| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00382/И |
| Дугаар | 137/ШШ2025/00420 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 137/ШШ2025/00420
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.С-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,760,532.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, Е гудамж, Х банкны төв байр, 000, 00 тоотод оршин суух, Х банк ХК /ХХД: 0000000, РД: 0000000, утас: 00000, 000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас банк нь харилцагч Э овогтой С-ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 09-р сарын 10-ны өдөр 2010116630 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 5002664155 тоот дансанд шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 1,666,666.66 төгрөг, зээлийн хүү 1,052,724.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 558.90 төгрөг төлсөн. Э овогтой С нь 2010116630 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 05 сарын 27-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 153, зээлийн үлдэгдэл 23,333,333.34 төгрөг, хүү 2,384,070.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,128.77 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 25,760,532.19 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 25,760,532.19 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сум, 00 дугаар баг Ө гудамж 0-00 тоотод оршин суух Х овогт Э-ын С /РД: 000000000, утас: 00000000/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 25,760,532.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах байдлаар төлөх саналтай байна. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,585,532.19 төгрөгөөр төлөх саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.С-т холбогдох 25,760,532.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тус төлбөрийг 10 сарын хугацаанд 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2,575,000 төгрөгөөр, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,585,732.19 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХК нь хариуцагч Э.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,760,532.19 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлага 25,760,532.19 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,585,532.19 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.С-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,760,532.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлага 16,214,106.73 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,575,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,585,532.19 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,753 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 143,376.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 143,376.5 төгрөгийг хариуцагч Э.С-ээс гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.С нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА