2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/04611

 

 

 

 

 

 

 

 

 

 

25 05 22 11/ШШ25/04

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, өргөн чөлөө дугаар байр ******* плаза 500 тоот хаягт байрлах "******* *******" ХХК /Регистрийн дугаар ******* /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж 2--1 тоот хаягт байрлах ******* ******* ******* ******* ******* ХХК / Регистрийн дугаар /холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 5,413,4 төгрөг, алданги 28,,3 төгрөг, нийт 84,,218 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч /үнэмлэхийн дугаар /,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компани нь Хан-Уул дүүргийн дүгээр хороо, гийн гудамж, Зайсан Вилла хотхоны ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа " " ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг ба "******* ******* ******* ******* *******" ХХК-тай оны 0 сарын 1-ны өдрийн "Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх" тоот гэрээг байгуулан ажилласан боловч гэрээний хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусгалгүйгээр ажлаа орхин явснаас шалтгаалж манай компани ноцтой хохироход хүрсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тус гэрээгээр талуудын хооронд барилгын дотор заслын модон хийцлэлийн ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 2.1, 4.1-д заасны дагуу оны 0 сарын 21-ний өдрөөс оны 12 сарын 21-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр гэрээний хугацааг тогтоосон. Манай компани болон "******* ******* ******* ******* *******" ХХК-ийн хооронд тоот гэрээний нийт үнийн дүнг 2,838,803 төгрөгөөр харилцан тохиролцсон ба үүнээс 128,283,880 төгрөгийг тус компанид төлсөн. Гэрээний 8.3-т "Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож Захиалагч талд алданги төлнө" гэж заасны дагуу "******* ******* ******* ******* *******" ХХК нь гэрээнд заасан хугацааг хоцроосон ба энэ талаар " " ХХК-аар дамжуулан удаа дараа мэдэгдсэн болно. Гэрээний төлбөрт 128,283,880 төгрөг төлснөөс хариуцагч компани 1,80,402 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компани нь гэрээт ажлуудыг тус бүрт нь тооцоход нийтдээ 5,413,4 төгрөгийг алдангид тооцон гаргуулах үндэслэлтэй байх ба ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөл зохих 5,413,4 төгрөгөөс тооцон 28,,3 төгрөгийн алдангийг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. "******* си эс ******* *******" ХХК нь өөрийн үйл ажиллагаа явуулдаг байрандаа байхгүй байсан тул Баянзүрх дүүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 101/ШШ23/0352 дугаартай шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 23 оны сарын 10-ны өдрийн тоот албан бичгээр тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Энхбаярын Давхарбаярыг Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Туул булаг гудамж 2--1 тоотод оршин суудаг болохыг тогтоосон. ймд дээр дурьдсан үндэслэлүүдээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 5,413,4 төгрөг, алдангид 28,,3 төгрөг, нийт 84,,218 төгрөгийг хариуцагч "******* ******* ******* ******* *******" ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-43/, ******* ******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-5, 44-4/, итгэмжлэл /хх-8, 4, 142, 143/, .0.1-ны өдрийн дугаартай Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-50-5/, 23.03.13, 23.03.21, 23.04.25-ны өдрийн мэдэгдэл /хх-5, 0, 5/, модон хийцлэлийн ажлыг хүлээн авсан комиссын актууд /хх--2/, Капитрон банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-3-/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх-83/, ажлын гүйцэтгэлийн тооцоо /хх-84, 85/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-/, .0.1-ны дугаартай Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-18-10/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ******* ******* ******* ******* ******* ХХК-н хуулийн этгээдийн лавлагаа, Гүйцэтгэх захирал ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-1-3/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-н 25.04.-ны өдрийн 8 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-145-15/, Баянзүрх дүүргийн дугаар хорооны Засаг даргын 25.05.0-ны өдрийн 521 дугаартай тодорхойлолт, цагдаагийн 25.05.08-ны өдрийн лтгэх хуудас, Хил хамгаалах ерөнхий газрын 25.05.13-ны өдрийн албан бичиг /хх-1, 1, 11/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

г


1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 5,413,4 төгрөг, алданги 28,,3 төгрөг, нийт 84,,218 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал нь 24 оны 08 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй удаа дараа ирээгүй тул хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эрүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаа хариуцагчийн хаягаар очиход хариуцагчийн төлөөлөгч Герман улс руу явсан гэсэн мэдээллийг авч, Хил хамгаалах ерөнхий газраас Чингис хаан агаарын замын боомтоор Монгол улсын хилээр гарах чиглэлд бүртгэгдсэн гэсэн лавлагаа авсан шалтгаанаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх боломжгүй талаар илтгэх хуудас бичиж ирүүлсэн. /хх-ийн 1, 1, 11/

 

ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 2.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

4. ******* ******* ХХК болон ******* ******* ******* ******* ******* ХХК нь оны 0 сарын 1-ны өдөр дугаартай Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* ******* ******* ******* ******* ХХК нийт 2,838,803 төгрөгийн барилгын модон хийцлэлийн ажлыг оны 0 сарын 21-ний өдрөөс сарын 1-ны өдөрт гүйцэтгэж дуусгах, будаг, замаскны ажлыг оны 12 сарын 21-ний өдөрт багтаан хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн байх ба тус гэрээ нь ХХК болон ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн хооронд оны 0 сарын 1-ны өдөр байгуулсан дугаартай Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ-ний салшгүй хэсэг болох талаар гэрээнд заажээ. /хх-ийн 18-10/

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн дүгээр хорооонд баригдаж буй Зайсан амины орон сууцны хотхоны барилгын ажлын захиалагч ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул ******* ******* ******* ******* ******* ХХК-тай дээрх гэрээг байгуулсан гэх тайлбарыг гаргасан ба хариуцагч тал нь нэхэмжлэгчтэй дээр дурдсан гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

ргэний хуулийн 34 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болж, ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.

 

******* ******* ХХК нь үндсэн гүйцэтгэгч, захиалагч ХХК-ийн гэрээт ажлын нд ******* ******* ******* ******* ******* ХХК-тай модон хийцлэлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, ******* ******* ХХК нь туслан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг ерөнхий гүйцэтгэгчийн өмнө хариуцах үүргийг хүлээсэн байна.

 

5. ргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ******* ******* ХХК болон ******* ******* ******* ******* ******* ХХК гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт нийт 2,838,803 төгрөгийг төлөхөөс 128,283,880 төгрөгийг шилжүүлснээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 1,80,401 төгрөгөөр тооцон шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 5,413,4 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

. Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК нь гэрээгээр тохирсоны дагуу амины орон сууцны хотхоны , , дугаар барилгын 3 айл, дугаар барилгын 5 айл, 2 дугаар барилгын 1 айл, нийт айлын модон хийцлэлийн ажлыг хийж гүйцэтгэх үүргийг хүлээж, цонхны хацар рам болон тавцангийн нийт 32 м.кв талбайн ажлаас 14 м.кв талбайн ажлыг, шалны плинтус нийт 18 м.кв талбайн ажлаас м.кв талбайн ажлыг, явган хана нийт м.кв талбайн ажлыг бүрэн хийж, ширхэг шатны ажлыг хийгээгүй талаар ажлын гүйцэтгэлийн тооцоог нэхэмжлэгч талаас ирүүлсэн. /хх-ийн 84, 85/

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ажлын гүйцэтгэлийн тооцоог модон хийцлэлийн ажлыг хүлээн авсан комиссын актад үндэслэн гаргасан гэх тайлбарыг гаргаж холбогдох баримтыг ирүүлсэн.

 

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК нэхэмжлэгчтэй гэрээгээр тохирсоны дагуу амины орон сууцны хотхоны , , дугаар барилгын 3 айл, дугаар барилгын 5 айл, 2 дугаар барилгын 1 айл, нийт айлын модон хийцлэлийн ажлыг хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэн дуусгаагүй болох нь дээр дурдсан модон хийцлэлийн ажлыг хүлээн авсан комиссын акт болон нэхэмжлэгчийн гаргасан ажлын гүйцэтгэлийн тооцоо зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн , , 8, , 2/

 

. ргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т заасны дагуу захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар үндсэн захиалагч ХХК-аас гүйцэтгэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д гэрээт ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан үйл баримт тогтоогдож байх ба ******* ******* ХХК болон ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн хооронд гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй боловч гэрээт ажлыг цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй нөхцөл байдлаас гэрээг цуцалсан тохиолдолд гэрээгээр бий болсон ажлын үр дүнгийн хэмжээгээр ажлын хөлсийг төлөх үүрэг үүснэ. ргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.-д Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь гэрээт ажлын хөлсөнд нийт 128,283,880 төгрөгийг захиалагч ХХК-аас шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж, хариуцагчийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлж нийт 1,80,401 төгрөг гэж тооцсоныг хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон гэрээний төлбөрт шилжүүлэн авсан мөнгөн дүнгийн асуудлаар маргаж мэтгэлцээгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй тул ажлын хөлсний төлбөрт шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 5,413,4 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

8. Нэхэмжлэгч нь гэрээт ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүй үндэслэлээр хариуцагчаас алданги 28,,3 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

оны 0 сарын 1-ны өдрийн дугаартай Амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ-ний Наймын 3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож төлнө гэж заасан байх ба зохигч анз тогтоосон гэрээг ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч 232.-д зааснаар алданги шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ажлын хөлсний төлбөрт шилжүүлсэн үлдэгдэл 5,413,4 төгрөгийн алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 28,,3 төгрөгийг шаардсан нь ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 5,413,4 төгрөг, алданги 28,,3 төгрөг, нийт 84,,218 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 581,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 581,052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, , 8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 5,413,4 төгрөг, алданги 28,,3 төгрөг, нийт 84,,218 /наян дөрвөн сая зургаан зуун хорин мянга хоёр зуун арван найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 581,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 581,052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР