2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04705

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27 *******9*******/ШШ2025/04705

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, *******ийн өргөн чөлөө, ******* оффис, тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, *******2 дугаар хороолол, тоот хаягт байрлах ******* ХХК / Регистрийн дугаар *******/холбогдох,

 

Гэрээний үүрэгт шилжүүлсэн *******05,0,25.06 төгрөг, алданги 52,940,*******42.5 төгрөг, нийт *******5,20,427.59 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* ******* ******* ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь бетон зуурмагийн үйлдвэрлэл буюу барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа төслийн талбай хотоос *******0 км зайтай байдаг. Бетон зуурмаг үйлдвэрлэхэд гол түүхий эд нь дайрга, элс, цемент байдаг ба дайргыг төслийн талбайтай аль ойроос авахыг судлаад ******* ХХК-ийг олж, дайрга худалдан авч байсан. 202 оны 0 сарын 24-ний өдөр ******* ХХК-тай тоот Дайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, ойролцоогоор *******5, м.куб дайрга худалдан авахаар тохиролцсон. Тус компани нь манайх хүн хүчээ нэмэх, мөн үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхийн тулд урьдчилгаа төлбөр хэрэгтэй байна, 200 сая төгрөгийн урьдчилгаа өгөх юм бол танай хэрэгцээг хангах хэмжээний дайргыг хангах бүрэн боломжтой гэж хүсэлт гаргасан тул манай компанийн зүгээс тухайн компанид итгээд урьдчилгаа 200 сая төгрөгийг олгоно гэж гэрээ байгуулсан. Улмаар манай компани гэрээний ..*******-д заасны дагуу 202 оны 0 сарын 24-ний өдөр урьдчилгаа 200,, төгрөгийг ******* ХХК-ийн нэхэмжлэхийг үндэслэн Голомт банкны данс руу шилжүүлсэн. Тус компани нь урьдчилгаа төлбөрийн үүргийн гүйцэтгэлд чанар стандартын шаардлага хангасан , м.куб дайргыг гэрээний ..2-т заасны дагуу 202 оны *******0 сарын 24-ний өдрийн дотор нийлүүлж дуусгах үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш ,79.0******* м.куб буюу 94,**************9,7*******4.94 төгрөгт дайрга нийлүүлж, үлдсэн *******05,0,25.06 төгрөгт одоог хүртэл дайрга нийлүүлээгүй. Талууд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д *******05,0,25.06 төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон. Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан тооцоо үлдэгдлийн баталгаагаар нотлогдоно. ******* ХХК нь манай компаниас авсан урьдчилгаа төлбөрийг үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүн хүчээ нэмэх, өдөр шөнийн ээлжтэй болж 24 цагаар тасралтгүй ажиллаж дайрганы гарцаа нэмэгдүүлэхэд зарцуулна гэж авсан боловч хүн хүч дутуу, дайрганы нийлүүлэлт нэмэгдэхгүй байсаар дайргыг бүрэн нийлүүлж дуусгаагүй. Тус компанийн Гүйцэтгэх захирал тай холбоотой байж утсаар ярьж, уулзаж, албан бичиг хүргүүлж компанийг хохиролгүй болгож өгөхийг удаа дараа шаардаж, хугацаа олгож байсан боловч төлнө гэж явсаар үр дүн гаралгүй өдийг хүрсэн. Хариуцагч компанийн захирал нь 2024 оны 04 сарын 24-ний өдөр өгсөн 0424/0******* тоот албан бичигтээ *******05,0,25.06 төгрөгийн өглөгтэй болохоо хүлээн зөвшөөрч, уг төлбөрт ногдох дайргыг 2024 оны 06 сарын 25-ны өдрөөс хойш барагдуулах хүсэлт гаргасан. Манай компаниас урьдчилгаа төлбөртөө үлдсэн дайрга авъя, эсхүл мөнгөө өг гэж шаардлага тавьсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Бетон зуурмагийн үйлдвэр нь улирлын шинжтэй учраас өвөл болохоос өмнө дайргаа авмаар байна гэж шаардлага тавихад болно бүтнэ гэж явсаар шүүхэд хандах нөхцөл байдал үүссэн. ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал 2024 оны 05 сарын 0-ны өдөр 050/0******* тоот албан бичиг ирүүлж уучлалт хүсэж, нийлүүлээгүй үлдсэн дайргыг нийлүүлж дуусгах хугацаа олгохыг хүсэхийн зэрэгцээ алдангийг хүлээн зөвшөөрч, алдангид ногдох дайргыг 5-*******0 мм хэмжээтэй дайргаар барагдуулж, 5 машин дайрга тутмын 2-оор нь барагдуулах саналыг тавьж байсан боловч ямар ч алхам хийхгүй худал амлалт өгсөөр сүүлдээ утсаа авахаа больсон. Талуудын хооронд байгуулсан тоот гэрээний 5..*******-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бол нөгөө тал нь нэг талын санаачлагаар цуцалж, урьдчилгаа төлсөн төлбөр, учирсан хохирол, зардлаа буруутай талаас нэхэмжилнэ гэж заасан. ******* ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг 202 оны *******0 сарын 24-ний өдрийн дотор дайрга нийлүүлж дуусгах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлэхгүй 9 сар гаруй хугацаа хэтрүүлж, нэхэмжлэгч талыг хохироосон тул гэрээний 5..*******-д заасны дагуу 2024 оны 07 сарын *******-ны өдөр 24/7******* тоот албан бичиг хүргүүлж, гэрээг цуцалж буй талаар дурдаж, урьдчилж шилжүүлсэн төлбөрийн үлдэгдлийг 5 хоногийн дотор шилжүүлэхийг шаардсан боловч төлөөгүй. Хариуцагч тал ийнхүү дайрга нийлүүлэх үүргээ гүйцэтгэхгүй болох нь тодорхой болсон тул үйл ажиллагаагаа тасалдуулахгүй байх үүднээс өөр компаниас дайрга худалдан авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Иймд ******* ХХК-аас гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн зарим төлбөр болох *******05,0,25.06 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 52,940,*******42.5 төгрөг, нийт *******5,20,427.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

.*******. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-*******-/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, 202.0.24-ний өдрийн дугаартай Дайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх-5-*******2/, 2024.07.0-ны өдрийн итгэмжлэл /хх-*******5-*******6/, ******* ******* ******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-*******7/, 202/009 дугаартай нэхэмжлэх /хх-*******/, Голомт банкны 202.0.24-ний өдрийн төлбөрийн баримт /хх-*******9/, Тооцоо үлдэгдлийн баталгаа /хх-20/, ******* ******* ******* ХХК-н 202.0.*******5-ны 2/5 дугаартай албан бичиг, 202.*******0.04-ний өдрийн 2/67 дугаартай Мэдэгдэл, 2024.04.0-ны өдрийн 24/4 дугаартай Мэдэгдэл, 2024.07.*******-ны өдрийн 24/7******* дугаартай Мэдэгдэл /хх-2*******, 2, 25-26, 29/, ******* ХХК-н 2024.04.24-ний өдрийн 0424/0******* дугаартай хүсэлт /хх-24/, нэмэлт тайлбар,

.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-55/,

.. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2024.*******0.24-ний өдрийн эрэн сурвалжлах ажиллагааны тухай албан бичиг /хх-6/, Чингэлтэй дүүргийн *******7 дугаар хорооны Засан даргын тодорхойлолт.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

г


*******. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл *******05,0,25.06 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 52,940,*******42.5 төгрөг, нийт *******5,20,427.59 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан.

 

. Хариуцагч ******* ХХК-ийн захирал нь 2024 оны *******0 сарын *******6-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн *******00.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

4. ******* ******* ******* ХХК болон ******* ХХК нь 202 оны 0 сарын 24-ний өдөр дугаартай Дайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч ******* ХХК нь захиалагчийн шаардлагад нийцсэн, тоо, хэмжээ, чанар бүхий, зориулалтын дагуу ашиглах боломжтой, эрхийн болон биет байдлын доголдолгүй дайргыг захиалгын дагуу тогтоосон газар, тогтоосон хугацаанд зохих ёсоор бүрэн нийлүүлэх үүргийг 202 оны 0 сарын 24-ний өдрөөс ************** сарын 0-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх, захиалагч ******* ******* ******* ХХК нь *******0-20 мм хэмжээтэй *******5, м.куб дайргыг нэгжийн үнийг 25, төгрөгөөр тооцож нийт 75,, төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 200,, төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөс ажлын нэг хоногийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-*******2/

 

5. Зохигчийн хооронд 202 оны 0 сарын 24-ний өдөр байгуулсан гэрээг Дайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ гэсэн байх боловч гэрээний талууд *******5, м.куб дайргыг нийт 75,, төгрөгөөр нийлүүлэх, хүлээн авахаар тохиролцсоноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.*******-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.*******-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигч гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй ба ******* ******* ******* ХХК болон ******* ХХК дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК гэрээгээр тохирсны дагуу урьдчилгаа 200,, төгрөгийг 202 оны 0 сарын 24-ний өдөр хариуцагч ******* ХХК-ийн Голомт банкны *******520 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч тухайн шилжүүлэг болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй. /хх-ийн *******9/

 

7. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шилжүүлсэн 200,, төгрөгөөс хариуцагчийн нийлүүлсэн дайрганы үнэ болох 94,**************9,7*******4.94 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл *******05,0,25.06 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.*******-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Хариуцагч ******* ХХК нь 202 оны 0 сарын 24-ний өдөр байгуулсан дугаартай Дайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүрэгт 75,, төгрөгийн үнэ бүхий *******0-20 мм хэмжээтэй *******5, м.куб дайргыг нийлүүлэх үүргийг хүлээсэн боловч ,79.0******* м.куб буюу 94,**************9,7*******4.94 төгрөгийн дайрга нийлүүлсэн байх ба нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 200,, төгрөгөөс *******05,0,25.06 төгрөгт дайрга нийлүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

******* ******* ******* ХХК-аас гэрээний үүргийн хэрэгжилттэй холбогдуулан удаа дараа мэдэгдлийг хүргүүлж, ******* ХХК 2024 оны 04 сарын 24-ний өдрийн байдлаар *******05,0,25.06 төгрөгийн үнэ бүхий дайрга нийлүүлээгүй талаар хүлээн зөвшөөрч, тус компанийн холбогдох бичиг баримтын хугацаа дууссантай холбоотой 2024 оны 06 сарын 25-ны өдрөөс нийлүүлэлтийг хийх хүсэлтийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл, албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 2, 24, 25-26, 29/

 

Хэрэгт авагдсан баримтаар ******* ******* ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй боловч хариуцагч нь гэрээний дагуу дайргыг үргэлжлүүлэн нийлүүлээгүй нөхцөл байдлаас шалтгаалж нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээх тул гэрээт ажлын доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүснэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч талд гэрээний төлбөрт 200,, төгрөгийг шилжүүлсэн боловч *******05,0,25.06 төгрөгийн дайргыг нийлүүлээгүй гэх тайлбарыг гаргаж, хариуцагчийн нийлүүлсэн дайргын хэмжээг ,79.0******* м.куб буюу 94,**************9,7*******4.94 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч ******* ХХК баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба нийлүүлсэн дайрганы тоо хэмжээ болон мөнгөн дүнгийн асуудлаар маргаж мэтгэлцээгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй тул дайрганы төлбөрт шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл *******05,0,25.06 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу дайрга нийлүүлэх үүргийг тохирсон хугацаанд гүйцэтгээгүй үндэслэлээр хариуцагчаас алданги 52,940,*******42.5 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

202 оны 0 сарын 24-ний өдрийн дугаартай Дайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 5.2.*******-т Талууд гэрээгээр хүлээсэн үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд ийнхүү хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.******* хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа төлнө гэж заасан байх ба зохигч анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.-т зааснаар бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч 22.6-д зааснаар алданги шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь гэрээгээр тохирсны дагуу 202 оны 0 дугаар сарын 24-ний өдрөөс 202 оны ************** дүгээр сарын 0-ны өдрийн хооронд нийт *******5, м.куб дайргыг нийлүүлэх үүргийг хүлээсэн, 202 оны 0 сарын 24-ний өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 200,, төгрөгийг шилжүүлэн авсан боловч *******05,0,25.06 төгрөгийн дайргыг нийлүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл *******05,0,25.06 төгрөгийн алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 52,940,*******42.5 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасантай нийцэж байх тул шаардсан алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

9. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч ******* ХХК-аас 202 оны 0 сарын 24-ний өдрийн дугаартай Дайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүрэгт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл *******05,0,25.06 төгрөг, гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан хугацаа хэтрүүлсний алдангид 52,940,*******42.5 төгрөг, нийт *******5,20,427.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

*******0. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 952,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 952,052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, ************** дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.*******, 22 дугаар зүйлийн 22.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл *******05,0,25.06 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 52,940,*******42.5 төгрөг, нийт *******5,20,427.59 /нэг зуун тавин найман сая найман зуун хорин мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5*******,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 952,052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР