| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Баясгалан |
| Хэргийн индекс | 127/2025/0014/3 |
| Дугаар | 127/ШШ/2025/0015 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 127/ШШ/2025/0015
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 127/2024/0005/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан би Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын Хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан улсын байцаагч Б.Баярсайханы 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0009919 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай ..... дүгнэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
...................... шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...аймгийн Нийгмийн даатгалын газрын Хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан улсын байцаагч Б.Баярсайханы “......................- нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй” гэх зөрчлийн 06 дугаартай зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч ......................- д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг шалгалтаар хянав.
Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэр, зөрчлийн хэргийг хянахад “......................- нь 2025 оны 5, 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй” гэх зөрчилд холбогджээ.
Эрх бүхий албан тушаалтнаас дээрх бүртгэлийн 06 дугаартай зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, зөрчлийн холбогдогч “Есүсийн гэр бүл” шашны байгууллага буюу хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульд торгуулийн хэмжээг 250 нэгж буюу 250.000 төгрөг гэж хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтнаас 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2 дахь хэсгийн 2.7-д заасан “Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэсэн заалтыг зөрчиж, шийтгэлийн хуудсанд өөрийн дардас, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулаагүй зэрэг нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дэх хэсгийг удирдлага болгон Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын Хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан улсын байцаагч Б.Баярсайханы 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0009919 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “Есүсийн гэр бүл” шашны байгууллагад шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын Хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан улсын байцаагч Б.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан улсын байцаагч Б.Баярсайхан нь Есүсийн гэр бүл шашны байгууллагын “2025 оны 5, 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр №0009919 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Есүсийн гэр бүл шашны байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн 750,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.
Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ...................... дүгнэлт бичиж, тус шүүхэд ирүүлсэн байна.
Прокурор дүгнэлтдээ, “...Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульд торгуулийн хэмжээг 250 нэгж буюу 250.000 төгрөг гэж хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтнаас 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2 дахь хэсгийн 2.7-д заасан “Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэсэн заалтыг зөрчиж, шийтгэлийн хуудсанд өөрийн дардас, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулаагүй зэрэг нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дэх хэсгийг удирдлага болгон Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын Хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан улсын байцаагч Б.Баярсайханы 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0009919 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “Есүсийн гэр бүл” шашны байгууллагад шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Дээрх дүгнэлтийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын Хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан улсын байцаагч Б.Баярсайхан нь хүлээн авч танилцаад, “...прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, ямар нэгэн хүсэлт байхгүй” гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ийнхүү прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 163 тоот дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын Хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан улсын байцаагч Б.Баярсайханы 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0009919 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай ..... 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 163 тоот дүгнэлтийг хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын Хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан улсын байцаагч Б.Баярсайхан хүлээн зөвшөөрснийг баталж, прокурорын дүгнэлтээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурорын дүгнэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН