2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/04995

 

 

 

 

 

 

 

 

 

25 06 03 191/ШШ25/04995

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, *******ын зам тоот хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт байрлах ******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт төлбөр 509,646,540 төгрөг, алданги 242,082,135 төгрөг, нийт 751,728,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн өмгөөлөгч: /ҮД:27/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* ХХК нь ******* Хашмал ХХК-тай 22 оны 05 сарын 03-ний өдөр 22-9 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Түрээслэгч ******* ХХК нь түрээсийн гэрээгээр хэв, булан, турба, тулаас гэх нийт 3,381 ширхэг барааг түрээслэн авч 99-567 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 509,646,540 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Хариуцагч түрээсийн гэрээний дагуу авсан бараагаа буцаан хүлээлгэн өгөхдөө 486 ширхэг бараа материалыг гэмтэлтэйгээр хүлээлгэн өгсөн тул гэмтлийн төлбөрийг гэрээний 7.4-т заасан бараа материал засварлах үнийн тарифаар тооцон гэмтлийн төлбөр 16,708,000 төгрөг болсон, гэмтлийн тооцоог хүснэгтлэн тооцож гаргасан. Мөн хариуцагч түрээсийн нийт бараа материалаас 251 ширхэг барааг дутааж, хүлээлгэн өгөөгүй тул актын төлбөрийг гэрээний 7.3-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахааргүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасныг баримтлан ,014,000 төгрөгийн актын төлбөр тооцсон, төлбөрийн тооцоог хүснэгтлэн тооцож гаргасан. Гэрээний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан ба алдангийг түрээсийн төлбөрийг төлөх ёстой байсан өдрөөс буюу 23 оны 11 сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 24 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл нийт 95 хоногийг 1 хоногийн 0.5 хувийн алданги 2,548,233 төгрөгөөр үржүүлж 242,082,135 төгрөг нэхэмжилж байгаа. Хариуцагч ******* ХХК-аас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 509,646,540 төгрөг, алданги 242,082,135 төгрөг, нийт 751,728,675 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. ******* ХХК бараа материалыг түрээсэлчихээд түрээсийн төлбөр төлдөггүй, тооцоог цаг тухай бүрд нь төлөх шаардлага тавихад барилгынхаа бетон зуурмагийг авна, арматур бооно, ажил явагдаж байна түр хүлээгээч, нэгэнт эхэлсэн ажлыг үргэлжлүүлэхэд туслалцаа үзүүлээч гэдэг. Монгол улсад барилгын салбарт тодорхой хэмжээний цаг хугацааны алдагдал гардгийг бид ойлгож байгаа, гэхдээ бараа материалыг авчихаад нэг ч төгрөг төлөхгүйгээр хугацаа хойшлуулж хугацаа хожиж, өөрсдийн барилгын үйл ажиллагааг эрхэлж ашиг шимээ хүртэж байгаа нь бидний хувьд маш их хохиролтой байна. Иргэний хуулийн 293.1-т эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно гэж, мөн 294.1.2-т гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн гэж заасан. Хариуцагч тал 22 оны 05 сарын 03-ны өдөр 1 сарын хугацаатай буюу 22 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээг байгуулсан гэж хэлж байна. Хавтаст хэргийн 47, 48 дугаар хуудаст байгаа тооцоо нийлсэн актаас харахад одоогийн байгаа захирал нь 22 оны 06 сарын 08-ны өдөр нэмэлтээр бараа материал авсан. 1 сарын хугацаатай байгуулсан гэж байгаа боловч тухайн үед нэмж бараа материал авч явсан, тэгэхээр энэ гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулагдсан гэж үзнэ. Тодорхой бус хугацаатай учир тухайн барилга барьж байгаа түрээслэгчтэй бид тухайн бүрд нь холбогдож түрээсийн төлбөрөө төл, эсхүл бараа материалаа буцаан авъя гэх шаардлага тавьж байсан боловч буцаан өгөөгүй. Гэмтэлтэй болон акталсан бараа материалын тухайд орлого, зарлагын падаан байгаа, бараа материалыг өгч байгаа хүн хүлээлцэж гарын үсэг зураад, гэмтлийг нь бичээд гарын үсэг зуруулсан. гэх одоогийн захирал нь ирээд хүлээлгэж өгсөн баримтыг нотлох баримтаар өгсөн. Гэрчийн мэдүүлэгт хуучин захирал нь өөрийн дотны хамаарал бүхий хүнд компанийг шилжүүлж өгсөн, ХХК хариуцаж явна гэх асуудлыг дурдсан боловч манай нэхэмжлэлийн шаардлагыг гэрээ байгуулсан ******* ХХК нь 100 хувь төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд ******* ХХК-аас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 509,646,540 төгрөг, алданги 242,082,135 төгрөг, нийт 751,728,675 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК-тай 22 оны 05 сарын 03-ний өдөр 22-9 дугаар түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан. ХХК-ийн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын цогцолборын 13 ширхэг хаус барих барилгын ажил дээр барилгын туслах материал буюу хэв *******ыг ашиглах зорилгоор түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулахдаа ******* ******* ХХК-ийн захирал , орлогч захирал , ХХК-ийн захирал , ******* ХХК-ийн захирал нар 22 оны 05 сарын 03-ний өдөр уулзалт хийж байсан ба барилгын зураг төсөл, холбогдох баримт бичгүүдийг захирал гаргаж өгсөн байдаг. ******* ХХК нь ХХК-ийн төсөл хөтөлбөрт туслан гүйцэтгэгчээр аман байдлаар гэрээ байгуулж 13 ширхэг хаусын барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Барилгын ажил явагдаж 6 суурь, 2 барилгын 2 давхрын каркас угсралтын ажил хийж гүйцэтгэсэн. ******* ******* ХХК-д гэрээний үүрэгт 22 оны 05 сарын 02-ний өдөр урьдчилгаа төлбөрт Prius маркийн автомашин, 22 оны 05 сарын 27-ны өдөр 48,000,000 төгрөг, ХХК-аас ,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг өгсөн. ХХК нь 22 оны 06 сарын 13-ны өдрөөс хойш бараа материал, төлбөр тооцоогоо хийхгүй байдлаас болоод талуудын хооронд байгуулагдсан туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ 22 оны 06 сарын -ны өдөр цуцлагдсан. ******* *******ын түрээсийн төлбөрийг ХХК хариуцан төлөхөөр тохиролцсон. ******* ******* ХХК-ийн захирал , ХХК-ийн захирал , ******* ХХК-ийн захирал түрээсийн гэрээтэй холбоотой уулзалтыг удаа дараа зохион байгуулж, талууд тохиролцоонд хүрч ХХК, ******* ******* ХХК 22 оны 8 сард харилцан тохиролцож түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулсан. ХХК нь ******* ******* ХХК-д 23 оны 9 сард маргаан бүхий хэв *******ыг хүлээлгэн өгсөн. Хэдэн ширхэг хэв ******* хүлээн авсан баримт, ХХК, ******* ******* ХХК 22 оны 8 сард харилцан тохиролцож байгуулсан түрээсийн гэрээ, мөн хэв *******ын түрээсийн төлбөрийн тооцооллыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох хэв *******ыг ХХК нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байхад огт хүлээн аваагүй мэтээр шаардлагын үндэслэлээ тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүнг ямар хугацаанд ямар үнэ хөлсөөр тооцож нэхэмжилж байгаа тооцоолол шүүхэд гаргаагүй байна. ******* ХХК-ийн захирал ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээг 22 оны 8 сард цуцалсан, түрээсийн гэрээг ХХК шилжүүлсэн авсан тул ******* ХХК түрээсийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд нь барилгын туслах материал түрээслэх гэрээг 22 оны 05 сарын 03-ны өдрөөс 22 оны 6 сарын 03-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай байгуулсан. Барилгын туслах материал ялангуяа хэв *******ын хувьд өдөр хоногоор хэмжигдэх улирлын чанартай үйл ажиллагаа явуулахад зарцуулдаг, манайх хүйтэн уур амьсгалтай улс, тиймээс зөвхөн дулааны улиралд барилгын ажил явагдах боломжтой байдаг. ******* ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 3.1-т зааснаар талууд харилцан тохиролцсон хугацаатай гэрээ байсан. Энэхүү гэрээний маргаан нь зөвхөн гэрээний хүчинтэй хугацаанд хамаарах бөгөөд сунгах албан ёсны хүсэлт ирүүлээгүй бол гэрээний хүчин төгөлдөр хугацаа дууссан гэж үзнэ. Гэрээний хугацаа дууссан байхад түрээслэгч тал өөрийн эд хөрөнгийг буцаан авах боломжоо хэрэгжүүлээгүй. Гэрээ нь автомат байдлаар сунгалт хийх зохицуулалт байхгүй учир гэрээний дараах хугацаанд үүссэн аливаа ашиглалт, хохирол нь гэрээний үүрэгт тооцогдох боломжгүй. 1 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан. Гэрээний 1.2.16-т зааснаар бичгээр мэдэгдээгүй бол үл маргах журмаар түрээслэгч талын буюу 1 талын санаачилгаар гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг татан авах бөгөөд уг үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлыг түрээслэгч хариуцна гэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал барилгын материалыг өөрсдөө очиж авах боломжтой байсан, яагаад барилгын материалаа нэхээгүй нь сонин байгаа юм. Талуудын хооронд тооцоо нийлсэн акт байгаа. 93,560,353 төгрөгийн төлбөрт сая төгрөгт нь машин өгсөн, сая төгрөгийг бэлнээр өгсөн тул үлдэх 54,560,353 төгрөгт манай тал маргахгүй, энэхүү үнийн дүнгээс алданги төлөхөд татгалзах зүйл байхгүй. Туслах материал гэмтээсэн, мөн дутаасан гэж мөнгө нэхэмжилж байгаа тухайд тэр талаар гэрээний түрээслүүлэгчийн үүрэгт дурдсан байгаа, гэрээний хугацаанд түрээслүүлэгч нь 1 ч удаа ирж үзэж байгаагүй, ******* ХХК-ийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн юм уу гэдгийг нотлох баримт байхгүй. Гэхдээ огт хариуцахгүй гэж байгаа зүйл биш, тодорхой хэмжээний элэгдэл хорогдол гарах нь тодорхой. Гэмтэлтэй болон буцааж өгөөгүй гэж байгаа бараа материалын тооцоог хүснэгтээр гаргасан байна. Үүнийг зургаар авсан баримт байна уу, тухайн баримтад тулгуурлаж ярихгүй бол энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК-ийн ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээг ХХК шилжүүлэн авсан тул ******* ХХК түрээсийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, ******* ******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 22.05.03-ны 22-9 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ /хх-6-8/, Бараа материалыг түрээслэх, зарах үнийн санал /хх-9/, зарлагын падаан /хх-*******-34/, орлогын падаан /хх-35-42/, актын бараа материалын тооцоо /хх-43/, бараа материалын гэмтлийн тооцоо /хх-44/, 22.09.08-ны өдрийн Тооцоо нийлсэн акт /хх-45/, 22-9 гэрээний хавсралт 3. Хүлээн авсан бараа материалын акт /хх-46-48/, 24.02.27-ны итгэмжлэл /хх-49/, 22-9 гэрээний хавсралт 2. Хүлээн авсан бараа материалын акт /хх-67-68/, төлбөр төлөлтийн задаргаа /хх-75/, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-90/, 24.08.07-ны итгэмжлэл /хх-/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 24.03.-ны өдрийн ******* ХХК-н хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-54-55/, Д.Мөнхдалайн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-56/, хариу тайлбар /хх-60-61/, 24.07.29-ний өдрийн ******* ХХК-н хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-76-77/, -н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-78/, 24.09.30-ны итгэмжлэл /хх-95/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-109/, ******* ХХК-н 23.01.10-ны өдрийн хүсэлт албан бичиг /хх-134, 135/, ХХК-н 22.09.30-ны өдрийн 09/01 дугаартай хүсэлт албан бичиг /хх-136/, фото зураг /хх-1-147/, 25.04.15-ны өдрийн итгэмжлэл /хх-172-173/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Авто тээврийн үндэсний төвийн 24.11.19-ний өдрийн 19 дугаартай Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-157-163/, 25.04.16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-171/, гэрч н мэдүүлэг /хх-197-199/

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 474,924,540 төгрөг, гэмтсэн бараа материалын төлбөрт 16,708,000 төгрөг, дутаасан бараа материалын төлбөрт ,014,000 төгрөг буюу 509,646,540 төгрөг, мөн гэрээнд заасны дагуу алданги тооцож 242,082,135 төгрөг, нийт 751,728,675 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 1 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дууссаны дараа гэрээг ХХК шилжүүлэн авсан тул түрээсийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй, тооцоо нийлсэн актад дурдсан төлбөрийн үлдэгдэл 54,560,353 төгрөг болон тус дүнгээс алданги төлөхөд татгалзах зүйлгүй, гэмтээсэн, дутаасан гэх бараа материалын тухайд баримтаар тогтоогдоогүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. ******* ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 22 оны 05 сарын 03-ны өдөр 22-9 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* ******* ХХК нь түрээслэгч талд барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын туслах материалыг түрээслүүлэх, түрээслэгч ******* ХХК нь гэрээний 2 дугаар хавсралтад заасан барилгын туслах материалыг 22 оны 05 сарын 03-ны өдрөөс 06 сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслэж, түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээж, бараа материалыг хугацаа хэтрүүлэн ашигласан тохиолдолд түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлөх, түрээсийн төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй бол нийт төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-9/

 

5. Зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо, гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба хуулийн 3.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч ******* ХХК нь 22 оны 05 сарын 03-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зохигч дээр дурдсан түрээсийн гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч хариуцагч талаас түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан тул гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны үүргийг хүлээх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасантай холбогдуулан талууд гэрээний хугацаа болон гэрээгээр хүлээсэн үүргийн асуудлаар маргаж мэтгэлцсэн.

 

6. Нэхэмжлэгч тал нь хариуцагч талд түрээсийн гэрээний дагуу бараа материал шилжүүлсэн талаарх дор дурдсан баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд:

-       22.05.07-ны өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 9,336,000 төгрөгийн өртөг бүхий 6 нэр төрлийн нийт 644 ширхэг бараа материал /хх-ийн *******/,

-       22.05.11-ний өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 1,0,000 төгрөгийн өртөг бүхий нийт 1 нэр төрлийн 100 ширхэг бараа материал /хх-ийн 13/,

-       22.05.*******-ны өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 99,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт ******* ширхэг бараа материал /хх-ийн 14/,

-       22.05.*******-ны өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 1,080,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 100 ширхэг бараа материал /хх-ийн 15/,

-       22.05.13-ны өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 500,700 төгрөгийн өртөг бүхий 3 нэр төрлийн нийт 100 ширхэг бараа материал /хх-ийн 16/,

-       22.05.13-ны өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 1,410,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 94 ширхэг бараа материал /хх-ийн 17/,

-       22.05.15-ны өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 1,080,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 100 ширхэг бараа материал /хх-ийн /,

-       22.05.16-ны өдрийн зарлагын баримтаар 1,080,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 100 ширхэг бараа материал /хх-ийн 19/,

-       22.05.24-ний өдрийн 9 дугаартай зарлагын баримтаар 990,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 150 ширхэг бараа материал /хх-ийн /,

-       22.05.29-ний өдрийн 9 дугаартай зарлагын баримтаар 594,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 72 ширхэг бараа материал /хх-ийн 21/,

-       22.05.29-ний өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 1,080,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 100 ширхэг бараа материал /хх-ийн 22/,

-       22.05.29-ний өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 1,080,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 100 ширхэг бараа материал /хх-ийн 23/,

-       22.05.31-ний өдрийн зарлагын баримтаар 1,145,250 төгрөгийн өртөг бүхий 3 нэр төрлийн нийт 111 ширхэг бараа материал /хх-ийн 24/,

-       22.06.02-ны өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 1,*******9,500 төгрөгийн өртөг бүхий 2 нэр төрлийн нийт 106 ширхэг бараа материал /хх-ийн 25/,

-       22.06.02-ны өдрийн 9 дугаартай зарлагын баримтаар 1,113,000 төгрөгийн өртөг бүхий 2 нэр төрлийн нийт 104 ширхэг бараа материал /хх-ийн 26/,

-       22.06.04-ний өдрийн 9 дугаартай зарлагын баримтаар 2,601,450 төгрөгийн өртөг бүхий 4 нэр төрлийн нийт 423 ширхэг бараа материал /хх-ийн 27/,

-       22.06.06-ны өдрийн 9 дугаартай зарлагын баримтаар 458,640 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 84 ширхэг бараа материал /хх-ийн 28/,

-       22.06.06-ны өдрийн 9 дугаартай зарлагын баримтаар 1,264,0 төгрөгийн өртөг бүхий 4 нэр төрлийн нийт 1 ширхэг бараа материал /хх-ийн 29/,

-       22.06.08-ны өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 648,000 төгрөгийн өртөг бүхий 2 нэр төрлийн нийт 60 ширхэг бараа материал /хх-ийн 30/,

-       22.06.08-ны өдрийн зарлагын баримтаар 2,416,500 төгрөгийн өртөг бүхий 3 нэр төрлийн нийт 302 ширхэг бараа материал /хх-ийн 31/,

-       22.06.10-ны өдрийн 9 дугаартай зарлагын баримтаар 1,088,250 төгрөгийн өртөг бүхий 2 нэр төрлийн нийт 101 ширхэг бараа материал /хх-ийн 32/,

-       22.06.15-ны өдрийн с/9 дугаартай зарлагын баримтаар 1,3,000 төгрөгийн өртөг бүхий 2 нэр төрлийн нийт 0 ширхэг бараа материал /хх-ийн 33/,

-       22.06.28-ны өдрийн 9 дугаартай зарлагын баримтаар 660,000 төгрөгийн өртөг бүхий 1 нэр төрлийн нийт 100 ширхэг бараа материал /хх-ийн 34/,

-       22.05.31-ний өдрийн зарлагын баримтаар 1 нэр төрлийн нийт 11 ширхэг бараа материал /хх-ийн 35/,

-       22.09.14-ний өдрийн зарлагын баримтаар 4 нэр төрлийн нийт 330 ширхэг бараа материал /хх-ийн 36/,

-       22.09.15-ны өдрийн зарлагын баримтаар ******* нэр төрлийн нийт 391 ширхэг бараа материал /хх-ийн /,

-       23.06.03-ны өдрийн зарлагын баримтаар 8 нэр төрлийн нийт 150 ширхэг бараа материал /хх-ийн 38/,

-       23.06.22-ны өдрийн зарлагын баримтаар 3 нэр төрлийн нийт 105 ширхэг бараа материал /хх-ийн 39/,

-       23.08.*******-ны өдрийн зарлагын баримтаар 14 нэр төрлийн нийт 681 ширхэг бараа материал /хх-ийн 40/,

-       23.08.*******-ны өдрийн зарлагын баримтаар 4 нэр төрлийн нийт 268 ширхэг бараа материал /хх-ийн 41/,

-       23.11.25-ны өдрийн зарлагын баримтаар 14 нэр төрлийн нийт 1194 ширхэг бараа материал /хх-ийн 42/.

 

7. Хариуцагч нь дээр дурдсан бараа материалыг хүлээн авсан талаар баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан барилгын туслах материал, хэв *******ыг ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын цогцолборын 13 ширхэг хаус барих барилгын ажилд ашиглах зорилгоор түрээсэлсэн, ******* ХХК болон ХХК-ийн хоорондын маргаантай асуудлаас болж туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ 22.06.-ны өдөр цуцлагдсан, түрээсийн гэрээний үүргийг ХХК хүлээхээр тохиролцож, 22 оны 8 сард ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулсан гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

8. ******* ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 22 оны 05 сарын 03-ны өдөр байгуулсан 22-9 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 10.1-д Гэрээний үйлчлэх хугацаа 22 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 22 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байна гэж заасан байх боловч хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК нь 22 оны 06 сарын 04-ний өдрөөс бараа материал хүлээн авч байсан болох нь тогтоогдож байна.

 

Тухайлбал, ******* ХХК-ийн захирал тухайн үед буюу 22.06.06, 22.06.15, 22.09.14, 22.09.15-ны өдөр, мөн тус компанийн холбогдох ажилтан 22.06.04, 22.06.08, 22.06.10, 22.06.28-ны өдөр зарлагын баримтад гарын үсэг зуран бараа материал хүлээн авсан үйл баримтаар хариуцагч тал нь түрээсийн гэрээний хугацаа дууссан гэх 22 оны 06 сарын 03-ны өдрөөс хойш бараа материал хүлээн авсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 27-42/

 

9. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ХХК-ийн 23 оны 01 сарын 10-ны өдрийн ******* ******* ХХК-д гаргасан хүсэлт гэх албан бичигт ******* компани нь танай байгууллагатай хийсэн хэв ******* буюу туслах материалын 22-9 тоот түрээсийн гэрээг цаашид хүчингүй болгож өгнө үү. Уг гэрээгээр ХХК-д шилжүүлж байгаа болно. Хамтран ажилласан танай байгууллагад талархаж байна гэж бичсэн үйл баримтаар хариуцагч талын 22 оны 06 сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дууссан, 22 оны 8 сард ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Мөн хариуцагч тал нь ХХК 23 оны 9 сард маргаан бүхий хэв *******ыг ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч өөрийн тайлбартай холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн уг тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

10. Зохигчийн хооронд байгуулсан 22-9 дугаартай гэрээний 10.1-д түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан талаар дурдсан, талуудын хооронд байгуулсан гэрээний хугацааг сунгаж бичгээр гэрээ байгуулаагүй байх боловч гэрээний 8.4-т Түрээслэгч нь түрээсийн бараа материалыг хугацаа хэтрүүлэн ашигласан тохиолдолд түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх өдрийг хүртэлх хугацааны төлбөрөө түрээслүүлэгч талд төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хүлээлгэн өгсөн бараа материалын түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

22 оны 09 сарын 08-ны өдөр ******* ******* ХХК болон ******* ХХК 22-9 дугаартай түрээсийн гэрээний дагуу 22.05.07-ны өдрөөс 22.09.10-ны өдрийг дуустал өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр тулгаж түрээсийн гэрээний түрээс, борлуулалтын төлбөр 93,560,358 төгрөг гэж тооцон Тооцоо нийлсэн акт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 45/

 

Дээр дурдсан тооцоо нийлсэн баримтыг үйлдэхдээ хүлээн авсан бараа материалын акт үйлдсэн байх ба тус баримтад нийт 3381 ширхэг бараа материалын ашигласан хоног, тоо ширхэг, үнэ тус бүрийг тооцож, нийт төлбөр *******1,560,358 төгрөг болсноос төлсөн 28,000,000 төгөргийг хасаж төлбөрийн үлдэгдэл 93,560,358 төгрөг гэжээ. /хх-ийн 46/

 

Хариуцагч дээр дурдсан тооцоо нийлсэн баримтын талаар маргаагүй, 22.05.02-ны өдөр урьдчилгаа төлбөрт ,000,000 төгрөгт тооцон маркийн автомашин өгсөн, 22.05.27-ны өдөр 8,000,000 төгрөг, ХХК-аас ,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч тал нь 22.05.27-ны өдөр 8,000,000 төгрөг, 22.08.30-ны өдөр ,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлснийг хүлээн зөвшөөрч төлбөрөөс хасаж тооцсон, ,000,000 төгрөгт тооцон маркийн автомашины эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн боловч уг тээврийн хэрэгслийг бодитоор өгөөгүй тул төлбөрөөс хасаж тооцоогүй гэх тайлбарыг гаргасан.

 

11. Нэхэмжлэгч нь хүлээн авсан бараа материалын акт гэх баримтад бичсэн тооцооллыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэх тайлбарыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь тухайн баримтыг үйлдэж, гарын үсэг зурсан талаар мэдүүлсэн. /хх-ийн 67-68, 197-199/

 

Мөн гэрч нь 23 оны 11 сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд түүний зөвшөөрлөөр түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан бараа материалын үлдэгдлийг ******* ******* ХХК-д буцааж өгсөн талаар мэдүүлсэн. /хх-ийн 197-199/

 

*******. ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар нь 21.03.24-ний өдрөөс 24.04.09-ний өдрийг хүртэл ажиллаж байсан, нь 24.04.09-ний өдрөөс тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон. /хх-ийн 54-55, 76-77/

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүлээн авсан бараа материалын актад ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан, уг баримтаар хариуцагч компани түрээсийн гэрээний дагуу бараа материалыг 22 оны 05 сарын 07-ны өдрөөс хүлээн авч, сүүлийн байдлаар 23 оны 11 сарын 25-ны өдөр бараа материалыг хүлээлгэн өгснийг баталгаажуулсан гэж үзэхээр байна. /хх-ийн 67-68/

 

13. Хариуцагч ******* ХХК нь нийт 3381 ширхэг бараа материалын түрээсийн төлбөрт 502,086,540 төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба түрээсийн төлбөрт 22.05.02-ны ,000,000 төгрөгт тооцон маркийн автомашин өгсөн, 22.05.27-ны өдөр 8,000,000 төгрөг, 22.08.30-ны өдөр ,000,000 төгрөгийг шилжүүлсэн буюу түрээсийн төлбөрт нийт 48,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 454,086,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь ,000,000 төгрөгт тооцсон автомашиныг эзэмшилдээ аваагүй тул түрээсийн төлбөрөөс хасаж тооцохгүй гэж тайлбарлаж байх боловч 06-25 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр ******* ******* ХХК бүртгэлтэй байгаа болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байх тул ,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж үзсэн ба нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлэн өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

 

14. Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн шаардаж буй тооцоолол үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч тооцооллыг үндэслэлгүй гэх өөрийн тайлбартай холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгч талаас холбогдох баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч өөрийн тайлбарт дурдаж буй баримтуудыг үйлдсэн болон тухайн баримтууд нэхэмжлэгч талд байх ёстой гэх тайлбарыг баримтаар нотлоогүй бөгөөд зохигч өөрийн тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

15. Зохигчийн хооронд байгуулсан 22-9 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.3-т Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахааргүйгээр эвдэж гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө, 7.4-т Түрээслэгч нь эд зүйлийг эвдсэн гэмтээсэн тохиолдолд дахин засварлахад зориулж тухайн эд зүйлийг сэргээн засварлахаар хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь гэмтсэн бараа материалын төлбөрт 16,708,000 төгрөг, дутаасан бараа материалын төлбөрт ,014,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Бараа материалын гэмтлийн тооцоо гэх баримтад эвдэлж гэмтээсэн нийт 486 ширхэг бараа материалын тооцооллыг тус бүрээр нь тооцож нийт төлбөр 16,708,000 төгрөг, Актын бараа материалын тооцоо гэх баримтад нийт 251 ширхэг бараа материалыг дутаасан гэж тооцооллыг тус бүрээр нь тооцож нийт төлбөр ,014,000 төгрөг гэсэн байх бөгөөд хариуцагч нь бараа материалыг эвдэж гэмтээсэн гэдгийг зургаар авч баримтжуулаагүй тул үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргасан боловч нэхэмжлэгчийн шаардаж буй тооцооллыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй, өөрийн тайлбар татгалзлыг нотлох баримтыг ирүүлээгүй.

 

******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь хавтаст хэргийн 43, 44 дүгээр хуудас авагдсан эдгээр баримтыг үйлдсэн, гарын үсэг зурсан талаар гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн бөгөөд хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтан түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан бараа материалын эвдрэл, гэмтлийн тооцооллыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмтсэн бараа материалын төлбөр 16,708,000 төгрөг, дутаасан бараа материалын төлбөр ,014,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлбөл зохих төлбөрт оруулан тооцож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээнийн 1.6-д түрээслэгдэж буй барилгын туслах материал нь барилгын болон барилга угсралтын ажил явуулахтай холбоотой шаардлагад бүрэн нийцсэн байх бөгөөд эдгээрийг шалгаж авах үүргийг түрээслэгч хүлээнэ, мөн гэрээний 2.2-т түрээсийн хугацаа дууссаны дараа эд зүйлсийг бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгөхдөө акт үйлдэн баталгаажуулах үүргийг түрээслэгч хүлээнэ гэж заасан байх ба түрээслэгч тал болох хариуцагч нь гэрээнд заасан эдгээр үүргийг хэрэгжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

16. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлөх ёстой байсан гэх 23.11.25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 24.02.28-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож алданги 242,082,135 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Зохигчийн хооронд байгуулсан 22-9 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй, мөн гэрээний 7.3, 7.4-т заасан төлбөрийг тус тус төлөгдөөгүй бол нийт төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан байх боловч түрээсийн гэрээнд түрээсийн төлбөрийг төлөх хугацааг нарийвчлан тодорхой заасан гэж үзэхээргүй байна.

 

Тухайлбал, гэрээний 8.2-т түрээсийн гэрээний нийт төлбөрийг гэрээнд талууд гарын үсэг зурсан өдөр түрээслэгч тал түрээслүүлэгч талд шилжүүлэх талаар заасан байх боловч энэ заалтын дагуу төлбөр төлөх ажиллагаа явагдаагүй, мөн талууд гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан боловч гэрээний үүргийг үргэлжлүүлсэн зэргээс үзэхэд түрээсийн төлбөрийг төлөх хугацааг тодорхой тохирсон гэж үзэх болломжгүй байна.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар түрээслүүлэгч болох нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг татан авах эрхтэй ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх ба нэхэмжлэгч нь 23 оны 11 сарын 25-ны өдөр түрээсийн төлбөрийг төлөх ёстой байсан гэж уг хугацаанаас алдангийг тооцсон байх боловч тухайн хугацаанаас алданги тооцох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зохигч анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагчаас түрэсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр алданги шаардах эрхтэй байх боловч түрээсийн төлбөр төлөх хугацааг талууд нарийвчлан тохирсон гэж үзэх боломжгүй, мөн хугацаа хэтрэхэд дээр дурдсанаар нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхой үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас алданги гаргуулах шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч ******* ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 454,086,640 төгрөг, гэмтсэн бараа материалын төлбөр 16,708,000 төгрөг, дутаасан бараа материалын төлбөр ,014,000 төгрөг, нийт 488,808,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 262,9,135 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчлан төлсөн 3,916,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 2,601,992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 488,808,540 /дөрвөн зуун наян найман сая найман зуун найман мянга таван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 262,9,135 /хоёр зуун жаран хоёр сая есөн зуун хорин мянга нэг зуун гучин таван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,916,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,601,992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 25 оны 05 сарын 15-ны өдрийн 191/ШЗ25/21643 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР