| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2025/00272/И |
| Дугаар | 191/ШШ2025/05115 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05115
| 2025 06 06 | 191/ШШ2025/05115 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, дүгээр баг, хаягт байрлах ******* ******* ******* дүгээр анги /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ын 17-16 тоот хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох
Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 78,53,031.5 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* ******* ******* дүгээр анги /хуучнаар дугаар анги/ нь 2020 оны 05 сарын 09-ний өдөр хариуцагч ******* ******* ХХК-тай дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж *******толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээнд М00-830+ маркийн бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэхээр мөн бетон зуурмагийн тээвэрлэлтийн үнэ, шатахууны зардал, помпны ажлын хөлсийг нэмж тооцож 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл бэлтгэн нийлүүлж дуусгахаар тохиролцсон. Гэрээнд М00-В30+ маркийн бетон зуурмаг 1 м.куб үнэ 260,000 төгрөг, 300 м.куб-н нийт үнэ 78,000,000 төгрөг гэж заасан. Манай байгууллага М00-В30 маркийн бетон зуурмагийг 1 м.куб-н үнэ 235,000 төгрөгөөр 166 м.куб-ыг бэлтгэн нийлүүлж, нийт үнэ 27,260,000 төгрөг, М00-В30+ маркийн бетон зуурмагийг 1 м.куб-н үнэ 270,000 төгрөгөөр 286 м.куб-ыг нийлүүлж нийт үнэ 76,320,000 төгрөг болсон. ******* огторгуй ХХК-ийн хүсэлтээр М00-В30 маркийн бетон зуурмагийг нэмэлтээр нийлүүлсэн. Тээврийн зардал 8,278,707 төгрөг гарсан ба нийт зардал 100,52,707 төгрөг болсон. ******* огторгуй ХХК нийт зардлаас 8,162,686 төгрөг төлж, үлдэгдэл зардал 52,362,021 төгрөг үлдсэн. Хариуцагч ******* огторгуй ХХК нь гэрээнд заасны дагуу тохиролцсон хугацаандаа бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 52,362.021.0 төгрөгийг шилжүүлээгүй тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцож 26,181,010.5 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 52,362,021 төгрөг, алданги 26,181,010.5 төгрөг, нийт 78,53,031.5 төгрөгийг ******* огторгуй ХХК -аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* огторгуй ХХК-аас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, 202.12.0-ний өдрийн итгэмжлэл /хх-3/, дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх--9/, Гэрээ дүгнэсэн акт /хх-10/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-13/, барилгын материалын сорилтын лабораторийн шинжилгээний дүн /хх-15-38/, 2022.0.19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-39/, ******* ******* ******* дүгээр ангийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ******* ******* ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-6, 8-51/, 2019/02/122 дугаартай Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл /хх-7/, 2025.0.15-ны өдрийн итгэмжлэл /хх-65/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* дүгээр анги /хуучнаар дугаар анги/ нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 52,362,021 төгрөг, алданги 26,181,010.5 төгрөг, нийт 78,53,031.5 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал 2025 оны 01 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
2025 оны 06 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал аас 2025 оны 0 сарын 15-ны өдөр тус компанийг төлөөлөн оролцох эрхийг олгосон итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байх ба тэрээр уг итгэмжлэл нь нэхэмжлэгч ******* ******* ******* дүгээр ангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцох эрхийг олгосон итгэмжлэл биш, өөр хэрэгт компанийг төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэл гэх тайлбарыг гаргасан бөгөөд шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.
2025 оны 06 сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч т мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх боловч ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал аас түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, итгэмжлэл, холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар шийдвэрлэв.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч ******* ******* ******* дүгээр анги /хуучнаар дугаар анги/ болон хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд 2020 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээгээр М00-В30/10 маркийн 300 м.куб бетон зуурмагийг нэг м.куб-ын үнийг 260,000 төгрөгөөр тооцон нийт 78,000,000 төгрөгийн бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэх, бэлтгэн нийлүүлэгчийн тээврийн хэрэгслээр татан авсан бол тээврийн үнэ 20 км тутамд 16,500 төгрөг, 20 км-с дээш хүргэлт хийсэн тохиолдолд шатахууны зардлыг нэмж төлөх, помп ажлын хөлс нь 1 м.куб тутамд 11,000 төгрөг, помпны хошуу чийгшүүлэх бетоны үнийн дүн 1 м.куб нь 225,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, захиалагч ******* ******* ХХК нь бетон зуурмаг нийлүүлэх тутамд хүлээн авсан акт үйлдэж баталгаажуулснаар төлбөрийг бэлтгэн нийлүүлэгчид шилжүүлэх үүргийг хүлээж, хугацаандаа төлбөрөө шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн -9/
6. Зохигчийн хооронд бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба талууд дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээг дүгнэж, уг актаар нэхэмжлэгч нь 2020 оны 05 сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийн дотор М00-В30 маркийн 166 м.куб бетон зуурмагийг 1 м.куб үнэ 235,000 төгрөгөөр нийт 27,260,000 төгрөг, М00-В30+ маркийн 286 м.куб бетон зуурмагийг 1 м.куб үнэ 270,000 төгрөгөөр нийт 76,320,000 төгрөгийн бетон зуурмаг бэлтгэн нийлүүлж, тээврийн зардал 8,278,707 төгрөг, нийт зардал 100,52,707 төгрөг гэж тооцоо нийлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 10/
8. Хариуцагч ******* огторгуй ХХК нь бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт нийт 8,162,686 төгрөгийг төлж, үлдэгдэл 52,362,021 төгрөг байгаа талаар нэхэмжлэгч нь 2023 оны 0 сарын 06-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байх ба хариуцагч компани 2022 оны 0 сарын 19-ний өдөр төлөлт хийж, тус компанийн зүгээс 2023 оны 06 сарын 05-ны өдрийн дотор төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах талаар хүсэлтийг нэхэмжлэгч талд албан бичгээр хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 39/
9. Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу бэлтгэн нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ, чанар, төлбөрийн тооцоо, төлсөн төлбөрийн хэмжээ, үлдэгдэл дүнгийн талаар баримтаар үгүйсгэж маргаж мэтгэлцээгүй.
10. Зохигч анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний 2.6-д Захиалагч хугацаандаа төлбөрөө шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж заасан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу бетон зуурмагийг 2020 оны 05 сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийн дотор бэлтгэн нийлүүлсэн болох нь талуудын хооронд үйлдсэн гэрээ дүгнэсэн актаар тогтоогдсон ба хариуцагч нь 2022 оны 0 сарын 19-ний өдрөөс хойш гэрээний үүрэгт төлөлт хийгээгүй, гэрээний төлбөрийн үлдэгдэл 52,362,021 төгрөг болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 26,181,010.5 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.-т заасантай нийцсэн.
11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч ******* ******* ХХК-аас дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 52,362,021 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 26,181,010.5 төгрөг, нийт 78,53,031.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* дүгээр ангид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 550,665 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 52,362,021 төгрөг, алданги 26,181,010.5 төгрөг, нийт 78,53,031.5 төгрөг /далан найман сая таван зуун дөчин гурван мянга гучин нэгэн төгрөг таван мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* дүгээр ангид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 1 дүгээр зүйлийн 1.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 550,665 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР