Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 722

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, гуравдагч этгээд Л.Т*******, Г.Г*******, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор Г.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын агу*******: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Т*******д холбогдох хэсэг, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Г*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Г*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 1 дүгээр ангийн агуулахын хойд талд байрлах /хилчин 9-14, гэх хаягтай/ 1170 м2 газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаар “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хугацааг сунгаж баталгаажуулах, талбайн хэмжээг өөрчлөх, зориулалт өөрчлөх, байршил өөрчлөх тухай” захирамжаар иргэн Д.Бгаас шилжүүлэн авснаар эзэмших эрхтэй болсон.

Өөрөөр хэлбэл дээрх газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах” эрхийг Газрын тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан нөхцөлийн дагуу олж авсан. Миний бие хууль тогтоомжийн дагуу олж авсан газраа хүрээлж хашаа барьж хууль ёсны дагуу эзэмшиж байна.

Ийнхүү газрыг эзэмшиж эхэлснээс өдийг хүртэлх хугацаанд дээрх газрын эрхийн асуудлаар хэн нэгэн этгээд маргалдаж, шүүхдэж ирээгүй бөгөөд 20 оны 10 дугаар сард өөрийгөө Т******* гэж танилцуулсан хүн ирээд “....миний эзэмшлийн хашаанаас нэн даруй нүүхийг шаардаж, дарамталлаа. Энэ ямар учиртай вэ...” гэсэн зүйлийг миний эзэмшил газарт амьдран сууж буй өндөр настан н.Халтархүү гуай надад хэлсэн. Үүний дагуу Сонинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд

хандахад Нийслэлийн өмчийн харилцааны газар ханд гэсний дагуу 20 оны 11

дүгээр сард Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 20 оны 12 дугаар сарын 10-ны

өдрийн 3/8425 тоот албан бичгээр “....Н.О******* та иргэн Д.Бгаас

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 1 дүгээр ангийн агуулахын хойд талд

байрлах 1170 м2 газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний

өдрийн 396 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон байна. Гэвч газрын

мэдээллийн санд кадастрын зураг бүртгэгдээгүй байна. Та тус газар дээрээ хашаа

хатгаж, байшингийн суурь цутгасан боловч Дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар

сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжаар Ч.Б, Л.Т******* нарт газар

эзэмшүүлсэн байна...” гэсэн хариуг өгсөн.

Үндсэндээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эзэмших эрхийн

гэрчилгээг хүчингүй болгох хууль эрхийн ямар ч үндэслэл байхгүй байхад надад 2007

онд 396 дугаар захирамжаар шилжүүлэн, эзэмшүүлсэн 1170 м2 газраа дүүргийн

Засаг дарга 2008 онд 238 дугаар захирамжаар Ч.Б, Л.Т******* нарт

дээрх газрыг хуваан эзэмшүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн

үйлдлийг гаргажээ гэж үзэхээр байна.

Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий

байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын

тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны

байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож,

үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжийн Ч.Б,

Л.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт өгсөн хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дүгээр захирамжаар иргэн Г.Г*******т газар өмчлүүлсэн байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 А/474 дүгээр захирамжийн Г.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах тухай хүсэлтдээ: “Иргэн Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжийн гуравдагч этгээд Ч.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасныг

баримтлан энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Г.Г******* нь Сонгинохайрхан

дүүрэг, 22 дугаар хороо, ы тоот 577 м2 газрыг Л.Т*******аас

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395

дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, газар эзэмших эрхтэй

болжээ.

Иймд энэ хэрэг маргаанд хамаарал бүхий эзэмшил үүссэн захирамж болох

дээрх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны

өдрийн 395 дугаар захирамжийн Гын Г*******т холбогдох хэсгийг мөн

хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч О*******ийн хувьд 2016 оны 01 сарын 05-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч СХД-ийн 22-р хороо, 1 дүгээр ангийн хойд талд байрлах Х тоот хаягтай 575 м2 газрыг 2007 оны 12 сарын 11-ны өдрийн 396 тоот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй. 

Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Н.О******* хүсэлтээ гаргаж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрх  олгосон. 20 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч Н.О*******ийн эрх ашгийг хөндсөн асуудал гарсан. Гуравдагч этгээд Г.Г******* нь хүчээр дайрч орж ирэн газар эзэмших эрхийг хаан боогдуулсан арга хэмжээ авсан байдаг. 

Үүний дараагаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт удаа дараа бидний зүгээс албан хүсэлт тавьж байсан. Бид нарт хариулахдаа 2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар танд олгосон газрыг Л.Т******* гэдэг хүнд олгосон байна гэсэн. 2007 онд газар дээрээ бетонон суурьтай блокн хашаа баригдсан байсан нь хавтаст хэрэгт авагдсан зураг болон нотлох баримтуудаар тогтоогддог. Хашаанд баригдсан барилгууд нь 2007 оноос хойш баригдсан гэдэг нь сансрын зураг болон гэрч Х.Н, Б.Г, Т.Б нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Газар эзэмших эрхтэй болсон Л.Т******* нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.Г******* гэдэг хүнд газар эзэмших эрх нь шилжсэн байдаг. 

Газар эзэмших эрх шилжүүлэх эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр бус юм. Учир нь давхцуулж олгосон газар эзэмших эрхийн захирамжаа нэр шилжүүлэх нэрийдлээр дахин гаргасан. Газрын тухай хуулийн 31.3 зүйлд заасны дагуу “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж хуулинд заасан шаардлага байдаг. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2008 онд Л.Т*******д олгохдоо давхцуулаад олгосон. Анхнаасаа хууль бус захирамж 2008 онд гарсан тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 тоот захирамж нь үндэслэлгүй юм. Энэ талаар Засаг дарга өөрөө тайлбараа өгсөн. Нэхэмжлээд байгаа 3 актыг хариуцагчийн зүгээс үндэслэлгүй гарсан байна гэдэг нь албан ёсоор гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад Л.Т******* энэ газарт огт амьдарч байгаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байдаг. 2008 оноос 2013 оны хугацаанд Л.Т******* нэг ч удаа очоогүй байдаг. Л.Т******* нь газар эзэмших эрхийг авахдаа анх хүсэлтээ гаргаагүй гэдэг нь өмнөх шүүх хуралдаанд авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Анхнаасаа  үндэслэлгүй гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн Т*******, Г******* нарт  холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Н.О*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардах хэсэгт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2008 оны 238 дугаар захирамжийн иргэн Ч.Б, Л.Т******* нарт

холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай дурджээ.

Маргаан бүхий газар нь анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006

оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дүгээр захирамжаар иргэн Д.Бд

аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгосноор эрх зүйн харилцаа нь

үүссэн байдаг.

Улмаар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн

396 дугаар захирамжаар иргэн Д.Б нь нэхэмжлэгч Н.О*******т газар

эзэмших эрхээ шилжүүлсэн байна.

Мөн дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238

дугаар захирамжаар маргаан бүхий газрыг иргэн Ч.Б, Л.Т*******

нарт эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Учир нь дүүргийн Засаг даргын 2008 оны 238 дугаар захирамжийн

Ч.Б, Л.Т******* нарт холбогдох хэсэг нь хууль зүйн сөрөг үр

дагавартай болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Монгол Улсын газрын тухай хуулийн 31 дүгээр 31.3 дахь хэсэгт... Хүсэлт

гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг

хэмжээгээр давхцаагүй байна...гэж заасныг зөрчиж олгожээ.

Өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаанд орсон ямар нэгэн маргаан үүсэх

нөхцөл бүрдээгүй газрыг бусдад давхцуулан эзэмшүүлсэн нь дүүргийн өмч

газрын харилцааны албаны архивд хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож

байна.

Хэргийн зохигч тал болох иргэн Ч.Б, Л.Т******* нар нь

маргаан бүхий газарт 2008 оноос хойш амьдарч байгаагүй гэх бөгөөд

Л.Т*******д холбогдох хэсэг нь 2013 онд дүүргийн Засаг даргын 395 дугаар

захирамжаар иргэн Г.Г******* гэгчид нэр шилжсэн байна.

Дүүргийн Засаг даргын Захирамжаар нэр шилжүүлж газар эзэмших эрх

авсан иргэн Г.Г******* нь нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дүгээр захирамжаар өмчлөх эрх авсан байдаг.

Хэдийгээр газрын мэдээллийн санд Ч.Б, Г.Г******* гэж

бүртгэлтэй байгаа ч маргаан бүхий газарт хашаа татсан, суурьшил үүсгэж

эзэмшсэн байдал тогтоогдохгүй байгаа нь газрын тухай хууль, холбогдох хууль

тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүх хуралд

нэхэмжлэгч талыг дэмжиж оролцох болно” гэжээ. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Н.О*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэмэгдүүлсэн шаардлагад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 395 дугаар захирамжийн Г.Г*******т холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар шаарджээ.

Хариуцагч нь тухайн хэрэг маргаанд нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дэмжиж оролцож байгаа бөгөөд дараах байдлаар хүлээн зөвшөөрч байна.

Учир нь иргэн Г.Г*******т эзэмшил бүхий газраа нэр шилжүүлсэн гэх иргэн Т*******ын газар эзэмшүүлэх шийдвэр гарсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 238 дугаар захирамжийн Л.Т*******д холбогдох хэсгийг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбарыг бичгээр гаргасан болно.

Иймд иргэн Г.Г*******ийн газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргаан бүхий газрын эрх зүйн харилцаа 2006 оны 07 сарын 21-ний өдрийн захирамжаар иргэн Д.Бд олгогдсон байдаг. Иргэн Д.Бгаас Н.О*******т газар шилжсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  Нэхэмжлэгч өөрийн эрх ашгаа хамгаалуулах гэж шүүхэд хандсан байдаг. 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжийн Л.Т*******д холбогдох хэсэг нь актын давхцалтай байна. Хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар өгсөн. Маргаан бүхий газарт гуравдагч этгээд нь 2008 оноос хойш амьдарсан мэтээр ойлгогддог. Бид бичиг баримттай ямар нэгэн байдлаар маргаан үүсгээгүй. Актын дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаагүй. Захиргааны байгууллага өөрийн алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч, хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын  2008 оны 84 дүгээр тогтоол байдаг. Энэ тогтоол нь Газрын тухай хуулинд тусгагдаагүй асуудлуудыг нарийвчлан тогтоосон байдаг. Захиргааны ерөнхий хуулинд иргэний хууль ёсны итгэлийг төрийн байгууллага заавал хамгаалах ёстой гэж заагдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гуравдагч этгээд нарт олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Н.О*******ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Ч.Б, Л.Т******* нарт холбогдох хэсэг, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дүгээр захирамжийн иргэн Г.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан  нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 дүгээр захирамжаар иргэн Д.Бд тус дүүргийн 1 дүгээр хороонд 0.7 га газрыг аж ахуйн зориулалтаар жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Улмаар Д.Б нь иргэн Н.О*******т дүүргийн Засаг даргын 2007 оны 2  дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлсэн байна.

Тус дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжаар иргэн Ч.Б, Л.Т******* нарт дээрх газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.О*******ийн эзэмшил газарт давхардуулан эзэмшүүлсэн байна.

Ч.Б, Л.Т******* нар нь иргэн Г.Г*******т мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус дүүргийн 22 дугаар хороонд 577 м.кв газрыг өмчилж авсан байна.

Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь дээрх иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгохдоо давхцуулан олгож, мөн Нийслэлийн Засаг дарга иргэн Г.Г*******т газар өмчлүүлсэн байх тул газар өмчлөлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно гэж заасан тул Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй юм” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь давхцуулж олгосон. Газар өмчлүүлэх тухай хуулийн 36.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Л.Т*******, Г.Г******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Н.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 

- Л.Т******* Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо ий тоотод 577м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байна. Газар эзэмших эрхийг анх олгож байх үед нэгж талбарын дугаар 18630310419180 байна.

- Л.Т*******д газар эзэмших эрхийг баталгаажуулж 2008 оны 09 сарын 17-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг жилийн хугацаатай олгосон байна. 

- Л.Т*******ын эзэмшиж байгаа газрын байршлын Кадастрын зургийг үйлдэж Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас баталгаажуулсан байна.

- Л.Т******* газар эзэмших эрхээ 2013 оны 07 сарын 03-ны өдөр Гын Г*******т шилжүүлсэн байна. 

- Г.Г******* Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо ий тоотод байршилтай 577м.кв газрын хууль ёсны эзэмшигч болсон, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201029630 дугаарт бүртгүүлж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /Нэгж талбарын дугаар 18630310419180/ 

- Г.Г*******ийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургийг Сонгинохайрхан дүүргийн газрын харилцааны албанаас үйлдэж баталгаажуулсан байна.

- Л.Т******* маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан, эзэмших эрхээ Г.Г*******т хуулийн дагуу шилжүүлсэн учир маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч нь Г.Г******* байна. Г.Г*******ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байгааг шүүхээс анхаарна уу. 

Иймд Н.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Л.Т*******, Г.Г******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч СХД ийн Засаг даргын 2008.07.18-ны өдрийн 238 тоот захирамжийн Ч.Б, Л.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Нийслэлийн Засаг даргын Г.Г*******т газар өмчлүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Н.О*******т газраа шилжүүлсэн гэх Д.Бд СХД-ийн 22-р хороо, ий тоотод газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй, энэ газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ

гэрээ байдаггүй тул Н.О*******т 1170м2 газар шилжүүлсэн СХД-ийн Засаг

даргын 2007.12.11-ний өдрийн 396 дугаартай захирамж нь хууль бус байна гэсэн

үндэслэлээр дараах тайлбарыг гаргаж байна.

- Д.Бд СХД-ийн Засаг даргын 2006.07.24-ний өдрийн 234 дугаартай газар эзэмших зөвшөөрөл олгох тухай захирамжаар 1-р хорооны нутаг дэвсгэрт 01 р ангийн хашааны хойно аж ахуйн хашааны зориулалтаар 0.7 га буюу 7000м2 газрыг эзэмших эрхийг олгожээ.

- Д. Б газар эзэмших шийдвэр гарснаас хойш 1 жилийн дараа 2007.07.22-ны өдөр 7000м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгох гэрээ байгуулах тухай өргөдлийг гаргасан байна. Өргөдлийн дагуу 7000м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг 200_.11.01-нд олгож, 7000м2 газар эзэмшүүлэх гэрээг 2007.01.11-нд байгуулсан байна.

- СХД-ийн Засаг даргын 2007.12.11-ний өдрийн 396 дугаартай захирамжаар Д.Бгаас Н.О*******т 1170м2 газар, мөн Д.Бгаас “Ш” ХХК-д 7000м2 газрыг тус тус шилжүүлсэн байна. Д.Б зөвхөн 7000м2 газрыг эзэмших шийдвэр гэрчилгээ гэрээтэй, 1170м2 газрыг эзэмших шийдвэр гэрчилгээ гэрээ байхгүй байсан байна.

- Л.Т******* 2008.10.17-ны өдөр СХД-ийн 22-р хороо Х тоотод

хашааны газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох өргөдлийг гаргасны дагуу СХД-ийн 22-р хорооны Засаг дарга болон зохих эрх бүхий албан тушаалтнууд цохож дэмжсэн байна. Л.Т*******ын өргөдлийн дагуу СХД-ийн Засаг даргын 2008.07.18-ны өдрийн 238 дугаартай захирамжаар СХД-ийн 22-р хороо ий тоотод 577м2 газрыг эзэмшүүлэх эрхийг олгосон байна. Энэ газар нь Д.Бгийн эзэмшиж байсан Н. О*******т шилжүүлсэн газар биш юм. Л. Т*******д 2008.09.17-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймээс Л.Т******* нь Г.Г*******т газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэх эрхтэй.

- Л.Т******* 2013.07.03-ны өдөр өөрийн эзэмшлийн СХД-ийн 22-р хороо

ий тоотод байршилтай газраа Г.Г*******т шилжүүлж, Г.Г******* газар эзэмшүүлэх гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өгөх өргөдлийг 2013.08.19-ний өдөр гаргасан бөгөөд үүний дагуу СХД-ийн Засаг даргын захирамж гарч 18630310419180 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013.03.19-ний өдөр авч Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дугаартай захирамжаар газраа өмчилж авсан болно. Иймд Л.Т*******ын эзэмшиж байсан Г.Г*******т шилжүүлсэн газар нь Д.Бгийн эзэмшлийн газар биш, Д.Б 7000м2 газраас өөр газрыг эзэмших бусдад шилжүүлэх эрхгүй байсан байна.

- Мөн Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын 2016.03.29-ний өдрийн 1/510 дугаартай тоотоос үзвэл газрын кадастрын мэдээллийн сангийн СХД-ийн мэдээлэлд Г.Г*******ийн нэр дээр 18630310419180 нэгж талбарын дугаар бүхий 577м2 газар бүтгэлтэй. Д.Б болон Н.О*******ийн нэр дээр нэгж талбар бүртгэгдээгүй байна. Д.Б газар эзэмших эрх олгож байх үе буюу 2006 он, Д.Б газар эзэмших эрхээ Н.О*******т шилжүүлж байх үе буюу 2007 онд 18630310419180 дугаартай нэгж талбар мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан байна. Харин дээрх нэгж талбар Л.Т*******д газар эзэмшүүлэх шийдвэр гарч байх үед буюу 2008 оны 09 сард түүний нэр дээр нэгж талбар бүртгэгдсэн нь түүнд 2008.09.17-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр мөн дээрх Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын албан тоотоор нотлогдож байна.

- 1170м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр эрх гэрчилгээгүй Д.Бгаас Н.О*******т шилжүүлсэн гэх 577м2 газар нь Л.Т*******ын эзэмшиж байгаад Г.Г*******т шилжүүлсэн газартай давхцаагүй байна. Учир нь энэ газрыг Д.Б хэзээ ч эзэмшиж байгаагүй.

- Мөн энэ хэргийн гуравдагч этгээд Ч.Б шүүхэд үндэслэлгүй худлаа тайлбар гаргажээ. Д.Бгийн эзэмшлийн газрыг Ч.Бгийн “Ш” XXК хэзээ ч аж ахуйн зориулалтаар түрээсэлж байгаагүй. Мөн СХД-ийн Засаг даргын 2008.07.18-ны 238 дугаартай захирамжаар Л.Т*******д газар эзэмшүүлэхдээ СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Бтай хуйвалдаж, Л.Г гэдэг хүнтэй бүлэглэж дүүргийн болон хорооны засаг захиргааг залилж гэмт хэрэг үйлдээгүй Л.Т******* дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б нартай бүлэглэж хууль бусаар газрын наймаа хийсэн гээд байгаа Л.Г нь Ч.Бтэй хамтран амьдарч байсан түүний эхнэр нь юм. Иймээс Ч.Б Л.Гд шүүхэд өгсөн тайлбарыг би гаргаагүй, тайлбарт гарын үсэг

зураагүй гэж хэлсэн байгааг шүүхээс анхаарахыг хүсэж байна.

- Газраа Н.О*******, “Ш” ХХК-д шилжүүлсэн Д.Б нь Ч.Бтэй хуйвалдаж СХД-ийн Засаг даргаас их хэмжээний 7000м2 газрыг хууль бусаар эзэмших эрхтэй болсон. Энэ газраа Ч.Бгийн “Ш” ХХК-д өндөр үнээр худалдсан. Ч.Б цааш нь дамжуулж маш их өндөр үнээр бусдад худалдаж хууль бусаар ашиг орлого олсон байдлыг шүүхээс анхаарч үзнэ үү. Д.Б өөрийн эзэмшиж байсан 7000м2 газраа Ч.Бгийн “Ш” ХХК-д шилжүүлчихээд түүнтэй хуйвалдаж маш их өндөр үнээр худалдчихаад өнөөдөр мөн үгсэн хуйвалдаж 1170м2 газрыг эзэмших эрхгүй байж Н.О*******т хууль бусаар шилжүүлсэн байна. Мөн Д.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байж СХД-ийн 22-р хороо ий тоотод байршилтай 1170м2 газрыг Н.О*******т өндөр үнээр худалдсан, Ч.Б мөн энэ газрын талыг Б.Г гэдэг хүнд өндөр үнээр худалдсан, мөн Ч.Б Л.Т*******ын эзэмшиж байсан одоо Г.Г*******ийн өмчлөлийн газрыг мөн Б.Гд өндөр үнээр худалдсан, Б.Г нь энэ газар дээр 6*8 нийт 48м2 байшин барьж байгаад Г.Г*******ийн өмчлөлийн газар болохыг мэдэж Ч.Бгээс худалдаж авсан газар дээрээ орон сууц бариад амьдарч байгаа болно.

- Д.Б, Ч.Б нар дээрх байдлаар их хэмжээний газрыг хууль бусаар эзэмшиж газрын наймаа хийдэг мөн эзэмших эрхгүй газраа бусдад шилжүүлсэн нэрээр худалдаж ашиг олоод байхад хариуцагч СХД-ийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нараас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр зөвшөөрч Л.Т*******, Г.Г******* нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж хохирооход хүрээд  байгааг шүүхээс анхаарна уу.

- СХД-ийн Засаг даргын 2007.12.11-ний өдрийн 396 дугаартай захирамжаар Д.Бгаас Н.О*******т газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлснээс хойш 9 жилийн хугацаанд газраа өөрийн мэдэлд байлгаагүй болон эзэмшээгүй байдал нь, 1170м2 газрыг эзэмших эрх гэрчилгээгүй Д.Б Н.О*******т газар шилжүүлсэн, түүнийг нь СХД-ийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан байдал нь хууль бус, Газрын тухай хуулийн олон заалтуудыг зөрчсөн байна. Иймд Н.О*******ийн

нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Л.Т*******, Г.Г******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 395 дугаартай захирамжийн Г.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

     Н.О******* нь 1170 м.кв газрыг эзэмших эрх, гэрчилгээ, гэрээгүй. Д.Бгаас хууль бусаар шилжүүлж авсан учраас дээрх шаардлагыг гаргах эрхгүй. Л.Т******* Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, ий тоотод хашааны газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох өргөдлийг гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны Засаг дарга болон зохих албаны тушаалтнууд зохих журмаар хүлээн зөвшөөрч өргөдлийг хүлээн авсан болно. Л.Т*******ын өргөдлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо тоотод 377 м.кв газар эзэмшүүлэхээр олгосон. Энэ газар нь Д.Бгийн эзэмшиж байсан Н.О*******т шилжүүлсэн газар биш. Л.Т*******д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 01 дугаартай гэрчилгээг 2008 оны 09 сарын 17-ны өдөр олгосон байна. Гэрчилгээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамж нэгж талбарын дугаар 18630310419180, 577 м.кв Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо тоот гэж тэмдэглэсэн байна. 

     Гэрчилгээнд нэгж талбарын дугаар болон газрын байршлын хэмжээг тодорхой зааж тодорхойлсон байна. Гэтэл Д.Бгаас Н.О*******т шилжүүлсэн маргаан бүхий газар нь нэгж талбарын дугаар болон газрын байршлын хаяг байхгүй, хэдийд хаана ямар захирамжаар олгосон нь тодорхойгүй байна. Л.Т******* 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо тоот байршилтай газраа Г.Г*******т шилжүүлж өгсөн учир Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гарч 18630310419180 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 дугаартай захирамжаар өмчилж авсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 04 дүгээр сарын 01-нд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/474 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэж ихэсгэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр СХД-ийн Засаг даргын Г.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Маргаан бүхий газар Д.Бгаас Н.О*******т шилжсэн. Л.Т*******ын газар эзэмших эрх хууль ёсны үндэслэлтэй байна уу гэдэг талаар яригдана. Хариуцагч нар хариуцлагагүй тайлбар хэлж байна. Төр иргэнээ алагчилж үзэхгүй гэж бодож байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний  өдөр 239 дугаартай газар эзэмших тухай захирамж гарсан. Уг захирамжаар СХД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 01 дугаар ангийн хашааны хойно аж ахуйн хашааны зориулалтаар 0,7 га газар олгосон. Маргаан бүхий 1171 м2 газрыг нэхэмжлэгч нар СХД-ийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай захирамжаар олгогдсон газар гэж маргаж байсан. 

Үүний дагуу 14000 м2 газар гэж маргадаг. Сүүлдээ Д.Бд 1171 м2, үлдэгдлийг нь Ч.Бд өгсөн юм гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлдэг. Газар олгогдсон 234 гэсэн дугаартай захирамжаар Д.Б нь маргаан бүхий газрыг хэзээ ч эзэмшиж байгаагүй. Хэрэв эзэмшиж байсан гэж үзвэл Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, мөн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3-ыг зөрчсөн. 2002 оны хууль тэр үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль юм. 

Эсвэл төрийн байгууллагын нэр дээр эсвэл аж ахуй нэгж байгууллагын нэр дээр авах ёстой байсан. Маргаан бүхий газрыг Д.Б эзэмшиж байсан эсэх нь маш эргэлзээтэй юм. Өнөөдөр Д.Бг Засаг дарга нар хамгаалаад байдаг юм. Д.Бгийн 2007 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл байдаг. Уг өргөдөлд Д.Б миний нэр дээр 2007 оны 07 сарын 24-ний өдөр газар эзэмших тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 234 дүгээр захирамж гарсны дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсэрт 36 айлын орон сууцны хажуугийн 7000 м2 эрхийн гэрчилгээг хэвээр олгоно уу гэсэн байдаг. Д.Б нь уг газраа одоо гэрчээр оролцох гэж байгаа Ч.Бд худалдаж шилжүүлсэн байдаг. Цаана нь маргаан бүхий 1170 м2 газар гэж юу байдаг юм.

 Хавтаст хэрэгт байгаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2007 оны 11 сарын 11-ний өдөр гарсан байдаг. Уг гэрээгээр газрын хэмжээг заасан байдаг. Хавтас хэрэгт ганцхан гэрээ байдаг ба 1171 м2 газар эзэмших гэрээ байдаггүй. 7000 м2 газрын гэрээ гэсэн байдаг. Үүнд хаяг тодорхойгүй, нэгж талбарын дугааргүй байдаг. Нэгж талбарын дугаар бүр гэрчилгээтэй байх ёстой.

 Д.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар 7000 м2 аж ахуйн хашаа гэсэн мөртлөө хаяг байршил тодорхойгүй. СХД-ийн Засаг даргын захирамжын хуулбар гэсэн бичиг хавтаст хэрэг дотор байгаа. Тэр дотор мэдээлэл байгаа. 7000 м2 байна шүү гэдгийг нь нотлоод байна. Дүүргийн Засаг даргын 2006 оны 07 сарын 24-ний 234 тоот захирамжийн архивын материал байна. Үүнд 2 дахь удаагаа гаргасан Д.Бгийн өргөдөл нь байна. СХД-ийн Засаг даргын тамгын газар, газрын албанд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Хилийн цэргийн 01 дүгээр ангийн ард залгаа 7000 м2 цэвэрлэж тохижуулсан бөгөөд тухайн цэргийн ангийн албаны үйл ажиллагаанд саадгүй гэж бичин надад эзэмших эрх олгоно уу? гэсэн байна. Үүн дээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчөөд байна. Энэ өргөдөл нь эргэлзээтэй байдаг. Уг өргөдөл дээр цохолт байхгүй, огноо он сар байхгүй. 01 дүгээр цэргийн ангийн ард хэзээ ч 7000 м2 газар хэзээ ч байгаагүй. Одоо ч байхгүй байна. Тэгэхээр зөвхөн 36 айлын орон сууцны хажууд л 7000 м2 газар байсан байна. Өмнөх өргөдлийн ард нотариатаар гэрчилсэн байдаг. Сая ярьсан архивын материалын ард нотариатаар гэрчлүүлээгүй байна. Дүүргийн засаг даргын 2006 оны 07 сарын 24-ний өдрийн 234 тоот  архивын материал гэж шүүхэд ирүүлсэн. Гэтэл энэ архивын материал нь  иргэн Н.О*******ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зургийг архивласан байна. 2006 онд архивласан мөртлөө 2007 онд Н.О*******т шилжүүлсэн шүүдээ. 2007 онд архивласан зургаар нэгж талбарын дугааргүй, СХД-ийн 1-р хороо, 01 дүгээр ангийн ард гээд бичсэн, хаяг хаалганы дугаар байхгүй байна. 

СХД-ийн Засаг даргын 2007 оны 12 сарын 11-ний өдрийн 396 тоот газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, хугацааг сунгаж баталгаажуулах, талбайн хэмжээ  зориулалт өөрчлөх, байршил өөрчлөх тухай захирамжийн хавсралтын 47-д Н.О*******д  гэрээгээр 1171 м2 газар шилжүүлэв гэж заасан байдаг. Үүнд кадастрын зураг болон нэгж талбарын дугаар байхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Үүн дээр 2006 оны 05 сарын 17-ны өдрийн 107 дугаартай захирамжаар эрх олгосон байна. Гэтэл 2006 оны 05 сарын 17-ны өдрийн 107 дугаартай захирамжаар иргэн Бд газар олгогдоогүй байна гэсэн Сонгинохайрхан дүүргийн өмчийн харилцаа газрын албанаас хариу ирсэн байна. Д.Бгаас Н.О*******т шилжүүлэв гэсэн хавтаст хэрэгт өргөдөл болон гэрээ хэлцэл байхгүй байдаг. Одоо болохоор 396 тоот захирамжийг СХД-ийн Засаг даргаас 2006 оны 05 сарын 17-ны 107 дугаартай захирамжаар гэрээ хийв гэдэг. Гэрээгээ хавтаст хэрэг дотор хийх ёстой.

 Д.Бгаас 1171 м2 газар шилжүүлсэн өдөр СХД-ийн Засаг даргын 396 тоот захирамжаар “Шинэ Орос хийц” ХХК-д гэрээгээр 7000 м2 газрыг шилжүүлсэн. СХД-ийн Засаг даргын 2006 оны 07 сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар эзэмших эрхтэй болсон гэж маргаж байна. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ 7000 м2 газар хэзээ ч байгаагүй. Үүнийг хэрэв шаардлагатай гэж үзвэл 2007 онд газар байсан эсэх талаар шаардлагатай тохиолдолд үзлэг хийхийг хүсэж байна.

 Д.Б 7000 м2 эзэмших эрхтэй, маргаан бүхий 1171 м2 эзэмших эрхгүй ба гэрчилгээ болон гэрээ байхгүй юм. Үүнийг Н.О*******т шилжүүлэх эрхгүй байна. СХД-ийн Засаг даргын 2007 оны 12 сарын 11-ний өдрийн 396 тоот захирамжаар Д.Бгаас Н.О*******т 1171 м2 газар нь илт хууль бус захирамж байна. Эзэмших эрхгүй, гэрээгүй, гэрчилгээгүй, яагаад шилжүүлсэн талаар баримт байхгүй, 1171 м2 газрыг ямар захирамжаар хэдийд эзэмшиж байсан нь тодорхойгүй байна. Иймээс Г.Г*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаар шаардах эрхгүй юм. Яагаад шаардах эрхгүй гэвэл Д.Бгаас Н.О*******т шилжүүлэх эрх байхгүй. Л.Т******* өөрийнхөө газар эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан.Уг эрхээ Г.Г*******т шилжүүлж Г.Г******* нь өмчилж авсан. Иймд Н.О*******ээс шаардах эрх байхгүй юм.

Л.Т******* нь өргөдөл гаргасны дагуу СХД-ийн Засаг дарга 2008 оны 07 сарын 18-ны өдрийн 238 дугаартай захирамжаар 577 м2 газрыг эзэмших эрхийг олгосон. Энэ нь Д.Бгаас Н.О*******т шилжүүлсэн газар биш юм. Л.Т*******д хамтын хэрэгцээний зориулалтаар гэрчилгээг 2008 оны 09 сарын 17-ны өдөр олгосон. Гэрчилгээнд нэгж талбарын дугаарыг заасан байдаг. Нэгж талбарын дугаар дээр 577 м2, СХД-ийн 22 дугаар хороо, тоот гээд тодорхой заагаад өгсөн. Нэгж талбарын дугаар болон, газрын байршлыг тодорхой тэмдэглэсэн байдаг. Гэтэл Д.Бгийн гэрчилгээн дээр нэгж талбарын дугааргүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл 2010 оны 07 сарын 20-ний өдөр мэдсэн. Н.О******* нь 20 онд Өмчийн газрын харилцааны албанд гомдол гаргасан. Уг гомдлыг хууль зөрчиж гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлийг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-ийг зөрчсөн байна. Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэсэн байдаг. 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар ”газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж заасан. Д.Бд 1171 м2 газрыг баталгаажуулсан баримт бичиг байхгүй үедээ Н.О*******т шилжүүлсэн. Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан. Үүнийг би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нарт хандаж хэлж байна. 

Мөн хуулийн 20 дугаар зүйл 20.2.7-д  газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах эрхтэй. Дээд шатны байгууллага албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна. Газрын тухай 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Энэ нь байхгүй байна. Гэтэл Л.Т*******д нэгж талбарын дугаар байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан.  

Д.Б нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй учраас газар эзэмших эрхгүй юм. Нэхэмжлэгч Бгийн хуучин эзэмшиж байсан газар дээр манайх хариуцлагагүй хандаад Л.Т*******д газар өгсөн гэж хариуцагч тал яриад байна. Энэ нь давхцаагүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ыг бариад байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.О******* нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжийн Ч.Б, Л.Т******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” “Нийслэлийн Засаг даргын 2014 А/474 дүгээр захирамжийн Г.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тус тус нэмэгдүүлсэн бөгөөд гуравдагч этгээд Ч.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно /хх-233/.  

Иймд шүүх “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Т*******д холбогдох хэсэг, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Г*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Г*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжаар иргэн Л.Т*******д газар олгохдоо миний эзэмшлийн газартай давхцуулж олгосон, маргаан бүхий давхцалтай газрыг Л.Т*******аас Г.Г*******т шилжүүлсэн нь тус тус хууль бус. Дээрх хууль бус захирамжийг үндэслэж Нийслэлийн Засаг дарга иргэн Г.Г*******т газар өмчлөх эрх олгосон нь үндэслэлгүй” гэж маргажээ. 

Иргэн Н.О*******т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 01 дүгээр ангийн агуулахын хойд талд байрлалтай 1170 м2 газрыг амины хашааны зориулалтаар жилийн хугацаатай эзэмшүүлж, 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээ олгожээ. (хх-9, 25)

Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Х тоот хаягт байршилтай 700 м2 газрыг амины хашааны зориулалтаар гуравдагч этгээд Л.Т*******д жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэж, 01 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгосон байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд Л.Т*******д дахин 000466683 тоот гэрчилгээ олгосон болох нь Л.Т*******ын өргөдөлд бичсэн “...гээсэн тул 000466683 тоот гэрчилгээг нөхөн олгов” гэх тэмдэглэгээ, 01, 000466683 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон. (хх-66-68, хх2-35)

Улмаар гуравдагч этгээд Л.Т******* нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гуравдагч этгээд Г.Г*******тэй “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулж, газар шилжүүлэх тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргажээ. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дээрх хүсэлтийг үндэслэж 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 тоот захирамжаар гуравдагч этгээд Л.Т*******ын эзэмшил бүхий Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Х тоот хаягт байршилтай газрыг гуравдагч этгээд Г.Г*******т шилжүүлэхдээ газрын хэмжээг 577 м2 болгон багасгаж, амины хашааны зориулалтаар жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 000495219 тоот гэрчилгээ олгосон байна.

Иймд гуравдагч этгээд Г.Г******* нь өөрийн эзэмшлийн 186 нэгж талбарын дугаар бүхий газраа гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчилж авахыг хүссэн өргөдлийг холбогдох баримтын хамт Нийслэлийн Засаг даргад гаргасан байна. Түүний өргөдөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох бусад баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 тоот захирамжийн хавсралт 1-ийн 212 дах хэсэг (хх 127)-ээр Г.Г*******т түүний эзэмшлийн газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчлүүлэх гэрчилгээ (хх 140)-г 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгожээ. 

Дээрх үйл баримтыг дүгнэвэл гуравдагч этгээд Л.Т*******д газар эзэмших эрх үүсэхээс 9 сарын өмнө нэхэмжлэгч Н.О******* маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон нь тогтоогдож байна.

Гэтэл гуравдагч этгээд Г.Г******* нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Х тоот хаягт байршилтай газартаа 20 оны 10 дугаар сард очиход уг газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаж байсан учир талууд маргах үндэслэл бий болжээ.

Нэхэмжлэгч дээрх газрын давхцлын талаарх маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан. Уг байгууллага 20 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/8425 тоот албан бичгээр нэхэмжлэгчид “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 тоот захирамжаар Ч.Б, Л.Т******* нарт газар эзэмшүүлсэн байна. Иймд та иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу шударга эзэмшигчээ тогтоолгохоор шүүхэд хандана уу” гэсэн хариуг өгчээ.

Хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ч.Б, Л.Т******* нарт газар олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгч Н.О*******ийн газартай давхцуулж олгосон болохыг хүлээн зөвшөөрсөн байна. 

Иргэн Н.О*******т олгосон 1170 м2 газрын эрх зүйн харилцаа анх хэрхэн үүссэн талаар дүгнэвэл:

Анх маргаан бүхий газарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар иргэн Д.Бд тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  05 дугаар ангийн 36 айлын сууцны хажууд, 01 дүгээр ангийн хашааны хойно /одоогийн 22 дугаар хороо х 9-14, тоот хамаарах/ аж ахуйн зориулалтаар тус тус 0,7 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0067787 дугаар гэрчилгээ олгосон. Энэ нь хавтас хэрэгт авагдсан иргэн Д.Бгийн газар эзэмших хүсэлт, кадастрын зураг, тус дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамж, 0067787 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар, гэрч Д.Бгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. (хх-26-30, хх2-36-46,)

Үүний дараа Д.Б Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаар захирамжаар өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  05 дугаар ангийн 36 айлын сууцны хажууд байрлах 7000 м2 газрыг “Шинэ Орос Хийц” ХХК-д, 01 дүгээр ангийн хашааны хойно байрлах 1170 м2 газрыг иргэн Н.О*******т тус тус шилжүүлжээ.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг судалж үзвэл түүний эзэмшиж байгаа газар нь гуравдагч этгээд Л.Т*******ын эзэмшлийн газар, түүнээс шилжүүлж авсан гуравдагч этгээд Г.Г*******ийн өмчлөлийн 577 м.кв газартай бүхэлдээ давхцаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт, газрын үзлэг, Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/510 тоот албан бичиг болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.

Энэ байдлаас дүгнэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хариуцагч зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч иргэн Л.Т*******д газар эзэмших эрх олгох, Л.Т*******ын газар эзэмших эрхийг Г.Г*******т шилжүүлэх үедээ маргаан бүхий газарт өмнө нь өөр этгээдэд газар олгогдсон эсэх, давхцал бий болж байгаа эсэхийг шалган тогтоогоогүй, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд заасны дагуу маргаан бүхий газарт очиж судалгаа явуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдалд хүргэжээ.  

 1. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Д.Бд 1171 м2 газар олгогдоогүй, маргаан бүхий газрыг Д.Б эзэмшиж байсан эсэх нь эргэлзээтэй, Л.Т*******аас Г.Г*******т шилжүүлсэн газар нь Д.Бгаас Н.О*******т шилжүүлсэн газар биш хэмээн маргаж буй үндэслэлийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар Д.Бд тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  05 дугаар ангийн 36 айлын сууцны хажууд, 01 дүгээр ангийн хашааны хойно /одоогийн 22 дугаар хороо х 9-14, тоот хамаарах/ аж ахуйн зориулалтаар тус тус 0,7 га газар буюу нийт 1,4 га газрыг 2 өөр байршилд олгожээ.

Д.Бгийн газрын хувийн хэргийг үзвэл 01 дүгээр ангийн хашааны хойно байршилтай газарт анх 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр кадастрын зургийг “М” ХХК-иар хийлгүүлсэн байх бөгөөд тухайн зурагт “боломжит хэмжээгээр мэдээллийн санд оруулах” гэсэн тэмдэглэгээ хийжээ. Харин 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дээрх газрын хэмжээг багасгаж дахин “М” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн байх бөгөөд энэ нь өнөөдөр нэхэмжлэгчийн маргаж буй газар болох нь тогтоогдсон. Тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд иргэн Д.Б гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...би анх 0,7 га гэсэн хэмжээтэй 2 газар авсан. Нэгэн дээр нь Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөлгүй ч гэсэн айл буугаад амьдарч байгаа тул газрын хэмжээг багасгах ёстой гэсэн. 1170 мкв олгох тухай өөр акт гарах ёстой юм уу гэхэд газар багасгаж байгаа тохиолдолд шаардлагагүй, хэрвээ танд олгосон газрын хэмжээг ихэсгэж байвал акт гаргах ёстой гэж хэлсэн” гэх тайлбарыг хийжээ.

Дээрхээс дүгнэвэл Д.Бд анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжаар 2 өөр байршилд тус тус 0,7 га газар олгосон бөгөөд 01 дүгээр ангийн хашааны хойно олгосон газрын хэмжээ 1170 болж багассан болох нь кадастрын зураг, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжийн хавсралтад 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар захирамжийг үндэслэсэн байх боловч уг захирамжаар Д.Бд газар эзэмших эрх олгоогүй гэх маргааны тухайд:

Хариуцагч нь Д.Бгаас Н.О*******т газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийг гаргахдаа “234” дүгээр захирамжийг “107” гэж буруу бичсэн, техникийн алдаа гаргасан гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байна. 

Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Н.О*******ийн газарт нэгж талбарын дугаар олгогдоогүй, кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй, гэрчилгээ нь дугааргүй байгаа” хэмээн маргаж байгаа нь хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудал учраас нэхэмжлэгчийг буруутгаж, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Эдгээрээс дүгнэхэд цаг хугацааны хувьд түрүүлж авсан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээс илүүтэйгээр газар давхардуулж авсан гуравдагч этгээдийн газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдсөн гэж давуу байдлаар аливаа этгээдээс дүгнэх нь Газрын тухай хуулийн  4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим зөрчигдөнө. Үүний учир маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн төрийн өмчийн газрыг эзэмших эрхийг шударгаар, тэгш байдлаар олж авах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу хууль ёсоор эзэмшилдээ байлгасан атал хариуцагч нар Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага болох 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчиж гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн байна.

Маргаан бүхий захиргааны актууд нь дээр дурдсанаар хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Н.О*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Г*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Г*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжаар Л.Т*******ын газар эзэмших эрхийг дуусгавар болгож Г.Г*******т шилжүүлсэн байх тул уг захирамжийг дахин хүчингүй болгуулах шаардлагагүй гэж үзэв.

 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 3.1.3, 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан Н.О*******ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Г*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Г*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.САРАНГЭРЭЛ