| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/00368/И |
| Дугаар | 191/ШШ2025/05080 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/05080
2025 06 05 191/ШШ2025/05080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэр*******олгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дүгээр гудамж, тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Баянзүрх хороолол, дугаар байр, тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар /-д холбогдох,
Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 25,992,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ҮД:/,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
******* нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 05 сарын -ны өдөр /2205037- тоот дугаар бүхий Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр ******* ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хороо Баянзүрх хорооллын блок байрны 5 давхарын 1 тоот хаягт байрлах 9, мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулан захиалагч *******т хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. ******* нь тус орон сууцны 1 м.кв-н үнийг 1,350,000 төгрөгөөр тооцож, нийт 67,189,500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Гүйцэтгэгч нь захиалагчийн захиалгын дагуу орон сууцны зориулалт бүхий байрыг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, барилгын норм, норматив, дүрэм, журамд заасан чанарын дагуу барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах, гэрээгээр хэлэлцэж тохирсон төлбөр буюу хөрөнгө оруулалтыг гэрэ******* заасан хугацаанд гүйцэтгэгч талд төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 33 дугаар зүйлд заасан а*******л гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээний хэлбэрийн хувьд барьж дуусаагүй буюу ашиглалтад ороогүй үл хөдлөх хөрөнгө захиалах гэрээг компанитай байгуулснаар хуулийн хувьд хүчин төгөлдөр болсон гэж тооцогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрэ******* заасан үүргийн дагуу нийт төлбөр болох 67,189,500 төгрөгийг 2022 оны 05 сарын -ны өдөр 100 хувь бүрэн төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2023 оны 3-р улиралд багтаан барьж, улсын комист хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна гэж заасан боловч тус гэрэ******* заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсгийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл бүрдсэн байгааг нотолдог. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандан орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй байна. Хариуцагч тал нь тухайн барилга баригдаж байгаа эсэх, барилгын а*******л хэдэн хувьтай явагдаж байгаа эсэх талаар огт мэдээлэл өгдөггүй, утсаа авдаггүй, уулзахгүй зугтаж нэхэмжлэгчид маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирол учруулсан. Хариуцагчийн энэхүү хариуцлагагүй байдлаас шалтгаалж нэхэмжлэгчийн зүгээс дахин хүлээх боломжгүй нөхцөлд хүрсэн. Учир нь миний бие 2023 оны 3 дугаар улиралд орон сууцаа хүлээн авч, амьдарна гэж тооцоолж байсан боловч хугацаандаа ашиглалтад ороогүйгээс шалтгаалан гэр бүлийн хамт айлд оршин сууж, байр түрээслэж маш их хохирсон. Ийнхүү хариуцагч тал нь орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цаашид ч гүйцэтгэхгүй нь илт байсан тул нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй юм. Түүнчлэн, хариуцагч нь орон сууц ашиглалтад орох боломжгүй болсон, өөр байгууллагад барилгыг худалдсан, гэрээгээ цуцалсан нь дээр гэх мэт тайлбар хэлж, барилгыг барихгүй байсан тул нэхэмжлэгч талын зүгээс гэрээнээс татгалзсан. Ийнхүү хариуцагч нь байрны төлбөр болох 67,189,500 төгрөгийг 202 оны 09 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг огт төлөөгүй бөгөөд зөвхөн хоёр *******лийн өмнө төлсөн төлбөрийг л буцаан шилжүүлс******* гомдолтой байна. Учир нь, миний бие 2022 оны 05 сарын -ны өдөр орон сууцны захиалгын гэрээний үнэ хямд байх үед буюу 1 м.кв нь 1,350,000 төгрөг байхад орон сууц захиалсан. Гэвч одоогийн байдлаар орон сууцны үнэ маш их үнэд орсон бөгөөд миний бие 202 оны 0 сарын 23-ны өдөр Техник импорт ХК-тай 6 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах хэлцэл байгуулж, яг адил хаягт байрлах орон сууц болох Баянзүрх дүүргийн дугаар хороо, Сүн*******н Гранд зочид буудлын баруун талд байршилтай Гранд резиденс цогцолбор хороололд 6.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-н үнийг 3,200,000 төгрөгөөр тооцон, нийт 19,760,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож ,960,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж үлдэгдэл төлбөрийг Худалдаа Хөгжлийн Банкны ипотекийн зээлээр төлж барагдуулахаар тохиролцсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.-д Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан. Хариуцагч нь гэрэ******* заасан орон сууцыг барьж ашиглалтад оруулан, хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан бөгөөд ийнхүү гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгч нь яг адил хаягт байрлах, адил талбай бүхий орон сууцны 1 м.кв-н үнийг 1,850,000 төгрөгийн илүү үнээр худалдан авч хохирсон бөгөөд өнөөдрийн байдлаар урьдчилгаа ,960,000 төгрөгийг төлөөд байна. Тухайн ,960,000 /3,200,000*1.05мкв/ төгрөгийн үнэ нь 1,05 м.кв талбайн үнэ бөгөөд миний бие анх орон сууц захиалах үед 1.05 м.кв-г 18,967,500 /1,350,000*1.05/ төгрөгөөр захиалж байсан тул зөрүү 25,992,500 /,960,000-18,967,500/ төгрөгийн хохирол бодитоор учирсан байна. Нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 05 сарын -ны өдөр /2205037- тоот дугаар бүхий Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн дугаар хороо Баянзүрх хорооллын блок байрны 5 давхарын 1 тоот хаягт байрлах 9, мкв талбай бүхий 2 өрөө орон сууцын өмчлөлийг авна гэх итгэлийг надад бий болгосон байсан. Гэвч а*******л гүйцэтгэгчийн гэрээний үүргийн зөрчил гаргасан үйлдлийн улмаас бий болсон буюу түүний шалтгаант холбооны улмаас захиалсан үнийн дүнгээс илүү үнийн дүнгээр байр захиалах шаардлага үүссэн нь надад эд хөрөнгийн хувьд бодит хохирол үүсгээд байна. Миний бие тус хохирлыг арилгуулахаар 202 оны 12 сарын 03-ны өдөр ******* ******* ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлж, хохирол 25,992,500 төгрөгийг 202 оны 12 сарын 08-ны өдрийн дотор төлөхийг шаардсан бөгөөд тус шаардлагыг гүйцэтгээгүй тохиолдолд шүүхэд хандан нэхэмжлэх болохыг мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь тухайн хугацаанд хохирол төлбөрийг барагдуулаагүй, хариу ирүүлээгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 сарын -ны өдрийн /2205037- дугаар Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол болох 25,992,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч иргэн *******той хариуцагч нь 2022 оны 05 сарын -ны өдөр A5/2205037- тоот Орон сууц захиалгын гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр хариуцагчийн хэрэгжүүлж буй Баянзүрх хороолол төслийн блокийн 5 дугаар давхар, 1 тоот, 9. м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,350,000 төгрөг, нийт 67,189,500 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж, хариуцагч нь орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Мөн 2022 оны 09 сарын 07-ны өдөр A5/2205037- тоот Орон сууц захиалгын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг байгуулсан. Гэвч хариуцагч гэрэ******* заасан хугацаанд орон сууцны барилгыг ашиглалтад хүлээлгэн өгч чадаагүй. Учир нь хариуцагчийн хэрэгжүүлж буй Баянзүрх хороолол теслийн А1 болон А2 блокийн а*******л ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс үүдэн эдийн засгийн шинж чанартай хүнд нөхцөл байдалд орсны улмаас барилга угсралтын а*******л удаашралтай явагдаж ирснээс үүдэн блокийн ажлыг 2023 оны 6 дугаар сараас эхлэн явагдаж, өнөөдрийг байдлаар 8 дугаар давхрын угсралтын а*******л хийгдэж байна. Үүсээд буй хүнд нөхцөл байдлын талаар тус орон сууцны барилгын захиалагчдад тухай бүр нь мэдэгдэж, мэдээллээр хангасаар ирсэн. Улмаар нэхэмжлэгч нь 202 оны 09 сарын 23-ны ѳдѳр хариуцагчид бичгээр гаргасан хүсэлтдээ талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалж байна, төлсөн төлбөрийг банкны 502998609 тоот харилцах дансанд энэ өргөдлийг өгсөн өдрөөс хойш 7 хоногт багтаан шилжүүлж өгөхийг хүссэн утга бүхий хүсэлтийн дагуу хариуцагч нь 202 оны 09 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан дансанд 67,189,500 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцлах хүсэлтийг өөрөө гаргаж, хүсэлтийг хариуцагч нь хүлээн авч, талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон. Мөн талуудын хооронд байгуулсан A5/2205037- тоот Орон сууц захиалгын гэрээгээр талуудын аль нэг нь хугацаа хэтрүүлсэн тохиолдолд авах арга хэмжээг тодорхой тусгасан. Гэвч нэхэмжлэгчийн нэхэм*******лж буй нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан гэрээний зүйлтэй ямар нэгэн холбогдолгүй. Учир нь нэхэмжлэгч нь хаана, ямар үнэтэй орон сууц захиалах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал ба хариуцагч нь орон сууцны барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулсан ч өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хх-5/, 2022.05.-ны өдрийн /2205037- дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-6-9/, 2022.09.07-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ /хх-10/, банкны 2022.05., 202.0.2-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-, 12/, захаилагчийн төлбөр төлсөн тодорхойлолт /хх-/, 202.0.23-ны өдрийн 6 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-1/, Монгол шуудан ХК-ийн илгээм*******йн баримт /хх-15/, 202.12.03-ны өдрийн Мэдэгдэл /хх-16/, Монгол шуудан ХК-ийн 202.12.31-ний өдрийн тодорхойлолт, бүртгэлийн хуудас /хх-17, 18/, 202.10.23-ны өдрийн итгэмжлэл /хх-22/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-5, 5/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ******* ******* Жи ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28/, 2025.02.10-ны итгэмжлэл /хх-29/, 2025.05.21-ний өдрийн хариу тайлбар /хх-55-56/, 202.09.23-ны өдөр *******ын гаргасан хүсэлт /хх-57/, МХАҮТ-ын 2022..01-ний өдрийн 02/56 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/ -ийн гэрчилгээ /хх-58-60/, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2022.09.22-ны өдрийн 02/123 дугаартай тодорхойлолт /хх-61/, 202.09.16-ны өдөр ******* ******* Жи ХХК Т.Жанчивдор*******йн гаргасан хүсэлт /хх-68/, МХАҮТ-ын 2022.12.-ны өдрийн 02/73 дугаартай Хүнд нөхцөл байдал /Hardship/-ын гэрчилгээ /хх-69/,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрэ******* дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* Жи ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 25,992,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч гэрэ******* заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүйгээс өөр орон сууцыг өндөр үнээр худалдан авч хохирсон гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч ******* ******* Жи ХХК ковид-19 цар тахлын улмаас орон сууцны барилга угсралтын а*******л удааширсан, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан, улмаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, төлсөн төлбөрийг буцаан авах хүсэлт гаргасны дагуу мөнгийг түүний данс руу шилжүүлж, талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон, нэхэм*******лж буй хохирол гэх шаардлага нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбогдолгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
. ******* ******* Жи ХХК болон ******* нар 2022 оны 05 сарын -ны өдөр /2205037- дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулж, ******* ******* Жи ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хорооллын блок орон сууцны барилгын 5 давхарын 1 тоот 9. м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 1,350,000 төгрөг, нийт 67,189,500 төгрөгөөр худалдах, орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох, ******* нь орон сууцны үнэ 67,189,500 төгрөгийг 2022 оны 05 сарын -ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-9/
Мөн 2022 оны 09 сарын 07-ны өдөр /2205037--02 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг байгуулж, үндсэн гэрээний 2.8 Гүйцэтэггч нь гэрээний 2.1-д заасан үнийг нэмэх эрхгүй байна гэж нэмсэн, үндсэн гэрээний .-т Дараах тохиолдол бий болсон бол гүйцэтгэгч гэрээг дангаараа цуцлах эрхтэй бөгөөд гэрээний нийт үнийн дүнг бүрэн буцаан олгоно гэж өөрчилсөн, үндсэн гэрээний .9-д Гүйцэтгэгч талаас гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн төлбөрийг 100% эргүүлэн төлнө гэж заасныг хассан байна. /хх-ийн 10/
5. Зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо, байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд гэрээ байгуулах үед орон сууцны барилга баригдаагүй, ******* ******* Жи ХХК тодорхой хугацааны дараа орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулан гэрээний зүйл болох орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд а*******л гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын асуудлаар маргаагүй.
Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д А*******л гүйцэтгэх гэрээгээр а*******л гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрэ******* заасан а*******л гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
6. Гэрээний захиалагч тал болох ******* нь 2022 оны 05 сарын -ны өдөр гэрээний үүрэгт орон сууцны үнэ 67,189,500 төгрөгийг ******* ******* Жи ХХК-ийн данс руу шилжүүлсэн болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч тал нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт дээр дурдсанаар мөнгө шилжүүлсэн болон мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар маргаагүй. /хх-ийн /
7. Зохигчийн хооронд байгуулсан 2022 оны 05 сарын -ны өдөр /2205037- дугаартай Орон сууц захиалгын гэрэ******* заасны дагуу хариуцагч ******* ******* Жи ХХК орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох үүргийг хүлээсэн боловч заасан хугацаанд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
8. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгч ******* нь 202 оны 09 сарын 23-ны өдөр ******* ******* Жи ХХК-д гэрээг цуцалж, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 67,189,500 төгрөгийг банкны 502998609 дугаартай данс руу 7 хоногийн дотор шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу хариуцагч ******* ******* Жи ХХК гэрээний үүрэгт шилжүүлсэн 67,189,500 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй.
9. Үүрэг гүйцэтгэгч тал гэрэ******* заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т гүйцэтгэгч орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулна гэж заасан боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225..1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч хариуцагчийн үүргийн зөрчлийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах саналыг гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрэ******* заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардаж авсан нь хуульд нийцсэн байна.
10. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* Жи ХХК гэрэ******* заасан хугацаанд захиалсан орон сууцны барилгыг ашиглалтад оруулаагүйн улмаас орон сууцны 1 м.кв-н үнэ өссөн, өөр орон сууцыг өндөр үнээр худалдан авах шаардлагатай болсон, урьдчилгаа төлбөрийг төлснөөр орон сууцны 1 м.кв-н үнийн зөрүү 25,992,500 төгрөгийн хохирол учирсан гэж хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Уг шаардлагын үндэслэл, тооцооллыг дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
- 2022 оны 05 сарын -ны өдөр ******* ******* Жи ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулахдаа орон сууцны 1 м.кв нь 1,350,000 төгрөгөөр, 9. м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 67,89,500 төгрөгөөр авах боломжтой байсан.
- 202 оны 0 сарын 23-ны өдөр Техник импорт ХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа 1 м.кв нь 3,200,000 төгрөгөөр, 6.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 19,760,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт ,960,000 төгрөгийг төлсөн.
- Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн ,960,000 төгрөгийг 1 м.кв-н үнэ болох 3,200,000 төгрөгт хуваахад 1.05 м.кв талбайн үнэ болж байгаа.
- 2022 оны 05 сарын -ны өдөр ******* ******* Жи ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээгээр тохирсон 1 м.кв-н үнэ болох 1,350,000 төгрөгөөр 1.05 м.кв талбайн үнийг тооцвол 18,967,500 төгрөг болж байгаа.
- Дээр дурдсан 2 гэрээний 1 м.кв талбайн үнийн зөрүүг тооцвол ,960,000 төгрөгөөс 18,967,500 төгрөг хасаж тооцоход зөрүү 25,992,500 төгрөг болсон гэжээ.
******* нь Техник импорт ХК-тай 202 оны 0 сарын 23-ны өдөр 6 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах хэлцэл байгуулж, Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт Гранд резиденс цогцолбор хорооллын 1 дүгээр ээл*******йн 2А блок орон сууцны барилгын 6 давхарын 601 тоот, 6.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-н үнэ 3,200,000 төгрөг, нийт 19,760,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 202 оны 0 сарын 2-ний өдөр орон сууцны төлбөрт ,960,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 15, 12/
. Нэхэмжлэгч нь 202 оны 12 сарын 03-ны өдөр ******* ******* Жи ХХК-д орон сууцыг худалдан авахад өгсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 25,992,500 төгрөгийн төлсөн гэсэн үндэслэлээр хохирол 25,992,500 төгрөгийг 202 оны 12 сарын 08-ны өдрийн дотор барагдуулна уу гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх-ийн 16/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь Техник импорт ХК-тай 202 оны 0 сарын 23-ны өдөр 6.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 3,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, орон сууцны төлбөрт ,960,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тус компаниас 1 м.кв-н үнэ нь 3,200,000 төгрөг бүхий орон сууцыг худалдах, худалдан авахаар тохирсон гэрээний харилцаа үүссэн, харилцан тохиролцсоны дагуу урьдчилгаа төлбөрийг төлсөн байх ба түүний худалдан авсан орон сууцны 1 м.кв-н үнэ 3,200,000 төгрөг болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцагчтай байгуулсан гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон хохирол учирсан гэж дүгнэж, орон сууцны үнийн зөрүү гэх 25,992,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь ******* ******* Жи ХХК-д хандан гэрээг цуцлах саналыг хүргүүлэхээс өмнө Техник импорт ХК-тай 202 оны 0 сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг байгуулж, урьдчилгаа төлбөрийг төлсөн байсан боловч 202 оны 09 сарын 23-ны өдөр гэрээг цуцлах саналыг хариуцагчид хүргүүлэхдээ орон сууцны төлбөрт шилжүүлсэн 67,189,500 төгрөгийг буцаан авах хүсэл зоригийг илэрхийлж, орон сууцны захиалгын үнийн зөрүүгээс хохирол шаардах хүсэл зориг илэрхийлээгүй байх ба ******* ******* Жи ХХК-тай байгуулсан 2022 оны 05 сарын -ны өдрийн /2205037- дугаартай Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж гэрээг цуцлахаас өмнө нэхэмжлэгч өөр компаниас орон сууц худалдан авахаар тохирч төлбөр төлсөн үйл баримтаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэж хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ******* Жи ХХК-ийн хооронд 2022 оны 05 сарын -ны өдөр гэрээ байгуулах үед орон сууцны барилга баригдаагүй нөхцөл байдалтай байсан, энэ нөхцөл байдлыг захиалагч тал болох нэхэмжлэгч нь мэдэж байсан боловч гэрээний үнэ болох 67,189,500 төгрөгийг 2023 оны 05 сарын -ны өдөр бүрэн төлөхөөр харилцан тохиролцож, орон сууцны төлбөрийг төлснөөр гэрээ хугацаандаа хэрэг*******ж, гэрээний зүйл эргэлзээгүй бэлэн болно гэсэн эрсдлийг өөртөө бий болгосон тохиролцоог хийсэн байх ба хариуцагч тал гэрэ******* заасан хугацаанд орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулаагүй тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах саналыг гаргаж эсрдлээс сэргийлэх боломжтой байсан байх боловч энэ эрхээ тухайн цаг хугацаанд хэрэгжүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.
12. Хариуцагч тал нь ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс үүдэн барилгын материалын үнэ өсөж, санхүүгийн хүндрэлтэй бий байдалд орсны улмаас орон сууцны барилга угсралтын а*******л удааширч, хариуцагч талын үйл а*******ллагаанаас шалтгаалахгүйгээр гэрэ******* заасан хугацаанд орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах боломжгүй болсон, энэ талаар гэрээний захиалагч тал болох нэхэмжлэгч талд *******т мэдэгдэж байсан, тэрээр нийтэд илэрхий энэ үйл баримтын талаар мэдэж байсан гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн уг тайлбар татгалзлыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийн улмаас гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэл бүхий байгааг дурдах нь зүйтэй.
. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ******* Жи ХХК-аас орон сууц захиалгын гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 25,992,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураам*******йн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураам*******д урьдчилан төлсөн 287,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.3, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* Жи ХХК-аас орон сууц захиалгын гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 25,992,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураам*******йн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураам*******д төлсөн 287,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүнэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/20075 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР