| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00356/И |
| Дугаар | 137/ШШ2025/00396 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 137/ШШ2025/00396
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,812,805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд ......... гудамж, Х банкны төв байр, ....А, 00 тоотод оршин суух, Х банк ХК /ХХД:0000000, РД: 00000, утас:000000, 000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х Банк нь харилцагч Х.М-ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2010120436 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 15,950,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,098,173.22 төгрөгийг төлсөн. Х Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 98 хоног хугацаа хэтрүүлэн 2,512,194 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010120436 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 14,012,081 төгрөг, зээлийн хүү 787,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,108 төгрөг, төлбөрийн нийт зээлийн гэрээний үүрэгт 14,812,805 төгрөгийг хариуцагч Х.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн У сум, 00 дүгээр баг, 00000 оршин суух, Б овогт Х-ын М /РД: 0000000, утас: 00000000/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.М нь Хас банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 14,812,805 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байгаа тул 10 сарын хугацаанд хуваан төлөх саналтай байна. Үүнд: 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,492,803 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.М-д хоблогдох 14,812,805 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчтай 10 сарын хугацаанд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сар бүр 1,482,000 төгрөгөөр 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,492,805 төгрөгөөр төлж барагдуулах тухай хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х банк” ХК нь хариуцагч Х.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,812,805 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М нь нэхэмжлэлийн шаардлага 14,812,805 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,492,803 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,812,805 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.М нь нэхэмжлэлийн шаардлага 14,812,805 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2026 оны 05 дүгээр сарын 10-ны өдөр 1,480,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,492,803 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,014 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 116,007 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 116,007 төгрөгийг хариуцагч Х.М-с гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Х.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА