| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/06844/И |
| Дугаар | 191/ШШ2025/05465 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/05465
| 0 06 7 | /ШШ0/046 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, т******* шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, дугаар баг, ******* ******* гудамж, байр, тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, эх, -3 тоот хаягт байрлах ХХК /Регистрийн дугаар /-д холбогдох,
Гэм хорын хохиролд 0,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч /Үнэмлэхийн дугаар /,
хариуцагчийн төлөөлөгч ,
хариуцагчийн өмгөөлөгч /Үнэмлэхийн дугаар 336/,
иргэдийн төлөөлөгч: , , ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* нь ******* аймаг, ******* суманд оршин суудаг бөгөөд 00 гаруй тооны үхэртэй. 03 оны дугаар сарын 0-нд 6 тооны үхэр нь , 3 хоног алга болж, олдохгүй байгаа талаар түүнд аав, ээж нь хэлсэн байдаг. 03 оны дугаар сарын 03-ны өдөр алга болсон 6 тооны үхэр нь ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт ХХК-ийн ухсан метрийн гүнтэй, 3 метрийн урттай нүхэнд унаж үхсэн байсныг олсон. Улмаар ******* сумын захиргааны ажлын хэсэг үхэрүүдийг нүхнээс татан гарган авч *******тгалд оруулсан актыг үйлджээ. ХХК нь ******* аймгийн ******* суманд халаалт болон бохир ******* зайлуулах шугамын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ухсан нүхэндээ ямар нэгэн хамгаалалт хийгээгүйн улмаас үхэр орж шаварт шигдэж үхсэн байдалтай олдсон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.-т Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна; Барилга, хот байгуулалтын сайдын 07 оны дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам-ын 4.-т Барилгын ажил гүйцэтгэхэд Барилгын тухай хуулийн ..-..-д заасан барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд дараах шаардлагыг хангасан байна;, мөн зүйлийн 4..9-т аюул, осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт, хамгаалалтаар т*******гаарлан, анхааруулах тэмдэг тавих., 4.-т Энэ журмын 4..9-д заасан хаалт, хамгаалалт, анхааруулах тэмдгийг дараах аюул, осол гарч болзошгүй орчинд байрлуулна: 4... газар ухах болон тэсэлгээний ажил хийх газар; гэж т******* т******* хуульчилжээ. ХХК нь нүх ухах болон ухсан нүхний эргэн тойронд дээрх дүрэм журмыг баримтлаагүй, хүн, мал, амьтан унах, гэмтэж бэртэх, үхэж үрэгдэхээс урьдчилан сэргийлж хаалт, хамгаалалт байршуулаагүйн улмаас тухайн олон тооны үхэр унаж хорогдсон. Хорогдсон үхэрүүдийн нэг нь Монгол үүлдэр-ийн бух байсан бөгөөд тухайн бух нь 0 онд Сайншанд хотод зохион байгуулагдсан Намрын ногоон өдрүүд өдөрлөгийн шилмэл мал үзэсгэлэн худалдаанд тэргүүн байранд орсон, сум орон нутгийн эрчимжсэн хээлтэгчийн нэг байсан. Үхэр унаж үрэгдсэн асуудлыг ******* аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэс шалгасан. Улмаар 03 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын 6 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гарсан тул өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийн тулд иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учирсан хохирлоо т*******гай зөвшөөрөл бүхий үнэлгээний компани болох Арвижих эстимейт ХХК-аар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээний хөлсөнд 0,000 төгрөгийг төлсөн. Үнэлгээгээр 3 ширхэг үнээ т******* бүрийг ,00,000 төгрөг, нийт 4,00,000 төгрөг, ширхэг бярууг 700,000 төгрөг, шүдлэн үхрийг 80,000 төгрөг, Монгол үйлдвэрийн бухыг 4,00,000 төгрөг гэж, нийт 0,0,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Иймд өөрт учирсан хохирол болох үхэрүүдийн төлбөр 0,0,000 төгрөгийг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 0,000 төгрөгийн хамт нийт 0,700,000 төгрөгийг хариуцагч ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
ХХК нь сум орон нутагтай байгуулсан гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан, ажил үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул дутуу орхисон ажлаа өөр хүмүүсээр төлбөрийн зээлийн нөхцөлөөр гүйцэтгүүлж байх явцад хавар цагийн доройтсон мал хонхорт тогтсон шалбааг уух гэж шигдэж үхсэн асуудал гарсан. Малын эзэнтэй төлбөр төлөх эсэх талаар ямар нэгэн маргаантай үйлдэл гаргаагүй ба боломж нөхцөл болохгүй байгаа талаар учирлаж гуйсан. Төлбөрийг төлөх талаар удаа дараа ярилцсан боловч орлого олох боломж хязгаарлагдмал байгаа тул төлбөрийг төлж чадаагүй. Шүүхэд бодит байдлыг хэлэлцэж байгаа тул хэрэгт ач холбогдолгүй зүйл юм шиг санагдаж магадгүй, гэхдээ сонсож өгөөрэй гэж хүсэж байна. Тухайлбал ******* сумын хөрсний бүтэц нь ямар ч чулуулаг байхгүй, нил шавар. Шугам сүлжээний нүхийг ухахад тухайн үедээ тэгшрээд жоохон ******* ороход хөрс нь доошоо цөмөрдөг онцлогтой. Мөн энэ үйл явдал хаана болсон бэ гэдгийг авч үзэх ёстой, сумын төвийн зах хэсэгт байдаг байрны хажуу талд сумын нэгдсэн шугам сүлжээний ажлыг бид өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа, зургийнхаа дагуу явсаар тэнд ирээд шугамын түвшин зөрсөн асуудлаас шугамын ажлыг зогсоосон. Зурган дээр харагдаж байгаа нүх мөн боловч тэр нүхэнд шууд ийм эрэг үүсээгүй байсан. Яагаад үүссэн бэ гэвэл эмнэлгийн бохир ******* халиад газрыг дагаж урссаар байгаад шаварлаг хөрс нь доош суугаад ийм нөхцөл байдал үүссэн. Бид өөрийгөө хамгаалаад байгаа асуудал биш, нөхцөл байдлыг хэлж байна. Энэ бол малын бэлчээр биш, суурьшлын бүс буюу Монгол улсын автозамын нэгдсэн сүлжээнд холбогдсон дэд бүтэцтэй, засмалын хажуу талд хэдхэн метрийн зайтай газар. Сумын Засаг даргын тамгын газар, холбогдох салбар нэгж буюу сумын баг нь сумын төв дээр мал байлгахгүй асуудлыг иргэддээ байнга тавьдаг, учир нь мал автозам, төмөр замын тор руу ордог, тарьсан мод бутыг эвддэг. Бидний зүгээс хүний өмчийг үгүйсгэж яриагүй, хүндэтгэлтэй хандаж байгаа боловч энэ хүмүүс малаа өөрсдөө харж хамгаалах ёстой, Тухайн хүн өөрөө өмчөө харж хандах үүрэг нь байгаа, хохирлоо шаардаж байгаа юм чинь хохирол гарахаас урьдчилан сэргийлэх бүх үүрэг нь өөрт нь байгаа гэж бодож байна. Эдгээр мал хэзээ унасныг хэн ч тодорхойлж чадахгүй. Тухайн үед манай хүмүүс эмнэлгийн бохир урсаад тэр рүү нь үхэр унаад үхчихэж гэхэд нь ямар ч байсан гаргачих, хохирлын асуудал яригдах байх, ямар ч байсан үхрүүдийг гаргах нь зөв, сэг зэмийг нь бид нар зайлуулах нь зөв, хогийн цэг дээр *******тгал хийх нь зөв гэх асуудал тавьсан. Хэрвээ тухайн хүмүүс өөрсдийнхөө малд эзэн болдог, үхэрүүд орой ирсэнгүй гэдэг байсан бол тэр үхрүүд бөөндөө унах байсан уу, энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээч гэж хэлмээр байна. Хэзээ унасан бэ гэдгийг асуухад эзэн нь мэддэггүй, өглөө бэлчээрт гараад унасан бол тэнд живж юм уу, шаварт шигдэж үхээд байх цаг хугацааны асуудал биш. Усны дутагдал байдаг, сумын төвийн бохирыг ил задгай асгахад цагаан зээр, тэмээ, үхэр гэх мэт бүх зүйл нь овоорч байдаг сум, энэ сум нь өөрсдөө *******ны эх үүсвэр байхгүй, 8 км-ээс хоолойгоор *******аа татдаг, зөөврийн *******тай сум байгаа. Бидний хувьд гэм буруугийн асуудлыг огт үгүй, та нар тэгэхгүй яасан юм гэж хүлээн зөвшөөрөхгүй зүйл байхгүй, боломжит нөхцөл байдлаа хэлсэн. Өнөөдөр бид дулаан түгээгээд байнга алдагдалтай байдаг, эрчим хүчний асуудлаас болж алдагдал жилд хэдэн зуун саяар хүлээж байгаа, санхүүгийн асуудал хүнд байна. Мал нь үнэтэй, тухайн хүний амьжиргаанд нь хэрэг болдог байсан бол хүн малынхаа араас анхаарал тавих л ёстой. Үүнд нөгөө талд хариуцлагын асуудал яригдах байх, бидний зүгээс хүний малын бэлчээрт нүх ухаад хаясан зүйл байхгүй. Сумын төвийн аж амьдралыг цэгцэлье гэсэн гэрээний дагуу үүргээ хийж байсан нь үнэн, манай ухсан нүх биш гэх зүйл байхгүй. Гуравдагч этгээд болох эмнэлэг нь өөрийн бохирыг халиулахгүй байх үүрэгтэй, тэр нь газрыг дагаад нүх рүү орсон асуудал болсон. Мал нь яаж үхсэн бэ гэвэл ухсан нүхэнд зүгээр ороод үхээгүй, ухсан нүхэнд байсан эмнэлгийн буюу гуравдагч этгээдйин бохир хальж шавар үүссэнээс бий болсон шаварт зоогдож маш удаан хугацааны турш байж байгаад тамир нь тасраад, олон хоног байсан учир хоол тэжээлийн дутагдалд орж үхсэн байгаа. Түүнээс ухсан нүхэнд үсэрч ороод хөл нь хугарч, эсхүл хөдөлж чадахгүй нөхцөл байдалд орж үхсэн зүйл биш. Үхрүүдийг суурьшлын бүсэд хараа хяналтгүй, хариулгагүй маллаж байсан малчны буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна. Суурьшлын бүс буюу сумын төв, төмөр замын гарамтай газруудад малыг хараа хяналтгүй бэлчээхийг хууль болон сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хориглодог. Мал нь сумын төвийн ногоон байгууламж эвдэх, сүйтгэх, сумын өнгө үзэмжид нөлөөлөх, б*******дын эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй байдалд хориглосон захирамж гаргадаг нь нийтэд илэрхий гэж үзэж байна. сард гарсан асуудал, тэгэхээр сарын туранхай малын үнэ хэд байх вэ, тухайн үед суманд нь өвөлжилтийн байдал хүнд, малын тараг тэвээрэг муу байсан үе, гэтэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр бол хаврын энэ малыг маш өндрөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэлгээ гаргахдаа зураг хараад тухайн насны үхэрүүдтэй харьцуулж үнэлгээ гаргаж байх шиг байна, түүнээс үхсэн малын өөрийнх нь жин хэмжээг харгалзан үзэж үнэлгээ гараагүй. Монгол үйлдвэрийн бух 4,00,000 төгрөг гэж үнэлсэн, энэ бол маш өндөр үнэлгээ, өдөр ашиг шимтэй малын үнэлгээ энэнээс бага гардаг, гэтэл сумын тэмцээнд түрүүлсэн гэж ингэж үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн хувьд тухайн цаг хугацаа болон шүүхийн шатанд эвлэрэх асуудал ярьсан, тухайн сум орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд малчны эд хөрөнгө үрэгдсэнд хүндэтгэлтэй хандаж байгаа. Хууль зүйн хувьд ХХК хариуцах уу гэдгийг шийдвэрлэхийн тулд эдгээр нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзээсэй гэж хүсэж байна гэв.
3. Иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэлийн шаардлага 0,700,000 төгрөгийг ХХК-аас нэхэмжилж байгаад бид ярилцаад дүгнэлт гаргаж байна. Хариуцагч тал ухаад жил болсон гэж тайлбарлаж байгаа нүхээ аюулгүй болгоогүй буруутай, энэ нь хариуцлага алдсан байна гэж дүгнэж байна. Үүнээс шалтгаалан хувь хүний хөрөнгөд хохирол учирсан байна. Иргэн ******* нь 4 хоногийн дараа малаа үхснийг мэдсэн гэж байна, тэгэхээр энэ хүн хөрөнгөө хамгаалах ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагыг 00 хувиар биш, тодорхой хэмжээнд бууруулах ёстой юм байна гэж дүгнэлт гаргаж байна гэв.
4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
4.. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх--/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 03.0.6-ны өдрийн итгэмжлэл /хх-4/, ******* аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 03.06.07-ны өдрийн 6 дугаар Прокурорын тогтоол /хх--6/, 0.09.6-ны өдрийн Өргөмжлөл /хх-/, Арвижих эстримэйт ХХК-н Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх--37/, үнэлгээний төлбөр төлсөн баримт /хх-38/, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-76-77/, 0.0.7-ны өдрийн итгэмжлэл /хх-33/,
4.. Хариуцагч талаас ирүүлсэн: ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46/, 04.03.-ний өдрийн 03/4 дугаартай тайлбар албан бичиг /хх-84-8/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 04.09.7-ны өдрийн 03/3 дугаартай тодорхойлолт /07/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-63/,
4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: ******* аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 04.0.-ны өдрийн 46 дугаартай албан бичиг /хх-6/, 03.0.0-ны өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-70/, 03.0.03-ны өдрийн Илтгэх хуудас /хх-7-73/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
. Нэхэмжлэгч ******* хариуцагч ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 6 үхрийн төлбөрт 0,0,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 0,000 төгрөг, нийт 0,700,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэгчид хохирол учирсан нь суурьшлын бүсэд өөрийн өмчийн малыг хараа хяналтгүй, хариулгагүй явуулсан өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон, үхсэн малын үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн, тухайн газрын хөрсний бүтцийн онцлогоос шалтгаалж ухсан нүхэнд бохирын хальсан ******* орж шаварлаг болсноос мал шигдэж үхсэн асуудалд хариуцагч компани буруугүй учир хууль зүйн хувьд хохирлыг хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.. ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын орлогч, холбогдох мэргэжилтэн, цагдаа зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 03 оны 0 сарын 03-ны өдөр т******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт очиход ХХК-ийн ухсан метрийн гүнтэй, 3 метрийн урттай нүхэнд 7 тооны үхэр орсон байсан, т******* үхрүүдийн 6 үхэр буюу 3 үнээ, бяруу, бух, шүдлэн үхэр нь Улаан-Уул багийн иргэн *******ийнх, үхэр нь багийн иргэн ынх болохыг тогтоож, иргэдийн яриагаар 3-4 өдөр хоносон үхрүүдийг нүхнээс гаргахад 4 нь зүй б******* хорогдсон, 3 үхрийг амьд гаргаж авсан боловч орой нь үхсэн болох нь тухайн цаг хугацаанд үйлдсэн илтгэх хуудас, түүнд хавсарган фото зургаар тогтоогдсон. /хх-ийн 7-73/
4.. ******* нь 03 оны 0 сарын -ний өдөр өөрийн өмчлөлийн 6 үхэр нь ХХК-ийн ухсан нүхэнд орж үхсэн байна гэсэн гомдол гаргасны дагуу ******* аймгийн Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч 03 оны 0 сарын 0-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийж баримтжуулсан. /хх-ийн 6-70/
4.3. ******* аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын Прокурорын 03 оны 06 сарын 07-ны өдрийн 6 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байх ба уг тогтоолд ******* аймгийн ******* суманд ХХК-ийн хариуцан хийж байсан сумын бохирын шугамын холболтын ажил хийгдэх талбайд ухсан нүхэнд 6 тооны үхэр орж шаварт шигдэж үхсэн асуудалд Эрүүгийн хуулийн т*******гай ангид заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэжээ. /хх-ийн -6/
. Зохигч дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүй ба хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолтой холбогдуулан *******, ХХК-ийн зүгээс хэн аль нь гомдол гаргаагүй байх ба ХХК-ийн захирал нь 6 үхрийн хохирлыг чанар байдлыг нь дордуулахгүйгээр малыг малаар, мөнгөөр төлөх бол орон нутгийн бодит ханшаар тооцож төлөх саналыг гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн -6/
6. ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын орлогч, холбогдох мэргэжилтэн, цагдаа зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн 03 оны 0 сарын 03-ны өдөр үйлдсэн Илтгэх хуудас, 0 оны 09 сарын 6-ны өдөр олгосон өргөмжлөл зэрэг баримтаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нүхэнд унаж үхсэн 6 үхэр буюу 3 үнээ, бяруу, бух, шүдлэн үхэр нь нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн мал болох нь тогтоогдож байх ба тэрээр өөрийн өмчлөлийн малд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй. /хх-ийн 7, /
7. Нэхэмжлэгч нь малын үнэлгээг Арвижих эстимэйт ХХК-аар хийлгэж, хөрөнгийн үнэлгээний тайланд 03 оны 0 сарын байдлаар 3 ширхэг үнээг нэг бүрийн үнийг ,00,000 төгрөгөөр нийт 4,00,000 төгрөг, ширхэг бярууг 700,000 төгрөг, ширхэг шүдлэн үхрийг 80,000 төгрөг, ширхэг бух /Монгол үүлдрийн/-ыг 4,00,000 төгрөг, 6 үхрийн үнэлгээг нийт 0,0,000 төгрөг гэж үнэлснийг үндэслэн хохирлын хэмжээг тодорхойлж хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. /хх-ийн -37/
8. ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт ХХК-ийн хариуцан хийж гүйцэтгэж байсан ажил болох сумын бохирын шугамын холболтын ажил хийгдэх талбайд ухсан байсан нүхэнд нэхэмжлэгчийн 6 тооны үхэр унаж үхсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ХХК нь барилга угсралт, барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг болох нь т******* компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх ба ******* аймгийн *******, Улаанбадрах сумдад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд инженерийн нэгдсэн шугам сүлжээг барьж байгуулан халаалтын улиралд айл өрх, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудыг дулаанаар ханган ажилладаг талаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас тодорхойлолтыг ирүүлсэн. /хх-ийн 4, 07/
ХХК нь барилга угсралт, засварын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хуулийн этгээдийн хувьд Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүргийг хүлээх ба ажил гүйцэтгэхтэй холбоотой ажлын талбайд аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ухсан нүхний тухайд сумын төвд шугамын дагуу хашаа барих боломжгүй, тухайн орон нутгийн хөрс нь чулуулаггүй, шаварлаг шинж чанартай байдаг, мөн гуравдагч этгээдийн бохирын ******* хальсантай холбоотой ухсан нүхэнд ******* хуралдаж шавартай болсон, мал унаж үхэхээр нөхцлийг бүрдүүлсэн нүх байгаагүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч т******* компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг барилгын ажил гүйцэтгэгчийн хувьд Барилгын тухай хууль, холбогдох дүрэм, журамд заасны дагуу ажлын талбайд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учрах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ХХК-ийн дээр дурдсанаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас ухсан нүхэнд нь үхэр унаж үхэн нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д б*******дын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.
9. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас үхсэн малыг бодит байдалд нийцэхгүй өндөрөөр үнэлсэн гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .., 38 дугаар зүйлийн 38., 07 дугаар зүйлийн 07.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй ба хариуцагчийн тайлбар, татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
0. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад малын үнэлгээтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч талаас ирүүлсэн Арвижих эстимэйт ХХК-ийн үнэлгээний талаар эс зөвшөөрч баримтаар үгүйсгэн няцааж маргаагүй тул ухсан нүхэнд унаж үхсэн 6 үхрийн хохирлыг Арвижих эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойлсон зах зээлийн үнэлгээг үндэслэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
. Хэрэгт авагдсан баримт болох зохигчийн тайлбараар хэрэг болсон газарт ******* аймгийн ******* сумын ажлын хэсэг 03 оны 0 сарын 03-ны өдөр очиж нүхэнд унасан малыг гаргах үед иргэдийн яриагаар 3-4 өдөр хоносон байдалтай байсан, нэхэмжлэгч ******* нь 6 тооны үхэр нь , 3 хоног олдохгүй байгаа талаар малыг маллаж байсан аав, ээжээс мэдсэн гэх тайлбарыг гаргасан, мөн тэрээр 03 оны 0 сарын -ний өдөр энэ асуудлаар цагдаад гомдол гаргасан зэрэг үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн малаа хариулгагүй явуулсан, учирч болох эрсдлээс сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй аваагүйн улмаас хохирол учирсан, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Тухайлбал, 03 оны 0 сарын 03-ны өдөр ухсан нүхнээс малыг гаргахад гурван үхрийг амьдаар нь гаргасан боловч орой нь үхсэн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 6 үхрийг алга болсон даруйд цаг алдалгүй эрэн хайсан бол учрах хохирлоос сэргийлэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.3-т зааснаар мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, б*******дын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь малаа уламжлалт аргаар маллаж хариулгагүй явуулсанд буруугүй гэх тайлбарыг гаргаж байх боловч өөрийн өмч болох малыг аливаа эрсдлээс хамгаалахтай холбогдох арга хэмжээг авах авах үүргийг хүлээнэ.
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан бөгөөд хохирогч буюу нэхэмжлэгч өөрийн өмчийн малаа суурьшлын бүсэд хараа хяналтгүй хариулгагүй явуулсан, учирч болох аливаа эрсдлээс сэргийлэх арга хэмжээ аваагүй нь гэм хор учрах нөхцөл байдалд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Гэм хорын хохирол гарахад нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алиных нь хэтэрхий болгоомжгүй, үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийн нөхцөл байдал, талуудын эрх зүйн байдлын онцлогийг харгалзан нэхэмжлэгчид учирсан хохирлыг 70:30 гэсэн харьцаатай буюу хохирлын 70 хувийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагааг эрхэлдэг, хийж гүйцэтгэж буй ажлын талбайд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хохирол учрах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирлын ихэнх хувь буюу 70 хувийг хариуцуулах үндэслэлтэй.
. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нар хариуцагч ХХК ухсан нүхээ аюулгүй болгоогүйд буруутай, хариуцлага алдсанаас шалтгаалан нэхэмжлэгчийн хөрөнгөд хохирол учруулсан, нэхэмжлэгч ******* өөрийн хөрөнгөө хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг 00 хувиар биш, тодорхой хэмжээнд бууруулах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан.
3. Дээр дурдсан үндэслэлүүд болон иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэн нэгтгэн дүгнэж, хэрэгт авагдсан баримтаар 3 ширхэг үнээг нэг бүрийн үнийг ,00,000 төгрөгөөр нийт 4,00,000 төгрөг, ширхэг бярууг 700,000 төгрөг, ширхэг шүдлэн үхрийг 80,000 төгрөг, ширхэг бух /Монгол үүлдрийн/-ыг 4,00,000 төгрөг, 6 үхрийн үнэлгээг нийт 0,0,000 төгрөгөөр үнэлэгдсэн, нэхэмжлэгчээс үнэлгээ хийлгэсний төлбөрт 0,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул нийт 0,700,000 төгрөгийн 70 хувь болох 7,490,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,0,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Улсын тэмдэгтийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 34,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., .., 6, 8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 0 дугаар зүйлийн 0., 4 дүгээр зүйлийн 4.-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 7,490,000 /долоон сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,0,000 /гурван сая хоёр зуун арван мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 34,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуулийн дүгээр зүйлийн ., .4, .7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН
Л.ЭНХЖАРГАЛ