Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2025/00399

 

                                      Зохигчдын эвлэрлийг баталж,

                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т Богд Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,359,577.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг 00-р хороо, С оргил, М ганди гудамж 00/0 байр, Э Э Т оффис 00 давхарт байрлах Т Богд Финанс ББСБ ХХК /ХХД:00000000, РД:00000, утас:0000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б-тэй 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 93001-72640 дугаартай Цахим зээлийн гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 93001-72661 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулсан. Тус 93001-72640 дугаартай цахим зээлийн гэрээ 2025 оны 11 дугаар сарын 21-ний өдөр, 93001-72661 дугаартай цахим зээлийн гэрээ 2025 оны 11 дугаар сарын 21-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болно. Хариуцагч нь нийт 1,576,423.00 төгрөгийг буцаан төлсөн. Хариуцагчийн 93001-72640 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024-04-22-ны өдрөөс, 93001-72661 дугаартай Цахим зээлийн гэрээ 2024-04- 22 ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Зээлдэгч Б.Б нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-72640 дугаартай зээл 415 хоног, 93001-72661 дугаартай зээл 415 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 93001-72640 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл: 2,367,676.97 төгрөг, зээлийн хүү: 1,024,202.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 58,863.79 төгрөг, нийт 3,450,743.02 төгрөг, 93001-72661 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл: 2,002,836.33 төгрөг, зээлийн хүү: 826,499.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 49,498.67 төгрөг, нийт 2,878,834,68 төгрөг. "Т Богд Финанс ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Б-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Б нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 436254 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 72640 дугаар 93001-72661 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,370,513.30 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,850,701.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 108,362.46 төгрөг, нотариатын зардалд 30,000.00 төгрөг, бүгд 6,359,577.70 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Б-ээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын 0-р баг, Ү-ийн 0-00 тоотод  оршин суух, Б овогт Б-ын Б /РД: 0000000, утас:000000/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т финанс ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие хариуцагч Б.Б нь тус ББСБ-с зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа зээлийн төлбөр 6,359,577.70 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх 6,359,577.70 төгрөгийг 6 сарын хугацаанд дараах байдлаар төлөх саналтай байна. Үүнд 1.2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2.2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 3.2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 4.2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 5.2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 6.2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,059,932.77 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б овогтой Б-ийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.                                          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т Богд Финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,359,577.70 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 6,359,577.70 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,059,932.77 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т Богд Финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,359,577.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 6,359,577.70 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,059,929 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 1,059,932.77 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,703 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 58,351.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 58,351.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА