| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00466/И |
| Дугаар | 137/ШШ2025/00427 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 137/ШШ2025/00427
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,198,890.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, 00-р хороо, С тауэр 00 давхарт байрлах, Т ББСБ ХХК / РД:000000, утас: 00000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д овогтой Э нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024 оны 11 сарын 19-ны өдөр ... тоот гэрээний дагуу IPhone16 Pro 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 5,188,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ... тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,554,071.87 төгрөг, үндсэн хүүнд 626,960.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,858.84 төгрөг, нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, нийт 5,198,890.84 төгрөгийг хариуцагч Д овогтой Э-аас гаргуулах гэжээ.
Хариуцагч Д аймгийн Ө сумын 00-р баг, С б гудамж 0-00 тоотод оршин суух, Д овогт Э /РД: 000000, утас: 0000000/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Э нь Т ББСБ ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус ББСБ-с зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 5,198,890.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг дараах байдлаар төлж барагдуулах саналтай байна. Үүнд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны 1,298,000 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд төлөхөөр хариу тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Д.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,198,890.84 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага 5,198,890.84 төгрөгийг 04 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 10-ны 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны 1,298,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Г нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-т холбогдох 5,198,890.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага 5,198,890.84 төгрөгийг 04 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 10-ны 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны 1,298,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,132 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 49,066 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 49,066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б