| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00437/И |
| Дугаар | 137/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 137/ШШ2025/00397
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 247,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг 0-р хороо, Сэнтрал тауэр 0-000 тоотод байрлах, О капитал ББСБ ХХК /ХХД:00000000, РД:000000, утас:0000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "О капитал ББСБ” ХХК Б овогтой Т-тай 2024 оны 08 сарын 30-ны өдөр 20240830-29933 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1.2024 оны 09 сарын 24-ний өдөр 230,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000575622 тоот зээлийг Худалдаа Хөгжлийн банк дахь 00000000 тоот дансанд, зээлдэгч Б.Т нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Т нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 06 сарын 05-ны өдрийн байдлаар: 1. z000575622 тоот зээл 2024 оны 12 сарын 23-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 43,700 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 186,300 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 254 хоногийн хүү 86,754 төгрөг, түүнээс хүүнд төлсөн 25,637 төгрөгийг хасаж нийт хүү 61,117 төгрөг нийт дүн 247,417 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Ө сумын 4-р баг, И г З 0000-000 тоотод оршин суух, Т овогт Б-ийн Т /РД: 00000000, утас: 00000000/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Т О капитал ББСБ-иас нэхэмжилсэн 247,417 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 4,036 төгрөгийн хамт 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О капитал ББСБ ХХК-с хариуцагч Б овогтой Т /РД:/-с зээлийн гэрээний үүрэгт 247,417 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага 247,417 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Б.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 247,417 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т нь зээлийн гэрээний үүрэгт 247.417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан болох нь хариуцагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 247,417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,072 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 4,036 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, хариуцагч Б.Т нь улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4,036 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулсан болохыг дурдсугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА