| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/03617/И |
| Дугаар | 191/ШШ2025/05250 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/05250
| 2025 06 10 | 191/ШШ2025/05250 | g |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, хороолол, дугаар байр, тоот хаягт оршин суух ******* ургийн овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, -1, дугаар байр, тоот хаягт оршин суух ******* ургийн овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 130,500,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
хариуцагч Г.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.*******той 2022 оны 11 сарын 02-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч Г.******* нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 2023 оны 11 сарын 02-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулах байсан ч энэ хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр зээлийн хүүнд нийт 9,000,000 төгрөгийг төлсөн, өнөөдрийн байдлаар үүргээ бүрэн гүйцэтгээгүй байна. Хариуцагч Г.******* нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т заасны дагуу 60,000,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү болох 27,000,000 төгрөг, зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй алданги гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 43,500,000 төгрөг, нийт 130,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч Г.******* нар нь 2022 оны 11 сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дугаартай Барьцааны гэрээ байгуулсан ба тус гэрээгээр Г.******* нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, -1, гийн гудамж, дугаар байр, тоот, м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү. Иймд хариуцагч Г.*******гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 130,500,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү" гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.*******гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,500,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.******* миний бие ын хүсэлтээр өөрийн амьдран сууж байгаа орон сууцыг барьцаалж түүнд туслах зорилгоор түүний таньдаг ах Н.*******тай холбогдож 60,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар барьцаалан зээл авсан. Нэхэмжлэгч Н.******* нь барьцаа хөрөнгийн эзэнтэй зээлийн гэрээ байгуулна гэсэн шаардлага тавьсан учраас надтай зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагчийн хувьд өөрийн амьдран сууж байгаа орон сууцаа барьцаалан байж зээл авах хэрэгцээ, шаардлага огт байгаагүй. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Н.*******гийн шилжүүлсэн зээлээс нэг ч төгрөг авч өөрт зарцуулж хэрэглээгүй болох нь миний банкны дансны хуулгаар тогтоогдоно. о нь манай хадам эгч бөгөөд танайхыг хохироохгүй гэж итгэл төрүүлж авсан, одоо өөрөө төлнө гэдэг боловч төлөөгүй намайг хохироож байна. Мөн зээлийн эхний 3 сарын хүүг о нь өөрийнхөө данс болон нөхрийнхөө данснаас тус тус миний дансанд шилжүүлсэн байдаг. Миний хувьд өөрөөсөө гаргаж төлөх мөнгө байхгүй. о төлбөрийг төлнө гэсэн учраас нэхэмжилж буй мөнгийг төлөх байх, гэхдээ зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахгүй гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3, 4/, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, 2022.11.02-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-6/, Барьцааны гэрээ /хх-7-8/, банкны 501947******* дугаартай дансны хуулга /хх-9-/, 2024.05.02-ны өдрийн итгэмжлэл /хх-28/, 2025.01.27-ны өдрийн итгэмжлэл /хх-63/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/, 2024.11.-ны өдрийн итгэмжлэл /хх-36/, 2024..03-ны өдрийн хариу тайлбар /хх-55/, 2025.05.15-ны өдрийн итгэмжлэлээс татгалзах хүсэлт /хх-90/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-93/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 27,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэний алдангид 43,500,000 төгрөг, нийт 130,500,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22047399 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт байршилтай м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгчээс зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй, хадам эгч ын гуйсны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл авахад тусалсан, зээлийг о авсан учир төлөх ёстой, зээлийн үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн орон сууцаар хангуулахгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч Г.******* нар 2022 оны 11 сарын 02-ны өдөр нотариатын бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 5.0 хувийн хүүтэй, 2022 оны 11 сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай зээлэх, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6/
Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нотариатын бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Г.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22047399 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт байршилтай м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 7-8/
5. Дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
6. Нэхэмжлэгч Н.******* нь зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу банкны дугаартай данс руу 2022 оны 11 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийн 3 удаагийн гүйлгээгээр Г.*******д зээл гаргав гэсэн гүйлгээний утгатай нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны 501947******* дугаартай дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн /
7. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан талаар маргаагүй боловч зээлийн мөнгийг о авсан, мөн тэрээр зээлийг төлөх талаар нэхэмжлэгч мэдэж байсан, зээлийн хүүгийн төлөлтийг о төлж байсан гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.
8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкин дахь Н.*******гийн 501947******* дугаартай дансны хуулгаар 5750758991 дугаартай данснаас 2022 оны сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг, 500,000 төгрөгийг тус тус гэсэн гүйлгээний утгатай, 2023 оны 01 сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийг гэсэн гүйлгээний утгатай, 2023 оны 02 сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 9-11/
Дээр дурдсан мөнгөн шилжүүлгийг хариуцагч нь о зээлийн хүүг төлсөнийг нотолж байгаа гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь эдгээр мөнгөн шилжүүлгээр зээлийн 3 сарын хүүгийн төлбөрийг Г.*******гоос авсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
9. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 сарын 03-ны өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул гэрээний үүрэгт зээл, зээлийн хүүг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр шаардах эрхтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг о авсан, тэр төлнө гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу шилжүүлэн зээлсэн мөнгийг о ашигласан гэх асуудал, о зээлийн мөнгийг төлнө гэсэн асуудал нь хариуцагч Г.*******г нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Зохигчийн хооронд 2022 оны 11 сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд 60,000,000 төгрөгийг сарын 5.0 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон байх тул хариуцагч нь зээл 60,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 36,000,000 төгрөг, нийт 96,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг хасаж тооцон зээл 60,000,000 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 27,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
10. Зохигч анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохирсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2023 оны 11 сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2024 оны 04 сарын -ны өдөр хүртэл нийт 1 хоногоор хугацаа хэтэрсэн, уг хугацааг нэг өдрийн алданги 435,000 төгрөг /87,000,000 төгрөгийн 0.5 хувь/-өөр тооцвол 70,035,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 43,500,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэх тул шаардсан алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Г.*******гоос зээлийн гэрээний үүрэгт зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 27,000,000 төгрөг, алданги 43,500,000 төгрөг, нийт 130,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
. Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22047399 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт байршилтай м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар барьцааны гэрээний зүйл болох дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Г.*******гийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон ба энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна. /хх-ийн 5/
Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж заасыг баримтлан нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцааны зүйл болох эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 880,650 төгрөг /810,450 төгрөг, 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 810,450 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, нийт 880,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1, 1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.*******гоос зээлийн гэрээний үүрэгт 130,500,000 төгрөг /нэг зуун гучин сая таван зуун мянган/-ийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Г.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22047399 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт байршилтай м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР