| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/0059/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 58
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням
Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******йн М ид холбогдох 1826001010055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* тойн овгийн Б.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар оршин суух иргэн Д.С-н гэрийн гадна байсан ******* улсын дугаартай цагаан өнгийн “Портер” машин, улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль, цэнхэр өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль, 4-н ханатай Монгол гэр зэргийг цагаан өнгийн Бонго-3 маркийн авто машинаараа мөргөж гэмтээн бага бус хэмжээний буюу 760000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 цагийн орчим гэртээ унтаж байсан. Манай гэрийн зүүн талд байсан миний цагаан өнгийн ******* улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн автомашиныг маань машинтай хүн ирээд мөрөгчих шиг болсон. Би юу болов миний хүү гараад хар гээд Ц-г гараад хар гэж хэлсэн. Харин Ц хаалгаар шагайж хараад М ах байна. Манай машиныг машинаараа мөргөчихлөө гэж хэлсэн. М өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн “Бонго-3” маркийн автомашинтай ирээд манай гэрийн гадуур давхиж, гэрийн гадаа хаазлаад байсан. Харин М ийн эхнэр Ц манай гэрт орж ирээд та нар манай хүүхдийг ламаар яасан юм бэ, манай хүүхэд өвдөөд байна гэж уйлж байгаад гараад явсан. Тэгээд манай эхнэр С, хүү Ц нар гэрээс гарсан. Би гэрээсээ гараагүй. Би гэрт байсан чинь гэрийн гаднаас М машинаараа гэрийн гадаа байсан юмнуудыг мөргөөд дайраад байх шиг байсан. М гэрийн гаднаас төмөр хувингаар гэр гаднаас нь нүдээд л байсан. Би өөрөө гарч хараагүй. М нь манай гэрийг машинаараа тойрч давхиж байгаад явчихсан. Б.М ийн эхнэр Ц манай эхнэр *******ын төрсөн дүү, бид 2 баз юм байгаа юм. М ийн охины бага хүүхэд гэрт байж байгаад бие нь муудаж өвдсөн юм шиг байсан. Тэгээд манайхыг хараал хийлгэж хүүхэд өвтгөсөн байна гэж уурлаад манайд ирж хамаг юм дайрч эвдсэн байсан. ...Би М ийг явсан хойгуур нь гарч ирсэн. Миний даралт ихсээд бие өвдөөд байсан юм. Би гэрээс гараад харсан чинь гэрийн зүүн талд байсан миний “Портер” машиныг зүүн талаас нь мөргөж эвдсэн байсан. Энэ Портер машиныг 2016 онд би хүү Ц-д авч өгсөн юм. Би жолооны үнэмлэх байхгүй учир хүүгийнхээ нэр дээр 7000000 төгрөгөөр авч байсан. Миний машины урд буфер хагарсан, урд крыло хонхойж цөмөрсөн, дохио хагарсан байсан. Харин 2 гэрийн дунд байсан улаан өнгийн улсын дугааргүй Супер Даюун маркийн мотоциклийг мөргөж дайраад хойд гэрэл дохио, төмөр ачааг нь эвдсэн байсан. Би үнийг нь мэдэхгүй байна. Бас бага гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг мөргөж гэрийн хана хугалсан байсан. Би энэ гэрийнхээ ханыг 50000 төгрөгөөр үнэлж байна. Бас гэрийн гадаа байсан төмөр ванныг дайрч эвдсэн байсан, бас гэрийн урд байсан үнстэй төмөр савыг дайрч эвдсэн байсан. Манай гэрийг тойрч давхиж байгаад явсан машины мөр нь гарсан байсан. ...Б.М машины урд буфер, крыло, мотоциклийн хойд гэрэл зэргийг авч өгсөн. Бэлнээр 200000 төгрөг өгсөн ...Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. ******* улсын дугаартай, цагаан өнгийн Портер маркийн авто машиныг нь би 2016 онд хүнээс худалдаж авч байсан юм. Манай хүү *******ын нэр дээр бүртгэлтэй байдаг боловч миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Мөн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг 2017 оны 12 дугаар сард худалдаж авч байсан, мөн миний эзэмшлийн мотоцикль байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-30 хуудас/,
Гэрч Ч.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 цагийн орчим гэртээ унтаж байсан. Манай гэрийн гадаа байсан машиныг машинтай хүн ирээд мөргөчих шиг болсон. Манай нөхөр С юу болов миний хүү гараад хар гэсэн. Миний хүү Ц хаалгаар шагайж хараад М ах байна. Манай машиныг машинаараа мөргөчихлөө гэж хэлсэн. М өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, цагаан өнгийн Бонго-3 маркийн автомашинтай ирээд манай гэрийн гадуур давхиж, гэрийн гадаа хаазлаад байсан. Харин М ийн эхнэр Ц манай гэрт орж ирээд та нар манай хүүхдийг ламаар хараал хийлгэсэн юм уу гээд манай зээ охин өвдөөд байна гэж уйлж байгаад гараад явсан. Би хүү Ц ын хамт гэрээс гараад харсан. М төмөр хувин аваад манай гэрийг 2-3 удаа нүдсэн. Харин эхнэр нь М ийг аваад цаашаа машин руугаа явсан. М , Ц 2 машиндаа суусан. Би гэрийн араар орсон чинь манай бага гэрийн зүүн урд байсан мотоцилийг мөргөж унагаагаад 2 гэрийн дундуур давхиж улаан өнгийн Даюун мотоциклийг бас мөргөж унагаачихаад давхиад явчихсан. Манай хүү Ц мотоциклиор мордох гэхээр нь чи боль гээд унуулаагүй юм. Б.М ийн эхнэр Ц миний төрсөн дүү байгаа юм. ...М ийн зээ охины бие нь муудаж өвдсөн юм шиг байсан. Тэгээд манайхыг ламаар хараал хийлгэж хүүхэд өвтгөсөн байна гэж уурлаад манайд ирж хамаг юм дайрч эвдсэн байсан. ...М манай гэрийн зүүн талд байсан миний Портер машины зүүн талаас нь мөргөж эвдсэн байсан. Машины урд гуфер хагарсан, урд крыло хонхойж цөмөрсөн, дохио хагарсан байсан. Харин 2 гэрийн дунд байсан улаан өнгийн, улсын дугааргүй Супер Даюун маркийн мотоциклийг мөргөж дайраад хойд гэрэл дохио, төмөр ачааг нь эвдсэн байсан. Бас бага гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн, Даюун маркийн мотоциклийг мөргөж гэрийн хана хугалсан байсан. Бас гэрийн гадаа байсан төмөр ванныг дайрч эвдсэн байсан, бас гэрийн урд байсан үнстэй төмөр савыг дайрч эвдсэн байсан. ...Б.М машины урд гуфер, крыло, мотоциклийн хойд гэрэл зэргийг авч өгсөн. Бусад хохирлыг барагдуулж өгөөгүй. ...Би гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,
Гэрч Ч.Ц ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай охин Чулуунхүүгийн 7 сартай нялх охины биеийн байдал нь муудаж өвдсөн юм. Тэгээд 14 цагийн үед түргэн дуудаад ирээд аваад явсан. Би орой 18 цагийн үед ганцаараа сумын төв орсон. Харин шөнө М араас ирээд сумын лам ******* дээр очиж засал хийлгэх гэж очсон байсан. Харин лам С ынх хэрүүл маргаан хийж дандаа чамайг харааж хараал хийлгэсэн байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид 2 сумын төв дээр хоносон. Тэгээд бид хоёр 2018 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн орчимд сумаас гарсан. М өөрийн цагаан өнгийн, Бонго-3 маркийн машинаа унаж явсан. Бид 2 гэр рүүгээ явж байгаад замдаа шууд 07 цаг болж байхад С ын гадаа ирээд М би үнэхээр уурлаж байна, миний хүүхдийг ингэж өвтгөх юм хийгээд байхдаа яах вэ дээ, миний амийг авахгүй гэж их уурлаад С ын гадаа ирээд гэрийх нь гадаа байсан цагаан өнгийн Портер маркийн машиныг мөргөөд бага гэрийнх нь гадаа байсан цэнхэр өнгийн мотоциклийг нь дайраад бага гэрийг нь түлхэж мөргөсөн. Бас гэрийнх нь баруун талд байсан улаан өнгийн мотоциклийг дайрч унагаасан. Би машинаас нь буугаад гэрт нь ороод та нар манай охины хүүхдийг өвтгөсөн байна гэж хэлчихээд гараад явсан. М төмөр хувин аваад шидсэн байсан. Харин М гэрт нь ороогүй. Би гараад машиндаа суугаад гэр рүүгээ явсан. Замдаа манай машин эвдрээд зогссон. ...М урьд шөнө нь ламтай архи уусан байсан. Би өөрөө эмнэлэг дээр хүүхдээ харж хоносон. М суман дээр ээж дээрээ хоносон. ...М ламд үзүүлсэн чинь хэл ам хийсэн, хараал хийлгэсэн байна гэж хэлсэн байсан. Тэрнээс болоод уурлаад С ын машин, 2 мотоциклийг мөргөсөн. ...М , С хоёр нь хоорондоо таарамжгүй, урьд нь маргалдаж байсан”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 хуудас/,
Гэрч С.Ц ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өглөөний 07 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар багт хөдөө гэртээ унтаж байхад манай гэрийн гадаа байсан ******* улсын дугаартай, цагаан өнгийн, Портер маркийн машиныг машинтай хүн ирээд мөргөчих шиг болохоор нь би босоод гараад харсан чинь М өөрийн цагаан өнгийн, Бонго-3 маркийн машинаараа ирээд мөргөчихөөд гэрийн урд байсан үнстэй төмөр ванн байсныг дайрч байсан. Би буцаад хувцсаа өмсөж байсан чинь М ийн эхнэр Ц эгч орж ирээд гэрлээ асаа гэсэн. Ц манай хүүхэд өвдөөд байна гээд уйлаад та нар ламдсан юм уу гэж байсан. Харин М гаднаас төмөр саваар гэр нүдээд байхаар нь би гэрээс гараад та яагаад байгаа юм гэсэн чинь М намайг алчихъя гээд машиныхаа багажийг ухаад байсан. Эхнэр нь очоод боль гээд хориод байсан. М машиндаа суугаад 2 гэрийн хооронд байсан улсын дугааргүй, улаан өнгийн Супер Даюун маркийн мотоциклийг дайраад унагаагаад намайг машинаараа дайрах гэж хөөхөөр нь би зугтаасан чинь гэрийн зүүн урд байсан цэнхэр өнгийн Супер Даюун маркийн мотоциклийг дайраад бага гэр рүү шахаж гэрийн хана хугалсан. Тэгээд буцаж ухарч давхиад манай гэрийг бүтэн тойроод хойд зүг рүү явсан. ...М ийн эхнэр Ц эгч манай ээжийн төрсөн дүү байгаа юм. ...М ах угаасаа манайхтай таарамж муутай байдаг. М ахын зээ охиных нь бие өвдөөд эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Харин М манайхыг хараал хийлгэсэн байна гэж ирээд манай гэрийн гадаа байсан машин, 2 мотоциклийг мөргөж эвдсэн. ...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед манай хонь гэрээс баруун зүгт хээр бэлчиж байхад нь М очоод манай хонийг гурван хэсэг тараачихаад явсан байхаар нь би М дээр очоод та яагаад хонь тасалчихсан юм бэ гэсэн чинь М юу гэнээ чацга чинь гээд мотоциклиосоо бууж ирээд намайг бариад авахаар нь би ч гэсэн бариад авсан. Харин М газраас чулуу авахаар нь би зугтаасан, миний араас чулуу шидсэн. Миний хүзүүн тус газар оносон. М миний унаж явсан мотоциклийн сэвчээний утсыг аваад явчихсан. Би гэр рүүгээ явган явсан. М гэр рүүгээ явж байгаад гэрийнхээ наана бензин нь дуусаад зогссон байсан. Харин намайг манай ах ******* машинтай ирж аваад бид 2 М дээр очоод сэвчээний утсаа авъя гэсэн чинь М намайг аргалын хулгайч гээд доромжлоод байсан. Бид 2 барилцаад авсан чинь М миний нүүр рүү нулимаад байхаар нь би нүүрэн тус газар нь гараараа нэг цохисон. Харин манай ах ******* М ийг салгах гээд гарыг нь барьж байсан. М мотоциклио унаад явах гэхээр нь би сэвчээний утас өг гээд мотоцикльтой нь түлхэж унагаасан. Харин М гэр рүүгээ яваад миний сэвчээний утас авчраад миний толгойн тус газар нэг цохиж аваад надад өгсөн. Тэгээд намайг зайл гэж хөөгөөд байсан. Бид 2 гэр рүүгээ явсан.
Надад учирсан гэмтэл байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Машины зүүн урд тал тэр чигээрээ эвдэрсэн, буруу талын дохио, гуфер, хаалга зурагдсан. Хөндлөн рам, гадна талын хамгаалалтын төмөр зэрэг нь эвдэрсэн. Улаан өнгийн Супер Даюун маркийн мотоциклийн ачаа цөмөрч орсон, хойд дохионы гэрэл хагарсан. Банк нь буруу талдаа хонхойсон байсан. Цэхнэр мотоцилийн режак нь муруйсан, бусад нь зүгээр байна. Манай 4-н ханатай илүү гэрийн нэг хана тэр чигээрээ хугарч эвдэрсэн. Энэ улаан мотоциклийг 2017 оны 12 дугаар сард худалдаж авсан. Энэ машиныг 2012 онд худалдан авч байсан. Үнсний хөнгөн цагаан хувин, төмөр ванн дайрч эвдэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед манай дүү хонинд явчихаад буцаад явган ирж байхаар нь би Портер машинтай очиж авсан. Би дүү Ц аас юу болсон талаар асуухад М манай хонийг 3 хэсэг тасдаад туусан байна. Бас миний мотоциклийн сэвчээний утас аваад явчихсан гэхээр нь бид 2 М оос авах гэж очсон. Харин М ийн мотоцикль нь гэрийнх нь наана бензин нь дуусаад зогссон байхаар нь бид 2 очсон. Харин М мотоцикль дээрээ хүүтэйгээ байсан. Бид 2 очоод мотоциклийнхоо юмыг авъя гэсэн чинь М манай дүү Ц ыг барьж аваад тэр 2 барилцаад авсан. Харин М Ц ыг аргалын хулгайч гээд хэл амаар доромжлоод түлхүүрээр цохих гээд байхаар нь би гарыг нь бариад авсан. Харин М би та 2-ыг ална гээд Ц ын нүүр рүү нулимсан. Харин Ц М ийг нэг цохиж авсан. М гэр рүүгээ яваад сэвчээний утсыг нь авчирч өгсөн. М сэвчээний утсаар Ц ын толгой тус газар нэг цохиж аваад өгч байсан. Тэгээд бид 2-ыг зайл гээд хөөгөөд байсан. Бид 2 гэр рүүгээ явсан. ...Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,
Гэрч П.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...М ийг манцуйтай байхад нь л айлд өргүүлж байсан. Тэгэхдээ 1-3 дугаар ангид сурч байх үед нь сумын төв дээр хамт байдаг байсан. Ер нь багын л ааш зан сайтай, элдэв зангүй хүн байгаа юм. Заримдаа л цочир уурлах гээд байдаг хүн. 0256 дугаар ангид цэргийн алба хаасан. Хэрэг зөрчилд холбогдож байсан удаа байхгүй. Ер нь л мал дээр байсан хүн. Ахуй амьдралын хувьд өрхдөө 5-уулаа амьдардаг. 2 том хүүхэд нь хотод оюутан, бага хүүхэд нь Баянгол сумын сургуульд сурч байгаа. Эхнэртэйгээ гэр бүл болоод удаж байгаа. Яг хэзээ гэр бүл болсныг нь мэдэхгүй байна. Ахуй амьдралын хувьд боломжийн амьдралтай 1000 гаран толгой малтай, хувьдаа унаатай, 2 ч мотоцикльтой, таван ханатай гэртэй, сумын төв дээр нэг гэр нь байдаг хүн байгаа юм. Урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,
Гэрч П.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид нарт бол янз бүрийн ааш зан мэдэгддэггүй л хүн байгаа юм. Ааш зан сайтай, хэдэн малаа л гэж явдаг, хүн амьтантай хэрүүл маргаан хийгээд байдаггүй л хүн. Ахуй амьдралын хувьд боломжийн амьдралтай мал хуй сайтай айл байдаг юм. Бага хүүхэд нь л гэртээ байдаг байх. Бусад хүүхэд нь хотод оюутан, нэг охин, хоёр бандитай айл. Гэр бүлийнхээ хүрээнд сайн харилцаатай хүмүүс санагддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,
Шүүгдэгч Б.М ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Энэ асуудал гарахаас өмнөх өдөр байна уу, тэрний өмнөх өдөр нь байна уу С манай хоёрын хонь нийлсэн байхаар нь би ялгаад байж байтал С ын Ц гэж хүү нь над дээр ирсэн. Тэгээд Ц над дээр ирээд дуугүй зогсоод байхаар нь би золгох уу гэж асуусан чинь Ц өмнөөс "солиор чи, чи муу дандаа хонь хөөж байдаг” гээд мотоциклиосоо бууж ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би заамдсан гарыг нь тавиулсан чинь зугтахаар нь би араас нь шүдэнзний хайрцагны чинээний чулуу шидсэн чинь дал орчимд нь онож байгаа харагдсан. Тэгээд Ц зугтаад явчихаар нь би мотоциклийнх нь сивчээний утсыг нь салгаж аваад би гэр рүүгээ явсан. Тэндээс хөдлөөд гэр рүүгээ явж байтал миний мотоциклийн бензин дуусчихаар нь би мотоциклио орхиод гэр рүүгээ явган алхаж явтал араас Ц , ах *******ынхоо хамт машинтай давхиад ирсэн. Тэр үед манай банди айлаар явж байгаад гэрээрээ орж бензин аваад над руу ирж яваад тэр хоёрыг над дээр ирэх үед манай банди бас хүрээд ирсэн. Тэр үед би *******, Ц хоёртой маргалдаад байж байсан чинь хүү ирж салгасан. ******* нь гарнаас барьчихаад Ц нь миний толгой руу гараараа 4-5 удаа лав цохисон. Толгойн ар хэсэг тухайн үедээ хавдсан байсан. Мөн зүүн нүд хөхөрч хавдсан байсан. Тэр үедээ Ц , ******* нар согтуу байсан. Тэгээд би сивчээний утсаар нь Ц ыг нэг удаа шавхарч аваад утсыг нь буцаагаад өгчихсөн. Уржнан зун С ын дүү Отгонбаяр манайд орж ирээд "чи манай С ахынд орж агсан согтуу тавиад байдаг юм уу" гэж асууж байсан. Тэр үед нь би тийм зүйл байхгүй гэдгээ хэлж байсан. Тэгээд би тэр талаар нь хэлэх санаатай С ын гэрээр орсон чинь С "чи муу намайг элэг барих гэлээ" гээд эрэгнэгнээсээ хутга гаргаж ирээд "чамайг ална" гээд над руу дайрсан. Тэр үед нь Цэрэннням нь ирж хутгыг нь салгаж авч байсан. С тайвшраад надтай хамт Отгонбаярын гэрээр орохоор болж хамт явсан. Тэр үед Отгонбаярынх эзгүй байсан. Тэгээд тэр хэрэг гардаг өдөр би архи уучихсан байж байгаад С ын гэрт очиж уулзахаар эхнэрийнхээ хамт очсон. Очоод зогсох үедээ машиныг нь шүргэсэн байна лээ. Манай эхнэр л чи хүний машин шүргэчихлээ гэж хэлж байсан. Тэгээд манай эхнэр орж уулзана гээд С ын гэрт орсон. Би гадаа машиндаа сууж байтал Ц гэрээсээ гарч ирэхээр нь би машинаасаа буугаад үүдэнд нь байсан үнсний хувинг нь авч шидсэн. Тэр нь Ц ыг онолгүй гэр дээр нь оносон байж магадгүй. Тэр үед эхнэр гэрээс гарч ирээд явъя гэхээр нь би машинаа асаагаад гэрийг нь тойрсон юм шиг байгаа юм. Тэр үедээ би уур хүрээд хэзээ тойрсон болохоо мэдэхгүй байгаа юм. Ц ыг гэрээс гарч ирж байх үед нь би эхлээд машинаараа гэрийн хажууд байсан мотоциклийг нь мөргөж унагаасан. Тэр үед мотоцикль нь гэр рүү налаад унасан. Тэгээд би машинаас буугаад үнсний хувинг нь авч шидсэн юм. Тэрний дараа манай эхнэр гарч ирээд намайг аваад явсан юм. Ц д зодуулсандаа гомдоод уур хүрээд л тийм зүйл хийсэн. Удаа дараа надад хутга шөвөг гаргаж, зодож нүдээд байсан болохоор уурлаад тэгсэн юм. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Хүний эд хөрөнгө эвдэнэ гэдэг бол миний буруу, би түүнийгээ ойлгож байгаа. Тийм ч учраас би хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. ...Би шүүх эмчдээ үүнээс өмнө ирэхдээ үзүүлсэн. ...Намайг рентген зураг авахуулж ир гэхээр нь эмнэлэг ороход гурав хоногийн дараа ирж зургаа авахуул гэхээр нь би орхиод шууд хөдөө явчихаад одоо ирж байна. Тухайн үед байсан байдлаа л үзүүлсэн. Одоо нөгөө хавдар бол байхгүй. Толгой л өвдөөд байгаа. Өөр нуруу өвдөөд байгаа. Сая шүүх эмчид үзүүлэхдээ нуруу болон толгойгоо үзүүлсэн. Авахуулсан зураг бол байхгүй. ...Нэхэмжлэх зүйл бол байхгүй. Дахин дахин зодоод байх юм бол хэцүү л байна. Энэ талаар тухайн хүмүүст хэлж ярьж өгөхийг хүсэх байна. Миний хувьд гомдол санал гээд байх зүйл байхгүй. ...Би тухайн үед С.Ц ыг ална гэж машиныхаа багажыг ухаж араас нь машинаараа хөөсөн үйлдэл бол гаргаагүй. Би машинаасаа буугаад нэг хувин байхаар нь аваад шидчихсэн юм. Машинаараа араас нь алах гэж хөөж барьсан асуудал бол байхгүй. Миний энэ хийсэн үйлдэл бол С.Ц ыг айлгах гэсэн санаа зорилготой л байсан юм. Миний ярьсан зүйл бол үнэн зөв хэрэг үйлдлээ хүлээн мэдүүлж байгаа. ...Миний машины урд гуферын гол хэсэгт машины номер байрлах хэсэгт байдаг гангараа, гоёл хэлбэрийн хамгаалалт байсан. Тэр нь гуфернээсээ өөр өнгийн буюу цэнхэр өнгийн зүйл байсан юм. Тухайн үед мөргөлтийн улмаас зарим хэсгүүд нь хагарч газар унасан байсан. ...Миний машин Баянгол сумын 5 дугаар баг “Халцгай” гэх газарт байх манай хаваржааны гэрийн гадаа байгаа ба уг хэрэг явдлын дараа миний машины моторын доод анги цохиж эвдэрсэн ашиглах боломжгүй болоод зогсчихсон байгаа. Өөрөө ачаад явах боломжгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83, 84 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №02/32 дугаартай: “...Ванн-15000 төгрөг, төмпөн-5000 төгрөг, хана-50000 төгрөг, нийт 70000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-48-49 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №02/31 дугаартай: “...Даюун маркийн мотоциклийн ачаа-45000 төгрөг, хойд гэрэл-15000 төгрөг, нийт-60000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-50-51 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №02/30 дугаартай: “...Hyundai Porter маркийн автомашины буфер-300000 төгрөг, крыло-100000 төгрөг, дохио-50000 төгрөг, будах өнгө гаргах зардал-120000 төгрөг, будаг, лак, замаскны зардал-60000 төгрөг, нийт-630000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-53-54 хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/,
******* улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/,
Улсын дугааргүй, улаан өнгийн “Супер Даюун” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12/,
Улсын дугааргүй, цагаан өнгийн “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-19-22/
Улсын дугааргүй, цагаан өнгийн “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-25/,
Шүүгдэгч Б.М ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-85/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-86/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-87-88/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96/
ХохирогчД.С ын “Би М той сайн дураар эвлэрсэн, хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Б.М ид хөнгөн ял шийтгэл оногдулахыг хүсье” гэсэн хүсэлт /хх-ийн 116 хуудас/,
Шүүгдэгч Б.М ийн “Өөрийн холбогдсон хэргээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 07 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Халцгай” гэх газар оршин суух иргэн Д.С ын гэрийн гадна байсан ******* улсын дугаартай цагаан өнгийн “Портер” машин, улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль, цэнхэр өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль, 4-н ханатай монгол гэр зэргийг цагаан өнгийн “Бонго-3” маркийн машинаар мөргөж гэмтээн, хохирогч Д.С д 760000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.С /хх-27-28/, гэрч Ч.******* /хх-31/, гэрч Ч.Ц /хх-35-37/, гэрч С.Ц /хх-40-41/, гэрч С.******* /хх-42/ нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №02/30, №02/31, №02/32 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-48-49, 50-51, 53-54/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10, 11-12, 13-15/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-22, 24-25/, шүүгдэгч Б.М ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* тойн овогт Б.М ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.М нь хохирогчид 760000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.М ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.М ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.М ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.С д 760000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн хагархай буфер 4 ширхэг, цагаан өнгийн крылоны хүрээ 2 ширхэг, гэрлийн цагаан өнгийн никель хүрээ 2 ширхэг, цагаан өнгийн гэрэл 1 ширхэг, дугуйны цагаан өнгийн никель калпак 1 ширхэг, хар өнгийн тасарсан ремень 1 ширхэг зэргийг устгаж, ******* улсын дугаартай Бонго-3 маркийн автомашиныг шүүгдэгч Б.М ид буцаан олгож,
Шүүгдэгч Б.М ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* тойн овогт Б.М ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тойн овогт *******йн М ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.М ид нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 760000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн хагархай гупер 4 ширхэг, цагаан өнгийн крылоны хүрээ 2 ширхэг, гэрлийн цагаан өнгийн никель хүрээ 2 ширхэг, цагаан өнгийн гэрэл 1 ширхэг, дугуйны цагаан өнгийн никель калпак 1 ширхэг, хар өнгийн тасарсан ремень 1 ширхэг зэргийг устгаж, ******* улсын дугаартай Бонго-3 маркийн автомашиныг шүүгдэгч Б.М ид буцаан олгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ