Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 137/ШШ2025/00426

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

           хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч О к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 202,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот С дүүрэг 00-р хороо, С тауэр 0-000 тоотод байрлах, О капитал ББСБ ХХК /ХХД: 000000, РД: 0000000, утас: 000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК нь Г овогтой Г-тай 2023-12-11-ний өдөр ... тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 04 сарын 02-ны өдөр 300,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ... тоот зээлийг Х банк дахь 00000000 тоот дансанд зээлдэгч Г.Г нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-06-27-ны өдрийн байдлаар: 1. ... тоот зээл 2024 оны 07 сарын 01-ний өдөр дуусч үндсэн зээлээс 180,015 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 119,985 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 451 хоногийн хүү 121,490 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 39,001 төгрөгийг хасаж нийт хүү 82,490, нийт дүн 202,475 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 119,985 төгрөг, нийт хүү 82,490 төгрөг, бүгд нийлээд 202,475 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.                

Хариуцагч Д аймгийн З сумын 00 дүгээр баг, 000-00 тоотод оршин суух, М овогт Г-ийн Г /РД: 0000000, утас: 0000000/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Г нь О капиталаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилж байгаа 202,475 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 202,475 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь зээлийн гэрээний үүрэгт 202,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч   Г.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 202,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,724.25 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 3,362 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 3,362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Г.Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б