Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 722

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тулга, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундармаа, гуравдагч этгээд Л.Туяажаргал, Г.Ганцэцэг, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бадамханд, Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор Г.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Туяажаргалд холбогдох хэсэг, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 151 дүгээр ангийн агуулахын хойд талд байрлах /хилчин 9-14, 15 гэх хаягтай/ 1170 м2 газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хугацааг сунгаж баталгаажуулах, талбайн хэмжээг өөрчлөх, зориулалт өөрчлөх, байршил өөрчлөх тухай” захирамжаар иргэн Д.Болортуяагаас шилжүүлэн авснаар эзэмших эрхтэй болсон.

Өөрөөр хэлбэл дээрх газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах” эрхийг Газрын тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан нөхцөлийн дагуу олж авсан. Миний бие хууль тогтоомжийн дагуу олж авсан газраа хүрээлж хашаа барьж хууль ёсны дагуу эзэмшиж байна.

Ийнхүү газрыг эзэмшиж эхэлснээс өдийг хүртэлх хугацаанд дээрх газрын эрхийн асуудлаар хэн нэгэн этгээд маргалдаж, шүүхдэж ирээгүй бөгөөд 2015 оны 10 дугаар сард өөрийгөө Туяажаргал гэж танилцуулсан хүн ирээд “....миний эзэмшлийн хашаанаас нэн даруй нүүхийг шаардаж, дарамталлаа. Энэ ямар учиртай вэ...” гэсэн зүйлийг миний эзэмшил газарт амьдран сууж буй өндөр настан н.Халтархүү гуай надад хэлсэн. Үүний дагуу Сонинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд

хандахад Нийслэлийн өмчийн харилцааны газар ханд гэсний дагуу 2015 оны 11

дүгээр сард Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 12 дугаар сарын 10-ны

өдрийн 3/8425 тоот албан бичгээр “....Н.Оюунбилэг та иргэн Д.Болортуяагаас

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 151 дүгээр ангийн агуулахын хойд талд

байрлах 1170 м2 газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний

өдрийн 396 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон байна. Гэвч газрын

мэдээллийн санд кадастрын зураг бүртгэгдээгүй байна. Та тус газар дээрээ хашаа

хатгаж, байшингийн суурь цутгасан боловч Дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар

сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжаар Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт газар

эзэмшүүлсэн байна...” гэсэн хариуг өгсөн.

Үндсэндээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эзэмших эрхийн

гэрчилгээг хүчингүй болгох хууль эрхийн ямар ч үндэслэл байхгүй байхад надад 2007

онд 396 дугаар захирамжаар шилжүүлэн, эзэмшүүлсэн 1170 м2 газраа дүүргийн

Засаг дарга 2008 онд 238 дугаар захирамжаар Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт

дээрх газрыг хуваан эзэмшүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн

үйлдлийг гаргажээ гэж үзэхээр байна.

Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий

байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын

тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны

байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож,

үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжийн Ч.Баасансүрэн,

Л.Туяажаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт өгсөн хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дүгээр захирамжаар иргэн Г.Ганцэцэгт газар өмчлүүлсэн байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 А/474 дүгээр захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах тухай хүсэлтдээ: “Иргэн Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжийн гуравдагч этгээд Ч.Баасансүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасныг

баримтлан энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Г.Ганцэцэг нь Сонгинохайрхан

дүүрэг, 22 дугаар хороо, Хилчины 9-15 тоот 577 м2 газрыг Л.Туяажаргалаас

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395

дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, газар эзэмших эрхтэй

болжээ.

Иймд энэ хэрэг маргаанд хамаарал бүхий эзэмшил үүссэн захирамж болох

дээрх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны

өдрийн 395 дугаар захирамжийн Гомбожавын Ганцэцэгт холбогдох хэсгийг мөн

хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Оюунбилэгийн хувьд 2016 оны 01 сарын 05-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч СХД-ийн 22-р хороо, 151 дүгээр ангийн хойд талд байрлах Хилчний 15 тоот хаягтай 575 м2 газрыг 2007 оны 12 сарын 11-ны өдрийн 396 тоот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй. 

Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Н.Оюунбилэг хүсэлтээ гаргаж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрх  олгосон. 2015 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн эрх ашгийг хөндсөн асуудал гарсан. Гуравдагч этгээд Г.Ганцэцэг нь хүчээр дайрч орж ирэн газар эзэмших эрхийг хаан боогдуулсан арга хэмжээ авсан байдаг. 

Үүний дараагаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа бидний зүгээс албан хүсэлт тавьж байсан. Бид нарт хариулахдаа 2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар танд олгосон газрыг Л.Туяажаргал гэдэг хүнд олгосон байна гэсэн. 2007 онд газар дээрээ бетонон суурьтай блокн хашаа баригдсан байсан нь хавтаст хэрэгт авагдсан зураг болон нотлох баримтуудаар тогтоогддог. Хашаанд баригдсан барилгууд нь 2007 оноос хойш баригдсан гэдэг нь сансрын зураг болон гэрч Х.Найданхорлоо, Б.Гүндсамбуу, Т.Болортуяа нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Газар эзэмших эрхтэй болсон Л.Туяажаргал нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.Ганцэцэг гэдэг хүнд газар эзэмших эрх нь шилжсэн байдаг. 

Газар эзэмших эрх шилжүүлэх эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр бус юм. Учир нь давхцуулж олгосон газар эзэмших эрхийн захирамжаа нэр шилжүүлэх нэрийдлээр дахин гаргасан. Газрын тухай хуулийн 31.3 зүйлд заасны дагуу “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж хуулинд заасан шаардлага байдаг. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2008 онд Л.Туяажаргалд олгохдоо давхцуулаад олгосон. Анхнаасаа хууль бус захирамж 2008 онд гарсан тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 тоот захирамж нь үндэслэлгүй юм. Энэ талаар Засаг дарга өөрөө тайлбараа өгсөн. Нэхэмжлээд байгаа 3 актыг хариуцагчийн зүгээс үндэслэлгүй гарсан байна гэдэг нь албан ёсоор гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад Л.Туяажаргал энэ газарт огт амьдарч байгаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байдаг. 2008 оноос 2013 оны хугацаанд Л.Туяажаргал нэг ч удаа очоогүй байдаг. Л.Туяажаргал нь газар эзэмших эрхийг авахдаа анх хүсэлтээ гаргаагүй гэдэг нь өмнөх шүүх хуралдаанд авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Анхнаасаа  үндэслэлгүй гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн Туяажаргал, Ганцэцэг нарт  холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардах хэсэгт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2008 оны 238 дугаар захирамжийн иргэн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт

холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай дурджээ.

Маргаан бүхий газар нь анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006

оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дүгээр захирамжаар иргэн Д.Болортуяад

аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгосноор эрх зүйн харилцаа нь

үүссэн байдаг.

Улмаар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн

396 дугаар захирамжаар иргэн Д.Болортуяа нь нэхэмжлэгч Н.Оюунбилэгт газар

эзэмших эрхээ шилжүүлсэн байна.

Мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238

дугаар захирамжаар маргаан бүхий газрыг иргэн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал

нарт эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Учир нь дүүргийн Засаг даргын 2008 оны 238 дугаар захирамжийн

Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт холбогдох хэсэг нь хууль зүйн сөрөг үр

дагавартай болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Монгол Улсын газрын тухай хуулийн 31 дүгээр 31.3 дахь хэсэгт... Хүсэлт

гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг

хэмжээгээр давхцаагүй байна...гэж заасныг зөрчиж олгожээ.

Өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаанд орсон ямар нэгэн маргаан үүсэх

нөхцөл бүрдээгүй газрыг бусдад давхцуулан эзэмшүүлсэн нь дүүргийн өмч

газрын харилцааны албаны архивд хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож

байна.

Хэргийн зохигч тал болох иргэн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нар нь

маргаан бүхий газарт 2008 оноос хойш амьдарч байгаагүй гэх бөгөөд

Л.Туяажаргалд холбогдох хэсэг нь 2013 онд дүүргийн Засаг даргын 395 дугаар

захирамжаар иргэн Г.Ганцэцэг гэгчид нэр шилжсэн байна.

Дүүргийн Засаг даргын Захирамжаар нэр шилжүүлж газар эзэмших эрх

авсан иргэн Г.Ганцэцэг нь нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дүгээр захирамжаар өмчлөх эрх авсан байдаг.

Хэдийгээр газрын мэдээллийн санд Ч.Баасансүрэн, Г.Ганцэцэг гэж

бүртгэлтэй байгаа ч маргаан бүхий газарт хашаа татсан, суурьшил үүсгэж

эзэмшсэн байдал тогтоогдохгүй байгаа нь газрын тухай хууль, холбогдох хууль

тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүх хуралд

нэхэмжлэгч талыг дэмжиж оролцох болно” гэжээ. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэмэгдүүлсэн шаардлагад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 395 дугаар захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар шаарджээ.

Хариуцагч нь тухайн хэрэг маргаанд нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дэмжиж оролцож байгаа бөгөөд дараах байдлаар хүлээн зөвшөөрч байна.

Учир нь иргэн Г.Ганцэцэгт эзэмшил бүхий газраа нэр шилжүүлсэн гэх иргэн Туяажаргалын газар эзэмшүүлэх шийдвэр гарсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 238 дугаар захирамжийн Л.Туяажаргалд холбогдох хэсгийг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбарыг бичгээр гаргасан болно.

Иймд иргэн Г.Ганцэцэгийн газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргаан бүхий газрын эрх зүйн харилцаа 2006 оны 07 сарын 21-ний өдрийн захирамжаар иргэн Д.Болортуяад олгогдсон байдаг. Иргэн Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт газар шилжсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  Нэхэмжлэгч өөрийн эрх ашгаа хамгаалуулах гэж шүүхэд хандсан байдаг. 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжийн Л.Туяажаргалд холбогдох хэсэг нь актын давхцалтай байна. Хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар өгсөн. Маргаан бүхий газарт гуравдагч этгээд нь 2008 оноос хойш амьдарсан мэтээр ойлгогддог. Бид бичиг баримттай ямар нэгэн байдлаар маргаан үүсгээгүй. Актын дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаагүй. Захиргааны байгууллага өөрийн алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч, хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын  2008 оны 84 дүгээр тогтоол байдаг. Энэ тогтоол нь Газрын тухай хуулинд тусгагдаагүй асуудлуудыг нарийвчлан тогтоосон байдаг. Захиргааны ерөнхий хуулинд иргэний хууль ёсны итгэлийг төрийн байгууллага заавал хамгаалах ёстой гэж заагдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гуравдагч этгээд нарт олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт холбогдох хэсэг, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дүгээр захирамжийн иргэн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан  нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дүгээр захирамжаар иргэн Д.Болортуяад тус дүүргийн 1 дүгээр хороонд 0.7 га газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Улмаар Д.Болортуяа нь иргэн Н.Оюунбилэгт дүүргийн Засаг даргын 2007 оны 2  дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлсэн байна.

Тус дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжаар иргэн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт дээрх газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.Оюунбилэгийн эзэмшил газарт давхардуулан эзэмшүүлсэн байна.

Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нар нь иргэн Г.Ганцэцэгт мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус дүүргийн 22 дугаар хороонд 577 м.кв газрыг өмчилж авсан байна.

Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь дээрх иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгохдоо давхцуулан олгож, мөн Нийслэлийн Засаг дарга иргэн Г.Ганцэцэгт газар өмчлүүлсэн байх тул газар өмчлөлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно гэж заасан тул Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй юм” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь давхцуулж олгосон. Газар өмчлүүлэх тухай хуулийн 36.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Л.Туяажаргал, Г.Ганцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Н.Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 

- Л.Туяажаргал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчиний 9-15 тоотод 577м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байна. Газар эзэмших эрхийг анх олгож байх үед нэгж талбарын дугаар 18630310419180 байна.

- Л.Туяажаргалд газар эзэмших эрхийг баталгаажуулж 2008 оны 09 сарын 17-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон байна. 

- Л.Туяажаргалын эзэмшиж байгаа газрын байршлын Кадастрын зургийг үйлдэж Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас баталгаажуулсан байна.

- Л.Туяажаргал газар эзэмших эрхээ 2013 оны 07 сарын 03-ны өдөр Гомбожавын Ганцэцэгт шилжүүлсэн байна. 

- Г.Ганцэцэг Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчиний 9-15 тоотод байршилтай 577м.кв газрын хууль ёсны эзэмшигч болсон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201029630 дугаарт бүртгүүлж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /Нэгж талбарын дугаар 18630310419180/ 

- Г.Ганцэцэгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургийг Сонгинохайрхан дүүргийн газрын харилцааны албанаас үйлдэж баталгаажуулсан байна.

- Л.Туяажаргал маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан, эзэмших эрхээ Г.Ганцэцэгт хуулийн дагуу шилжүүлсэн учир маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч нь Г.Ганцэцэг байна. Г.Ганцэцэгийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байгааг шүүхээс анхаарна уу. 

Иймд Н.Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Л.Туяажаргал, Г.Ганцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч СХД ийн Засаг даргын 2008.07.18-ны өдрийн 238 тоот захирамжийн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Нийслэлийн Засаг даргын Г.Ганцэцэгт газар өмчлүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Оюунбилэгт газраа шилжүүлсэн гэх Д.Болортуяад СХД-ийн 22-р хороо, Хилчиний 9-15 тоотод газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй, энэ газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ

гэрээ байдаггүй тул Н.Оюунбилэгт 1170м2 газар шилжүүлсэн СХД-ийн Засаг

даргын 2007.12.11-ний өдрийн 396 дугаартай захирамж нь хууль бус байна гэсэн

үндэслэлээр дараах тайлбарыг гаргаж байна.

- Д.Болортуяад СХД-ийн Засаг даргын 2006.07.24-ний өдрийн 234 дугаартай газар эзэмших зөвшөөрөл олгох тухай захирамжаар 1-р хорооны нутаг дэвсгэрт 0151 р ангийн хашааны хойно аж ахуйн хашааны зориулалтаар 0.7 га буюу 7000м2 газрыг эзэмших эрхийг олгожээ.

- Д. Болортуяа газар эзэмших шийдвэр гарснаас хойш 1 жилийн дараа 2007.07.22-ны өдөр 7000м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгох гэрээ байгуулах тухай өргөдлийг гаргасан байна. Өргөдлийн дагуу 7000м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг 200_.11.01-нд олгож, 7000м2 газар эзэмшүүлэх гэрээг 2007.01.11-нд байгуулсан байна.

- СХД-ийн Засаг даргын 2007.12.11-ний өдрийн 396 дугаартай захирамжаар Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт 1170м2 газар, мөн Д.Болортуяагаас “Шинэ орос хийц” ХХК-д 7000м2 газрыг тус тус шилжүүлсэн байна. Д.Болортуяа зөвхөн 7000м2 газрыг эзэмших шийдвэр гэрчилгээ гэрээтэй, 1170м2 газрыг эзэмших шийдвэр гэрчилгээ гэрээ байхгүй байсан байна.

- Л.Туяажаргал 2008.10.17-ны өдөр СХД-ийн 22-р хороо Хилчний 9-15 тоотод

хашааны газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох өргөдлийг гаргасны дагуу СХД-ийн 22-р хорооны Засаг дарга болон зохих эрх бүхий албан тушаалтнууд цохож дэмжсэн байна. Л.Туяажаргалын өргөдлийн дагуу СХД-ийн Засаг даргын 2008.07.18-ны өдрийн 238 дугаартай захирамжаар СХД-ийн 22-р хороо Хилчиний 9-15 тоотод 577м2 газрыг эзэмшүүлэх эрхийг олгосон байна. Энэ газар нь Д.Болортуяагийн эзэмшиж байсан Н. Оюунбилэгт шилжүүлсэн газар биш юм. Л. Туяажаргалд 2008.09.17-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймээс Л.Туяажаргал нь Г.Ганцэцэгт газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэх эрхтэй.

- Л.Туяажаргал 2013.07.03-ны өдөр өөрийн эзэмшлийн СХД-ийн 22-р хороо

Хилчиний 9-15 тоотод байршилтай газраа Г.Ганцэцэгт шилжүүлж, Г.Ганцэцэг газар эзэмшүүлэх гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өгөх өргөдлийг 2013.08.19-ний өдөр гаргасан бөгөөд үүний дагуу СХД-ийн Засаг даргын захирамж гарч 18630310419180 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013.03.19-ний өдөр авч Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дугаартай захирамжаар газраа өмчилж авсан болно. Иймд Л.Туяажаргалын эзэмшиж байсан Г.Ганцэцэгт шилжүүлсэн газар нь Д.Болортуяагийн эзэмшлийн газар биш, Д.Болортуяа 7000м2 газраас өөр газрыг эзэмших бусдад шилжүүлэх эрхгүй байсан байна.

- Мөн Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын 2016.03.29-ний өдрийн 1/510 дугаартай тоотоос үзвэл газрын кадастрын мэдээллийн сангийн СХД-ийн мэдээлэлд Г.Ганцэцэгийн нэр дээр 18630310419180 нэгж талбарын дугаар бүхий 577м2 газар бүтгэлтэй. Д.Болортуяа болон Н.Оюунбилэгийн нэр дээр нэгж талбар бүртгэгдээгүй байна. Д.Болортуяа газар эзэмших эрх олгож байх үе буюу 2006 он, Д.Болортуяа газар эзэмших эрхээ Н.Оюунбилэгт шилжүүлж байх үе буюу 2007 онд 18630310419180 дугаартай нэгж талбар мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан байна. Харин дээрх нэгж талбар Л.Туяажаргалд газар эзэмшүүлэх шийдвэр гарч байх үед буюу 2008 оны 09 сард түүний нэр дээр нэгж талбар бүртгэгдсэн нь түүнд 2008.09.17-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр мөн дээрх Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын албан тоотоор нотлогдож байна.

- 1170м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр эрх гэрчилгээгүй Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт шилжүүлсэн гэх 577м2 газар нь Л.Туяажаргалын эзэмшиж байгаад Г.Ганцэцэгт шилжүүлсэн газартай давхцаагүй байна. Учир нь энэ газрыг Д.Болортуяа хэзээ ч эзэмшиж байгаагүй.

- Мөн энэ хэргийн гуравдагч этгээд Ч.Баасансүрэн шүүхэд үндэслэлгүй худлаа тайлбар гаргажээ. Д.Болортуяагийн эзэмшлийн газрыг Ч.Баасансүрэнгийн “Шинэ орос хийц” XXК хэзээ ч аж ахуйн зориулалтаар түрээсэлж байгаагүй. Мөн СХД-ийн Засаг даргын 2008.07.18-ны 238 дугаартай захирамжаар Л.Туяажаргалд газар эзэмшүүлэхдээ СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Батсайхантай хуйвалдаж, Л.Гантуяа гэдэг хүнтэй бүлэглэж дүүргийн болон хорооны засаг захиргааг залилж гэмт хэрэг үйлдээгүй Л.Туяажаргал дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Батсайхан нартай бүлэглэж хууль бусаар газрын наймаа хийсэн гээд байгаа Л.Гантуяа нь Ч.Баасансүрэнтэй хамтран амьдарч байсан түүний эхнэр нь юм. Иймээс Ч.Баасансүрэн Л.Гантуяад шүүхэд өгсөн тайлбарыг би гаргаагүй, тайлбарт гарын үсэг

зураагүй гэж хэлсэн байгааг шүүхээс анхаарахыг хүсэж байна.

- Газраа Н.Оюунбилэг, “Шинэ орос хийц” ХХК-д шилжүүлсэн Д.Болортуяа нь Ч.Баасансүрэнтэй хуйвалдаж СХД-ийн Засаг даргаас их хэмжээний 7000м2 газрыг хууль бусаар эзэмших эрхтэй болсон. Энэ газраа Ч.Баасансүрэнгийн “Шинэ орос хийц” ХХК-д өндөр үнээр худалдсан. Ч.Баасансүрэн цааш нь дамжуулж маш их өндөр үнээр бусдад худалдаж хууль бусаар ашиг орлого олсон байдлыг шүүхээс анхаарч үзнэ үү. Д.Болортуяа өөрийн эзэмшиж байсан 7000м2 газраа Ч.Баасансүрэнгийн “Шинэ орос хийц” ХХК-д шилжүүлчихээд түүнтэй хуйвалдаж маш их өндөр үнээр худалдчихаад өнөөдөр мөн үгсэн хуйвалдаж 1170м2 газрыг эзэмших эрхгүй байж Н.Оюунбилэгт хууль бусаар шилжүүлсэн байна. Мөн Д.Болортуяа нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байж СХД-ийн 22-р хороо Хилчиний 9-15 тоотод байршилтай 1170м2 газрыг Н.Оюунбилэгт өндөр үнээр худалдсан, Ч.Баасансүрэн мөн энэ газрын талыг Б.Гүндсамбуу гэдэг хүнд өндөр үнээр худалдсан, мөн Ч.Баасансүрэн Л.Туяажаргалын эзэмшиж байсан одоо Г.Ганцэцэгийн өмчлөлийн газрыг мөн Б.Гүндсамбууд өндөр үнээр худалдсан, Б.Гүндсамбуу нь энэ газар дээр 6*8 нийт 48м2 байшин барьж байгаад Г.Ганцэцэгийн өмчлөлийн газар болохыг мэдэж Ч.Баасансүрэнгээс худалдаж авсан газар дээрээ орон сууц бариад амьдарч байгаа болно.

- Д.Болортуяа, Ч.Баасансүрэн нар дээрх байдлаар их хэмжээний газрыг хууль бусаар эзэмшиж газрын наймаа хийдэг мөн эзэмших эрхгүй газраа бусдад шилжүүлсэн нэрээр худалдаж ашиг олоод байхад хариуцагч СХД-ийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нараас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр зөвшөөрч Л.Туяажаргал, Г.Ганцэцэг нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүрээд  байгааг шүүхээс анхаарна уу.

- СХД-ийн Засаг даргын 2007.12.11-ний өдрийн 396 дугаартай захирамжаар Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлснээс хойш 9 жилийн хугацаанд газраа өөрийн мэдэлд байлгаагүй болон эзэмшээгүй байдал нь, 1170м2 газрыг эзэмших эрх гэрчилгээгүй Д.Болортуяа Н.Оюунбилэгт газар шилжүүлсэн, түүнийг нь СХД-ийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан байдал нь хууль бус, Газрын тухай хуулийн олон заалтуудыг зөрчсөн байна. Иймд Н.Оюунбилэгийн

нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Л.Туяажаргал, Г.Ганцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 395 дугаартай захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

     Н.Оюунбилэг нь 1170 м.кв газрыг эзэмших эрх, гэрчилгээ, гэрээгүй. Д.Болортуяагаас хууль бусаар шилжүүлж авсан учраас дээрх шаардлагыг гаргах эрхгүй. Л.Туяажаргал Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчиний 9-15 тоотод хашааны газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох өргөдлийг гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны Засаг дарга болон зохих албаны тушаалтнууд зохих журмаар хүлээн зөвшөөрч өргөдлийг хүлээн авсан болно. Л.Туяажаргалын өргөдлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин 9-15 тоотод 377 м.кв газар эзэмшүүлэхээр олгосон. Энэ газар нь Д.Болортуяагийн эзэмшиж байсан Н.Оюунбилэгт шилжүүлсэн газар биш. Л.Туяажаргалд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0199631 дугаартай гэрчилгээг 2008 оны 09 сарын 17-ны өдөр олгосон байна. Гэрчилгээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамж нэгж талбарын дугаар 18630310419180, 577 м.кв Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин 9-15 тоот гэж тэмдэглэсэн байна. 

     Гэрчилгээнд нэгж талбарын дугаар болон газрын байршлын хэмжээг тодорхой зааж тодорхойлсон байна. Гэтэл Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт шилжүүлсэн маргаан бүхий газар нь нэгж талбарын дугаар болон газрын байршлын хаяг байхгүй, хэдийд хаана ямар захирамжаар олгосон нь тодорхойгүй байна. Л.Туяажаргал 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчин 9-15 тоот байршилтай газраа Г.Ганцэцэгт шилжүүлж өгсөн учир Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гарч 18630310419180 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дугаартай захирамжаар өмчилж авсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 04 дүгээр сарын 01-нд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэж ихэсгэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр СХД-ийн Засаг даргын Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Маргаан бүхий газар Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт шилжсэн. Л.Туяажаргалын газар эзэмших эрх хууль ёсны үндэслэлтэй байна уу гэдэг талаар яригдана. Хариуцагч нар хариуцлагагүй тайлбар хэлж байна. Төр иргэнээ алагчилж үзэхгүй гэж бодож байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний  өдөр 239 дугаартай газар эзэмших тухай захирамж гарсан. Уг захирамжаар СХД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0151 дугаар ангийн хашааны хойно аж ахуйн хашааны зориулалтаар 0,7 га газар олгосон. Маргаан бүхий 1171 м2 газрыг нэхэмжлэгч нар СХД-ийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай захирамжаар олгогдсон газар гэж маргаж байсан. 

Үүний дагуу 14000 м2 газар гэж маргадаг. Сүүлдээ Д.Болортуяад 1171 м2, үлдэгдлийг нь Ч.Баасансүрэнд өгсөн юм гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлдэг. Газар олгогдсон 234 гэсэн дугаартай захирамжаар Д.Болортуяа нь маргаан бүхий газрыг хэзээ ч эзэмшиж байгаагүй. Хэрэв эзэмшиж байсан гэж үзвэл Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, мөн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3-ыг зөрчсөн. 2002 оны хууль тэр үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль юм. 

Эсвэл төрийн байгууллагын нэр дээр эсвэл аж ахуй нэгж байгууллагын нэр дээр авах ёстой байсан. Маргаан бүхий газрыг Д.Болортуяа эзэмшиж байсан эсэх нь маш эргэлзээтэй юм. Өнөөдөр Д.Болортуяаг Засаг дарга нар хамгаалаад байдаг юм. Д.Болортуяагийн 2007 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл байдаг. Уг өргөдөлд Д.Болортуяа миний нэр дээр 2007 оны 07 сарын 24-ний өдөр газар эзэмших тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 234 дүгээр захирамж гарсны дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсэрт 36 айлын орон сууцны хажуугийн 7000 м2 эрхийн гэрчилгээг хэвээр олгоно уу гэсэн байдаг. Д.Болортуяа нь уг газраа одоо гэрчээр оролцох гэж байгаа Ч.Баасансүрэнд худалдаж шилжүүлсэн байдаг. Цаана нь маргаан бүхий 1170 м2 газар гэж юу байдаг юм.

 Хавтаст хэрэгт байгаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2007 оны 11 сарын 11-ний өдөр гарсан байдаг. Уг гэрээгээр газрын хэмжээг заасан байдаг. Хавтас хэрэгт ганцхан гэрээ байдаг ба 1171 м2 газар эзэмших гэрээ байдаггүй. 7000 м2 газрын гэрээ гэсэн байдаг. Үүнд хаяг тодорхойгүй, нэгж талбарын дугааргүй байдаг. Нэгж талбарын дугаар бүр гэрчилгээтэй байх ёстой.

 Д.Болортуяагийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар 7000 м2 аж ахуйн хашаа гэсэн мөртлөө хаяг байршил тодорхойгүй. СХД-ийн Засаг даргын захирамжын хуулбар гэсэн бичиг хавтаст хэрэг дотор байгаа. Тэр дотор мэдээлэл байгаа. 7000 м2 байна шүү гэдгийг нь нотлоод байна. Дүүргийн Засаг даргын 2006 оны 07 сарын 24-ний 234 тоот захирамжийн архивын материал байна. Үүнд 2 дахь удаагаа гаргасан Д.Болортуяагийн өргөдөл нь байна. СХД-ийн Засаг даргын тамгын газар, газрын албанд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн ард залгаа 7000 м2 цэвэрлэж тохижуулсан бөгөөд тухайн цэргийн ангийн албаны үйл ажиллагаанд саадгүй гэж бичин надад эзэмших эрх олгоно уу? гэсэн байна. Үүн дээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчөөд байна. Энэ өргөдөл нь эргэлзээтэй байдаг. Уг өргөдөл дээр цохолт байхгүй, огноо он сар байхгүй. 0151 дүгээр цэргийн ангийн ард хэзээ ч 7000 м2 газар хэзээ ч байгаагүй. Одоо ч байхгүй байна. Тэгэхээр зөвхөн 36 айлын орон сууцны хажууд л 7000 м2 газар байсан байна. Өмнөх өргөдлийн ард нотариатаар гэрчилсэн байдаг. Сая ярьсан архивын материалын ард нотариатаар гэрчлүүлээгүй байна. Дүүргийн засаг даргын 2006 оны 07 сарын 24-ний өдрийн 234 тоот  архивын материал гэж шүүхэд ирүүлсэн. Гэтэл энэ архивын материал нь  иргэн Н.Оюунбилэгийн эзэмшиж байгаа газрын кадастрын зургийг архивласан байна. 2006 онд архивласан мөртлөө 2007 онд Н.Оюунбилэгт шилжүүлсэн шүүдээ. 2007 онд архивласан зургаар нэгж талбарын дугааргүй, СХД-ийн 1-р хороо, 0151 дүгээр ангийн ард гээд бичсэн, хаяг хаалганы дугаар байхгүй байна. 

СХД-ийн Засаг даргын 2007 оны 12 сарын 11-ний өдрийн 396 тоот газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хугацааг сунгаж баталгаажуулах, талбайн хэмжээ  зориулалт өөрчлөх, байршил өөрчлөх тухай захирамжийн хавсралтын 47-д Н.Оюунбилэгд  гэрээгээр 1171 м2 газар шилжүүлэв гэж заасан байдаг. Үүнд кадастрын зураг болон нэгж талбарын дугаар байхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Үүн дээр 2006 оны 05 сарын 17-ны өдрийн 107 дугаартай захирамжаар эрх олгосон байна. Гэтэл 2006 оны 05 сарын 17-ны өдрийн 107 дугаартай захирамжаар иргэн Болортуяад газар олгогдоогүй байна гэсэн Сонгинохайрхан дүүргийн өмчийн харилцаа газрын албанаас хариу ирсэн байна. Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт шилжүүлэв гэсэн хавтаст хэрэгт өргөдөл болон гэрээ хэлцэл байхгүй байдаг. Одоо болохоор 396 тоот захирамжийг СХД-ийн Засаг даргаас 2006 оны 05 сарын 17-ны 107 дугаартай захирамжаар гэрээ хийв гэдэг. Гэрээгээ хавтаст хэрэг дотор хийх ёстой.

 Д.Болортуяагаас 1171 м2 газар шилжүүлсэн өдөр СХД-ийн Засаг даргын 396 тоот захирамжаар “Шинэ Орос хийц” ХХК-д гэрээгээр 7000 м2 газрыг шилжүүлсэн. СХД-ийн Засаг даргын 2006 оны 07 сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар эзэмших эрхтэй болсон гэж маргаж байна. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ 7000 м2 газар хэзээ ч байгаагүй. Үүнийг хэрэв шаардлагатай гэж үзвэл 2007 онд газар байсан эсэх талаар шаардлагатай тохиолдолд үзлэг хийхийг хүсэж байна.

 Д.Болортуяа 7000 м2 эзэмших эрхтэй, маргаан бүхий 1171 м2 эзэмших эрхгүй ба гэрчилгээ болон гэрээ байхгүй юм. Үүнийг Н.Оюунбилэгт шилжүүлэх эрхгүй байна. СХД-ийн Засаг даргын 2007 оны 12 сарын 11-ний өдрийн 396 тоот захирамжаар Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт 1171 м2 газар нь илт хууль бус захирамж байна. Эзэмших эрхгүй, гэрээгүй, гэрчилгээгүй, яагаад шилжүүлсэн талаар баримт байхгүй, 1171 м2 газрыг ямар захирамжаар хэдийд эзэмшиж байсан нь тодорхойгүй байна. Иймээс Г.Ганцэцэгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаар шаардах эрхгүй юм. Яагаад шаардах эрхгүй гэвэл Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт шилжүүлэх эрх байхгүй. Л.Туяажаргал өөрийнхөө газар эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан.Уг эрхээ Г.Ганцэцэгт шилжүүлж Г.Ганцэцэг нь өмчилж авсан. Иймд Н.Оюунбилэгээс шаардах эрх байхгүй юм.

Л.Туяажаргал нь өргөдөл гаргасны дагуу СХД-ийн Засаг дарга 2008 оны 07 сарын 18-ны өдрийн 238 дугаартай захирамжаар 577 м2 газрыг эзэмших эрхийг олгосон. Энэ нь Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт шилжүүлсэн газар биш юм. Л.Туяажаргалд хамтын хэрэгцээний зориулалтаар гэрчилгээг 2008 оны 09 сарын 17-ны өдөр олгосон. Гэрчилгээнд нэгж талбарын дугаарыг заасан байдаг. Нэгж талбарын дугаар дээр 577 м2, СХД-ийн 22 дугаар хороо, Хилчин 9-15 тоот гээд тодорхой заагаад өгсөн. Нэгж талбарын дугаар болон, газрын байршлыг тодорхой тэмдэглэсэн байдаг. Гэтэл Д.Болортуяагийн гэрчилгээн дээр нэгж талбарын дугааргүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл 2010 оны 07 сарын 20-ний өдөр мэдсэн. Н.Оюунбилэг нь 2015 онд Өмчийн газрын харилцааны албанд гомдол гаргасан. Уг гомдлыг хууль зөрчиж гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлийг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-ийг зөрчсөн байна. Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэсэн байдаг. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар ”газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж заасан. Д.Болортуяад 1171 м2 газрыг баталгаажуулсан баримт бичиг байхгүй үедээ Н.Оюунбилэгт шилжүүлсэн. Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан. Үүнийг би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нарт хандаж хэлж байна. 

Мөн хуулийн 20 дугаар зүйл 20.2.7-д  газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах эрхтэй. Дээд шатны байгууллага албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна. Газрын тухай 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Энэ нь байхгүй байна. Гэтэл Л.Туяажаргалд нэгж талбарын дугаар байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан.  

Д.Болортуяа нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй учраас газар эзэмших эрхгүй юм. Нэхэмжлэгч Болортуяагийн хуучин эзэмшиж байсан газар дээр манайх хариуцлагагүй хандаад Л.Туяажаргалд газар өгсөн гэж хариуцагч тал яриад байна. Энэ нь давхцаагүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ыг бариад байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.Оюунбилэг нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжийн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” “Нийслэлийн Засаг даргын 2014 А/474 дүгээр захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тус тус нэмэгдүүлсэн бөгөөд гуравдагч этгээд Ч.Баасансүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно /хх-233/.  

Иймд шүүх “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Туяажаргалд холбогдох хэсэг, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжаар иргэн Л.Туяажаргалд газар олгохдоо миний эзэмшлийн газартай давхцуулж олгосон, маргаан бүхий давхцалтай газрыг Л.Туяажаргалаас Г.Ганцэцэгт шилжүүлсэн нь тус тус хууль бус. Дээрх хууль бус захирамжийг үндэслэж Нийслэлийн Засаг дарга иргэн Г.Ганцэцэгт газар өмчлөх эрх олгосон нь үндэслэлгүй” гэж маргажээ. 

Иргэн Н.Оюунбилэгт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 0151 дүгээр ангийн агуулахын хойд талд байрлалтай 1170 м2 газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээ олгожээ. (хх-9, 25)

Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 9-15 тоот хаягт байршилтай 700 м2 газрыг амины хашааны зориулалтаар гуравдагч этгээд Л.Туяажаргалд 15 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэж, 0199631 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгосон байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд Л.Туяажаргалд дахин 000466683 тоот гэрчилгээ олгосон болох нь Л.Туяажаргалын өргөдөлд бичсэн “...гээсэн тул 000466683 тоот гэрчилгээг нөхөн олгов” гэх тэмдэглэгээ, 0199631, 000466683 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон. (хх-66-68, хх2-35)

Улмаар гуравдагч этгээд Л.Туяажаргал нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гуравдагч этгээд Г.Ганцэцэгтэй “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулж, газар шилжүүлэх тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргажээ. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дээрх хүсэлтийг үндэслэж 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 тоот захирамжаар гуравдагч этгээд Л.Туяажаргалын эзэмшил бүхий Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 9-15 тоот хаягт байршилтай газрыг гуравдагч этгээд Г.Ганцэцэгт шилжүүлэхдээ газрын хэмжээг 577 м2 болгон багасгаж, амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 000495219 тоот гэрчилгээ олгосон байна.

Иймд гуравдагч этгээд Г.Ганцэцэг нь өөрийн эзэмшлийн 186303104119180 нэгж талбарын дугаар бүхий газраа гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчилж авахыг хүссэн өргөдлийг холбогдох баримтын хамт Нийслэлийн Засаг даргад гаргасан байна. Түүний өргөдөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох бусад баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 тоот захирамжийн хавсралт 1-ийн 212 дах хэсэг (хх 127)-ээр Г.Ганцэцэгт түүний эзэмшлийн газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчлүүлэх гэрчилгээ (хх 140)-г 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгожээ. 

Дээрх үйл баримтыг дүгнэвэл гуравдагч этгээд Л.Туяажаргалд газар эзэмших эрх үүсэхээс 9 сарын өмнө нэхэмжлэгч Н.Оюунбилэг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон нь тогтоогдож байна.

Гэтэл гуравдагч этгээд Г.Ганцэцэг нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 9-15 тоот хаягт байршилтай газартаа 2015 оны 10 дугаар сард очиход уг газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаж байсан учир талууд маргах үндэслэл бий болжээ.

Нэхэмжлэгч дээрх газрын давхцлын талаарх маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан. Уг байгууллага 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/8425 тоот албан бичгээр нэхэмжлэгчид “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжаар Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт газар эзэмшүүлсэн байна. Иймд та иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу шударга эзэмшигчээ тогтоолгохоор шүүхэд хандана уу” гэсэн хариуг өгчээ.

Хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт газар олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн газартай давхцуулж олгосон болохыг хүлээн зөвшөөрсөн байна. 

Иргэн Н.Оюунбилэгт олгосон 1170 м2 газрын эрх зүйн харилцаа анх хэрхэн үүссэн талаар дүгнэвэл:

Анх маргаан бүхий газарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар иргэн Д.Болортуяад тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  05 дугаар ангийн 36 айлын сууцны хажууд, 0151 дүгээр ангийн хашааны хойно /одоогийн 22 дугаар хороо хилчний 9-14, 9-15 тоот хамаарах/ аж ахуйн зориулалтаар тус тус 0,7 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0067787 дугаар гэрчилгээ олгосон. Энэ нь хавтас хэрэгт авагдсан иргэн Д.Болортуяагийн газар эзэмших хүсэлт, кадастрын зураг, тус дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамж, 0067787 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар, гэрч Д.Болортуяагийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. (хх-26-30, хх2-36-46,)

Үүний дараа Д.Болортуяа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаар захирамжаар өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  05 дугаар ангийн 36 айлын сууцны хажууд байрлах 7000 м2 газрыг “Шинэ Орос Хийц” ХХК-д, 0151 дүгээр ангийн хашааны хойно байрлах 1170 м2 газрыг иргэн Н.Оюунбилэгт тус тус шилжүүлжээ.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг судалж үзвэл түүний эзэмшиж байгаа газар нь гуравдагч этгээд Л.Туяажаргалын эзэмшлийн газар, түүнээс шилжүүлж авсан гуравдагч этгээд Г.Ганцэцэгийн өмчлөлийн 577 м.кв газартай бүхэлдээ давхцаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт, газрын үзлэг, Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/510 тоот албан бичиг болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.

Энэ байдлаас дүгнэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хариуцагч зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч иргэн Л.Туяажаргалд газар эзэмших эрх олгох, Л.Туяажаргалын газар эзэмших эрхийг Г.Ганцэцэгт шилжүүлэх үедээ маргаан бүхий газарт өмнө нь өөр этгээдэд газар олгогдсон эсэх, давхцал бий болж байгаа эсэхийг шалган тогтоогоогүй, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд заасны дагуу маргаан бүхий газарт очиж судалгаа явуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдалд хүргэжээ.  

 1. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Болортуяад 1171 м2 газар олгогдоогүй, маргаан бүхий газрыг Д.Болортуяа эзэмшиж байсан эсэх нь эргэлзээтэй, Л.Туяажаргалаас Г.Ганцэцэгт шилжүүлсэн газар нь Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт шилжүүлсэн газар биш хэмээн маргаж буй үндэслэлийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар Д.Болортуяад тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  05 дугаар ангийн 36 айлын сууцны хажууд, 0151 дүгээр ангийн хашааны хойно /одоогийн 22 дугаар хороо хилчний 9-14, 9-15 тоот хамаарах/ аж ахуйн зориулалтаар тус тус 0,7 га газар буюу нийт 1,4 га газрыг 2 өөр байршилд олгожээ.

Д.Болортуяагийн газрын хувийн хэргийг үзвэл 0151 дүгээр ангийн хашааны хойно байршилтай газарт анх 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр кадастрын зургийг “Мон Мет Инженер” ХХК-иар хийлгүүлсэн байх бөгөөд тухайн зурагт “боломжит хэмжээгээр мэдээллийн санд оруулах” гэсэн тэмдэглэгээ хийжээ. Харин 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дээрх газрын хэмжээг багасгаж дахин “Мон Мет Инженер” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн байх бөгөөд энэ нь өнөөдөр нэхэмжлэгчийн маргаж буй газар болох нь тогтоогдсон. Тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд иргэн Д.Болортуяа гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...би анх 0,7 га гэсэн хэмжээтэй 2 газар авсан. Нэгэн дээр нь Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөлгүй ч гэсэн айл буугаад амьдарч байгаа тул газрын хэмжээг багасгах ёстой гэсэн. 1170 мкв олгох тухай өөр акт гарах ёстой юм уу гэхэд газар багасгаж байгаа тохиолдолд шаардлагагүй, хэрвээ танд олгосон газрын хэмжээг ихэсгэж байвал акт гаргах ёстой гэж хэлсэн” гэх тайлбарыг хийжээ.

Дээрхээс дүгнэвэл Д.Болортуяад анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар 2 өөр байршилд тус тус 0,7 га газар олгосон бөгөөд 0151 дүгээр ангийн хашааны хойно олгосон газрын хэмжээ 1170 болж багассан болох нь кадастрын зураг, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжийн хавсралтад 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар захирамжийг үндэслэсэн байх боловч уг захирамжаар Д.Болортуяад газар эзэмших эрх олгоогүй гэх маргааны тухайд:

Хариуцагч нь Д.Болортуяагаас Н.Оюунбилэгт газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийг гаргахдаа “234” дүгээр захирамжийг “107” гэж буруу бичсэн, техникийн алдаа гаргасан гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байна. 

Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Н.Оюунбилэгийн газарт нэгж талбарын дугаар олгогдоогүй, кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй, гэрчилгээ нь дугааргүй байгаа” хэмээн маргаж байгаа нь хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудал учраас нэхэмжлэгчийг буруутгаж, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Эдгээрээс дүгнэхэд цаг хугацааны хувьд түрүүлж авсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээс илүүтэйгээр газар давхардуулж авсан гуравдагч этгээдийн газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдсөн гэж давуу байдлаар аливаа этгээдээс дүгнэх нь Газрын тухай хуулийн  4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим зөрчигдөнө. Үүний учир маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн төрийн өмчийн газрыг эзэмших эрхийг шударгаар, тэгш байдлаар олж авах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу хууль ёсоор эзэмшилдээ байлгасан атал хариуцагч нар Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болох 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчиж гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн байна.

Маргаан бүхий захиргааны актууд нь дээр дурдсанаар хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Туяажаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжаар Л.Туяажаргалын газар эзэмших эрхийг дуусгавар болгож Г.Ганцэцэгт шилжүүлсэн байх тул уг захирамжийг дахин хүчингүй болгуулах шаардлагагүй гэж үзэв.

 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 3.1.3, 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан Н.Оюунбилэгийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Туяажаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.САРАНГЭРЭЛ