээний утгатай буцаан шилжүүлсэн, хариуцагч нь 2025 оны 04 сарын 23-ны өдөр 73,095,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 3005102525 дугаартай данс руу Офицер таун -14******* буцаалт гэсэн гүйлгээний утгатай буцаан шилжүүлсэн болох хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 145, 170, 180/

 

12. Нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзаж орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг бүхэлд нь буцаан шилжүүлсэн байхад хариуцагчаас мөнгө буцаан шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг, хариуцагч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байхад буцаан шилжүүлж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

*******. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.

 

******* ******* ХХК нь 2024 оны 04 сарын 10-ны өдөр Н.д гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл 1*******,0*******0,5*******0 төгрөг, ашиглалтын төлбөр 21*******,000 төгрөгийг алдангийн хамт 2024 оны 04 сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн гэх тайлбарыг гаргасан ба мэдэгдэл хүргүүлсэн нь баримтаар тогтоогдож байх боловч тус гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан, дуусгавар болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй. /хх-ийн 14/

 

14. Зохигчийн хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул худалдагч болох ******* ******* ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө буюу орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Н. нь гэрээгээр тохирсон орон сууцны үнийг худалдагчид төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасныг баримтлан хариуцагч нь орон сууцны төлбөрт төлбөл зохих нийт 73,095,000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Н.г тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж орон сууцыг буцаан гаргуулахаар шаардаж байх боловч хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 14,*******19,000 төгрөг, графикийн дагуу 42,415,440 төгрөгийг төлж, орон сууцны төлбөрийн үлдэгдэл 1*******,0*******0,5*******0 төгрөг байсан болох нь талуудын тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул хариуцагч Н.г гэрээний үүргээ ноцтой зөрчиж биелүүлээгүй гэж үзэхгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2*******9 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр талуудын хооронд байгуулсан 2/*******5-а дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахаар шаардах эрхгүй. /хх-ийн 15/

 

Мөн хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас худалдаа наймааг эрхлэх боломжгүй санхүүгийн хямралд орж 2*******9 оны 10 сараас эхлэн 2020, 2021 онуудад нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй. Учир нь Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилсэн бөгөөд уг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, уг арга хэмжээ 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн, түүнчлэн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор уг хугацаанаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр цуцлагдсан үйл баримт нийтэд илэрхий болно.

 

Иймд хариуцагч нь давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзах, үүний үр дагаварт орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна.

 

15. Хариуцагч нь гэрээгээр тохирсон орон сууцны үнийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн тул орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахтай холбогдох баримт бичгийг шаардах эрхтэй ба Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д даалгах шийдвэрлэх үндэслэлтэй.

 

1*******. Нэхэмжлэгч нь хариуцагч Н. гэрээний хавсралтад заасан графикийн дагуу төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч 2020.04.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2020.07.23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2020.10.23-ны өдөр 8,353,*******80 төгрөг төлөх үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр 25,0*******1,120 төгрөгийн 50 хувь болох 12,530,5*******0 төгрөгийг алдангид гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй талаар маргаагүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан хариуцлага хүлээж төлөөгүй байсан үлдэгдэл 1*******,0*******0,5*******0 төгрөгийн алдангид 8,03,0280 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж байна.

 

Зохигчийн хооронд 2*******9 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 2/*******5-а дугаартай гэрээний 4.4-т Захиалагч нь төлөх ёстой төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасан байх ба зохигч анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулж, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

2*******9 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 2/*******5-а дугаартай гэрээнийн дагуу орон сууцны төлбөрт нийт 73,095,000 төгрөгийг хариуцагч төлөх үүргийг хүлээснээс шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 1*******,0*******0,5*******0 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагчаас алдангийн төлбөрт 8,030,280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /хх-ийн 15/

 

17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Н.гаас гэрээний үүрэгт алданги 8,030,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах м.кв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага, алдангийн төлбөрийн үлдэх 4,500,280 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Н.г тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д даалгах шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 285,700 төгрөг /70,200 төгрөг, 215,500 төгрөг/, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 593,*******25 төгрөг /523,425 төгрөг, 70,200 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 143,434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 593,*******25 төгрөг /523,425 төгрөг, 70,200 төгрөг/-ийг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.*******-д заасныг баримтлан хариуцагч Н.гаас гэрээний үүрэгт алданги 8,030,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах м.кв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага, алдангийн төлбөрийн үлдэх 4,500,280 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н.г Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 14******* тоот хаягт байрлах м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 285,700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 593,*******25 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.гаас 143,434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 593,*******25 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР