| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 193/2025/01101/И |
| Дугаар | 193/ШШ2025/00744 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 193/ШШ2025/00744
2025 08 14 193/ШШ2025/00744
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т байрлах, ******* ХК-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, *******ын т холбогдох
Цахим зээлийн 6000182974 дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 4,592,944.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М Банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. Э.той байгуулсан цахим зээлийн 6000182974 дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 4,592,944.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хасбанк ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Э. нар нь эвлэрлийн гэрээ байгуулан 4,592,944.03 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 765,940 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч Э.той байгуулсан 6000182974 дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 4,592,944.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн бөгөөд уг төлбөрөө 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 765,940 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 88,437 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 44,218.5 төгрөгийг улсын төсвөөс, 44,218.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч Э. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хасбанк ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Э.т холбогдох 6000182974 дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 4,592,944.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч төлбөр төлөх хугацаанд 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 765,940 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 765,940 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 88,437 (наян найман мянга дөрвөн зуун гучин долоо) төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 44,218.5 (дөчин дөрвөн мянга хоёр зуун арван найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын төсвөөс, (дөчин дөрвөн мянга хоёр зуун арван найман төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН