2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04719

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27 *******9*******/ШШ2025/047*******9

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, дугаар байр, тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг *******7 дугаар хороо, ******* гудамж, *******6а тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

*******0,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагч Л.*******,

хариуцагчийн өмгөөлөгч /ҮД:/,

гэрч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж.******* миний бие 2023 оны 7 сард Л.*******тай танилцаж түүний нэр дээр ББСБ ХХК-аас лизингээр сар бүр зээл төлж тодорхой хугацааны дараа өөрийн нэр дээр шилжүүлж авах ёстой байсан 4******* маркийн дугаартай автомашиныг зээлийг нь төлөөд авахаар тохиролцож 2022 оны 07 сарын *******0-ны өдөр түүний нөхөр ийн банкны 50*******87978*******6 дансанд *******0,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Автомашиныг хүлээн авч унаж явахад Л.******* нь хүч түрэмгийлэн машиныг булааж авч явсан. Цагдаад мэдэгдсэн боловч иргэд хоорондын асуудал байна гээд хүлээж аваагүй. Ж.******* би ББСБ ХХК-ийн дансанд 2022 оны 08 сарын 09, *******8-ны өдөр нийт *******0,800,000 төгрөг хийсэн. Одоо би автомашин ч үгүй, буцааж авсан мөнгө ч үгүй хохирсон ба хариуцагч нь зугтаасаар байсан тул эрэн сурвалжлуулаад хаяг нь тодорхой болсон. , Л.******* нар худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй ч гэсэн амаар тохиролцсон. Да хүрээ зах дээр энэ машиныг худалдан борлуулах гэж байхад Ж.******* тай хамт байсан ба Л.******* нөхөртэйгөө тухайн үед хамт уулзсан. Л.******* нь Ж.Баатарбямбыг Ж.*******гийн нөхөр гэдгийг мэдэж байсан. Энэ талаар өмнөх шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэр бүлийн гишүүний данснаас мөнгө шилжүүлсэн, тухайн үед тээврийн хэрэгслийн мөнгө орсон талаар маргаагүй. Тохирсноороо 8 сард нь Л.*******ы нэрийн өмнөөс ББСБ-д зээлийн сунгалтыг нь хийсэн. Автомашинаа буцаагаад авсан, төлбөрт төлсөн мөнгө нь Ж.*******гийн данснаас орсон тул мөнгийг буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийг буцаан авсантай холбоотой хохирол гэж тохирсон зүйл огт байхгүй. Тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ нь шүүхийн журмаар шинжээч томилж үнэлгээ гаргаагүй, хариуцагч тал өөрсдөө тогтоолгосон, мөн сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ талаар хэлэлцэхгүй орхиж өгнө үү. Ж.Баатарбямбын хувьд ******* толь хагалсан гэдгээ хэлсэн, тиймээс тухайн асуудлаар нь шаардах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хариуцагч нь худалдахаар тохирсон машинаа буцааж авсан тул нэхэмжлэгч Ж.******* шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах бүрэн эрхтэй. Иймд Л.*******аас *******0,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2022 оны 07 сарын *******0-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Да хүрээ зах дээр 4******* маркийн 02-47 улсын дугаартай тээврийн хэрэгслийг д худалдахаар аман байдлаар тохирч урьдчилгаа *******0,000,000 төгрөг авч үлдэгдэл мөнгийг улсын баяр наадмын дараа буюу 2022 оны 07 сарын 20-ны өдөр авч ББСБ-ын зээлийг хааж эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч нь харилцан тохиролцсон хугацаандаа ирэлгүй очиж байна гэх мэтээр 2 өдөр " " ББСБ-ын гадаа хүлээлгэсэн. нь тухайн үед өөрийгөө компанийн захирал, баяр наадам таарсан тул мөнгө орж амжсангүй, урьдчилгаа өгсөн юм чинь машиныг унаад явъя мөнгө надад байгаа гэх зэргээр бодит байдлыг нууж хууран мэхэлсэн. Сүүлдээ залгахаар утсаа авахгүй а байгаа нь мэдэгдэхгүй 4 сар орчим хугацаанд алга болсон. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Ж.Баатарбямбыг эрэн сурвалжилж олсон. Тухайн этгээд нь олон хүн залилж цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд машинаа авах үед миний машины суудлын бүрээс, баруун талын толь хагарсан, машины нүүрсэн яндан байхгүй байсан. Зам дээрээс өөрийнхөө машиныг таниад унаж явсан хүнээс нь машинаа авсан. Цагдаагийн байгууллагад тухайн үед мэдэгдэж авч очоод үнэлгээ хийлгэж байсан. нь үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, гомдол саналгүй гэж хэлээч гээд Л.******* гомдол саналгүй гэж хэрэг нь хаагдсан. " " ХХК-ийн үнэлгээгээр 4,962,500 төгрөг, ББСБ-д төлөх төлбөр, хууль бусаар эзэмшиж ашигласаны төлбөр, сэтгэл санааны хохирол зэрэгт тооцож *******0,800,000 төгрөгийг суутгаж буцаан өгөхгүйгээр харилцан тохирсон. Нэхэмжлэгч Ж.******* гэх хүнийг би огт танихгүй, тухайн хүнд машинаа худалдан борлуулсан зүйл байхгүй, хэрэв миний машиныг худалдан авахаар *******0,000,000 төгрөг шилжүүлсэн бол тухайн мөнгийг би ас авсан. Цагдаагийн байгууллага тус хэргийг шалгаж Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 сарын *******6-ны өдрийн 347 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Тухайн хэрэг дээрээс би автомашинаа Ж.*******д бус д худалдсан гэдэг нь тогтоогдоно. Миний хувьд Ж.*******тай ямар нэг байдлаар гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн асуудал байхгүй, хэрэв Ж.Баатарбямбын надад шилжүүлсэн *******0,800,000 төгргийг нэхэмжилж байгаа бол Ж.******* нь тус шүүхэд тухайн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.*******. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-*******-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024.02.02-ны өдрийн албан бичиг /хх-4/, банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-5-7/, 2024.08.2*******-ний өдрийн итгэмжлэл /хх-27/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-**************/, хариу тайлбар /хх-*******6/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023.02.*******6-ны өдрийн 347 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх-*******7-*******8/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-34/, 2023.0*******.*******3-ны өдрийн кассын орлогын ордер /хх-36/, ХХК-н Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-37-38/, 2022.*******2.29-ний өдрийн Кассын орлогын ордер /хх-39/, Ослын улмаас үүссэн гэмтлийн дүгнэлт /хх-40-4*******/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Ж.Баатарбямбын гэрчин мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-49, 5*******-52/, 2022.09.02-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-65-66/, гэрч Л.Эндэнэжаргалын мэдүүлэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Л.*******д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр *******0,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ нөхөр Ж.Баатарбямбын хамт хариуцагчаас 02-47 улсын дугаартай 4******* маркийн автомашиныг худалдан авахаар тохирч, төлбөрт *******0,800,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч автомашинаа буцаан авсан тул төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Л.******* нь тай 4******* маркийн 02-47 улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авахаар тохирч *******0,800,000 төгрөгийг авсан, үлдэгдэл мөнгөө өгөөгүй тул автомашиныг буцаан авсан, тухайн машины суудлын бүрээс, баруун талын толь хагарсан, нүүрсэн яндан байгаагүй тул үнэлгээ хийлгэж хохирол 4,962,500 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад төлөх төлбөр, хууль бусаар ашигласны төлбөр, сэтгэл санааны хохирол зэрэгт шилжүүлсэн *******0,800,000 төгрөгийг суутгаж тооцохоор харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Ж.*******тай гэрээ, хэлцэл хийсэн асуудал байхгүй, *******0,800,000 төгрөгийг нэхэмжлэх эрх түүнд байхгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 сарын *******6-ны өдрийн 347 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ...иргэн Л.******* нь 2022 оны 0******* дүгээр сарын 06-ны өдөр ББСБ-аас *******8,500,000 төгрөгийн зээл авч 02-47 улсын дугаартай хар өнгийн 4******* маркын тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авсан бөгөөд улмаар иргэн д 2022 оны 07 дугаар сарын *******0-ны өдөр 27,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа *******0,000,000 төгрөгийг өөрийн нөхөр ийн банкны 50*******87978*******6 тоот дансаар шилжүүлэн авч, үлдэгдэл *******7,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон боловч иргэн нь хэлцлээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас иргэн Л.******* энэ талаар маргаан үүсгэж, улмаар цагдаагийн байгууллагад хандсан байна. Дээрх иргэн Л.*******, нарын хооронд үүссэн маргаан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийн шинжгүй, харин тээврийн хэрэгсэл зээлээр худалдан борлуулж, түүний үр дүнд төлбөрийг цаг тухайд нь хийж гүйцэтгэхтэй холбоотой иргэд хооронд үүссэн иргэний эрх зүйн шинжтэй маргаан байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв гэжээ. /хх-ийн *******7-*******8/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан мэдүүлэгтээ 2022 оны 07 сарын *******0-ны өдөр *******аас машин авсан. Ж.******* бид хоёр байсан. 5 цаг болох дөхөөд бүх юм хаагдсан тул шилжүүлэг хийж чадаагүй, банк бус дээр очиж чадаагүй, ирээд машинаа авна гэж тохиролцсон. Тэр мөнгө Ж.*******гаас гарсан. Нотариат орж чадаагүй тул төлбөрийн бичиг үйлдээд *******0,000,000 төгрөг өгөөд машинаа аваад явсан. Банк бус дээр төлбөрөө төлөөд нэр дээрээ шилжүүлээд авья гэж тохиролцсон. Бөөнд нь төлөөд авахаар тохиролцсон, нэг сар болчихсон тул Ж.******* төлбөрийг нь төлсөн. Гэтэл ******* цагдаад өгөөд машинаа журамлуулсан. капиталд очоод эдийн засагчтай уулзаад төлбөрөө төлөөд өөрийн нэр дээр болгоё гэхэд ******* өөрөө байх ёстой гэсэн. 8 сарын үед цагдаагаар журамласан. Дараа нь 9, *******0 сард өгсөн гэж мэдүүлсэн. /хх-ийн 5*******-52/

 

Дээр дурдсан баримтууд болон зохигчийн тайлбараар хариуцагч Л.******* нь 02-47 улсын дугаартай 4******* маркын автомашиныг д 27,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, төлбөрт *******0,800,000 төгрөгийг шилжүүлэн авсан, автомашиныг Ж.Баатарбямбын эзэмшилд шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үндэслэлээр 2022 оны *******0 сард автомашинаа буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Ж.******* нь банкны 543920*******7 дугаартай данснаас 2022 оны 07 сарын *******0-ны өдөр ийн банкны 50*******87978*******6 дугаартай данс руу *******0,000,000 төгрөгийг машины урьдчилгаа 02-47 гэсэн гүйлгээний утгатай, 2022 оны 08 сарын 09-ний өдөр ББСБ-ын банкны 5*******763035*******0 дугаартай данс руу 500,000 төгрөгийг 02-47 prius 4******* гэсэн гүйлгээний утгатай, 2022 оны 08 сарын *******8-ны өдөр 300,000 төгрөгийг ******* гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5-7/

 

6. Хариуцагч нь дээр дурдсан мөнгөн шилжүүлгүүд болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй боловч шилжүүлсэн *******0,800,000 төгрөгийг худалдан авахаар тохирсон 02-47 улсын дугаартай 4******* маркийн автомашины төлбөрт шилжүүлсэн, нэхэмжлэгч Ж.*******д Ж.Баатарбямбыг төлөөлөн автомашины төлбөрт шилжүүлсэн мөнгийг шаардах эрх олгогдоогүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нөхрийн хамт худалдан авахаар урьдчилгаа төлбөр төлсөн байсан 02-47 улсын дугаартай 4******* маркийн автомашиныг хариуцагч буцаан авсан тул төлбөрт шилжүүлсэн *******0,800,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.*******.*******-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Ж.*******гийн банкны 543920*******7 дугаартай данснаас *******0,000,000 төгрөгийг нөхөр ийн данс руу шилжүүлсэн, мөн зээл авсан ББСБ-ын данс руу 800,000 төгрөгийг шилжүүлсэн буюу автомашины төлбөрт нийт *******0,800,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй. Мөн хариуцагч Л.******* нь 02-47 улсын дугаартай 4******* маркийн автомашиныг 2022 оны 07 сард Ж.Баатарбямбын эзэмшилд шилжүүлсэн боловч *******0 сард буцаан авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн үйл баримт тогтоогдоогүй ба нэхэмжлэгч нь *******0,800,000 төгрөгийг буцаан авах нөхцөлгүйгээр буюу хариу төлбөргүй хариуцагчид өгөөгүй, маргаан бүхий автомашиныг хариуцагч буцааж авсан үйл баримтад үндэслэн өөрийн данснаас хариуцагчийн нөхрийн данс руу болон хариуцагчийн зээл авсан банк бус санхүүгийн байгууллагын данс руу хариуцагчийн өмнөөс шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд тэрээр өөрийн шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардаж буй тохиолдолд хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ 02-47 улсын дугаартай 4******* маркын автомашиныг буцаан авах үед тухайн машины суудлын бүрээс, баруун талын толь хагарсан, нүүрсэн яндан байгаагүй тул үнэлгээ хийлгэж тогтоосон хохирол, банк бус санхүүгийн байгууллагад төлөх төлбөр, хууль бусаар ашигласны төлбөр, сэтгэл санааны хохирол зэрэгт шилжүүлсэн *******0,800,000 төгрөгийг суутгаж тооцохоор тай харилцан тохиролцсон гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.*******, *******07 дугаар зүйлийн *******07.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй ба хариуцагчийн уг тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

*******0. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Л.*******аас *******0,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

**************. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******87,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид *******87,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

*******2. Хариуцагч нь 02-47 улсын дугаартай 4******* маркын автомашины эвдрэл хохирлын үнэлгээг ХХК-аар тогтоолгосон баримтыг ирүүлсэн ба автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирлыг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тухайн автомашины төлбөр, эвдрэл гэмтэлтэй холбогдох зардал зэргийг буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.*******.*******-д заасныг баримтлан хариуцагч Л.*******аас *******0,800,000 /арван сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******87,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид *******87,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР