| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/04618/И |
| Дугаар | 191/ШШ2025/05536 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/05536
| 05 06 0 | 9/ШШ05/05536 | g |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар ******* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, гийн гудамж tower тоот хаягт байрлах "******* *******" ХХК / Регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дүгээр хороо, байр, тоот хаягт оршин суух ******* овогт ийн /Регистрийн дугаар / нарт холбогдох,
36,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ӨҮД 6/,
хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
******* миний бие "******* *******" ХХК-ийн захирал тэй 0 оны сарын 0-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 00,000,000 төгрөгийг жилийн хугацаанд зээлдүүлсэн. Ингэхдээ бид уг зээлийг "******* *******" ХХК-д хөрөнгө оруулж, хөрөнгө оруулсан 00,000,000 төгрөгөө 03 оны сарын 9-ний өдөр буцаан авч, хөрөнгө оруулсны төлбөрт "******* *******" ХХК-ийн .5 хувийн хувьцааг нь надад шилжүүлэхээр тохиролцож, 0 оны 05 сарын 05-ны өдөр "******* *******" ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан. Тодруулбал, миний бие "******* *******" ХХК-д 00,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг өгсөн. Зээлийн гэрээний 3.-т заасны дагуу 0 оны сарын 0-ны өдөр 56,000,000 төгрөг, 0 оны сарын 6- ны өдөр ,000,000 төгрөг нийт 00,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл "******* *******" ХХК-ийн зүгээс 00,000,000 төгрөгийн зээлийг хүлээн авмагц зээлийн хүүд *******мпанийн .5 хувийн хувьцааг надад шилжүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрийг огт төлөхгүй байна. Иргэний хуулийн дугаар зүйлийн .-т "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", 0 оны сарын 0-ны өдрийн зээлийн гэрээний .7-д "Зээлдэгч нь зээлийг эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу "******* *******" ХХК-иас удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардаж, уулзсан боловч хэд хоногийн дараа төлнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөгдөөгүй. Нэхэмжлэгч нь зээлүүлсэн 00,000,000 төгрөгийг ХЗХ-оос 0 оны 0 сарын 07-ны өдрийн 0550 дугаартай Тендерийн зээлийн гэрээ-ний дагуу авсан байсан мөнгийг шилжүүлсэн. Хариуцагч зээлийг хугацаандаа төлөөгүйгээс болж өнөөдрийг хүртэл хугацаанд 36,000,000 төгрөгийн гарах ёсгүй байсан зардал болох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөл байдал үүссэн. Иймд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу хариуцагч нар зээлийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлснээс үүдэж зээлсэн мөнгөний хүү болон нэмэгдүүлсэн хүүнд төлөх 36,000,000 төгрөгийг хариуцагч "******* *******" ХХК, нараас гаргуулах үндэслэлтэй. үл хөдлөх зуучлал, үл хөдлөх худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ******* ******* ХХК-аар үйл ажиллагаа явуулдаг, тухайн үед сургалтад нь нэхэмжлэгч хамрагдаж байх хугацаандаа танилцсан. 0 онд анх 00,000,000 төгрөгийг зээлүүлээд, зээлүүлсний хариуд тодорхой хөнгөлөлттэй зуучлалын үйл ажиллагаа авахаар ярьж, явцын дунд нэмэлт нөхцөлөөр жилийн хугацаанд ашиглахаар тохирч, 0 оны 05 сарын 05-ны өдрийн ******* ******* ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон зүйл байхгүй. Энэ гэрээнд 00,000,000 төгрөгийг жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулсны хариуд .5 хувийн хувьцаа өгнө гэсэн зохицуулалт байгаа. Тухайн нэмэлтээр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хариуцагчийн зүгээс өнөөдрийн байдлаар ямар нэгэн хувьцааг өгөөгүй. Хариуцагч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзаж, хувьцааг авахгүй гэдгээ мэдэгдсэн, энэ гэрээ хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй, ямар нэгэн байдлаар хууль зүйн болон ямар нэгэн үр дагавар үүсэхгүй дуусгавар болсон. Хөрөнгө оруулалтын гэрээ огт биелэгдээгүй тул зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч "******* *******" ХХК, нараас 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 0 оны сарын 0-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 00,000,000 төгрөгийг хүлээн авсан. Тус гэрээг 0 оны сарын 0-ны өдрөөс 03 оны сарын 9-ний өдөр хүртэл нийт жилийн хугацаатай байгуулсан. 0 оны 05 сарын 05-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан зээлийн гэрээний үүрэг буюу 00,000,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгт "******* *******" ХХК-ийн .5 хувийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу *******т *******мпанийн хувьцааг шилжүүлэхээр зохих гэрээ болон бусад бичиг баримтад гарын үсэг зуруулахаар удаа дараа "******* *******" ХХК-ийн зүгээс санал тавьж дуудсан боловч нэхэмжлэгч ******* огт хариу өгч ирдэггүй байсан. нь хөрөнгө оруулалтын гэрээний дагуу "******* *******" ХХК-ийн .5 хувийн хувьцааг *******т шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон тул тус үүргийг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч 00,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ үүрэгт *******мпанийн хувьцааны .5 хувийг шилжүүлэхээр тохиролцсон. Талууд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зээлийн гэрээгээр хүү тохироогүй, хүүгийн төлбөрт .5 хувийн хувьцаа авна гэж байгаа нь үндэслэлгүй. нь зээлийн гэрээний үүрэгт *******мпанийн .5 хувийн өгөхөөр болон нэмж хувьцаа авах тохиолдолд 00,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд авч болно гэж гэрээнд тодорхой заасан. Нэхэмжлэгч ******* *******мпанийн хувьцааг эзэмшээд үйл ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй байгаа. Хохирлын хувьд 00,000,000 төгрөгийг төлөөгүйн улмаас 36,000,000 төгрөгөөр хохирсон гэж байгаа ч 00,000,000 төгрөгийг төлөх үүрэг дуусгавар болсон тул 36,000,000 төгрөгийн хохирлыг төлөх ямар нэгэн үндэслэлгүй юм. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс ярьж байгаа хүү, эсхүл хүүгүйгээр ашиглуулсны төлбөрт *******мпанийн .5 хувийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдаагүй, талуудын хооронд гэрээ байгуулахаас өмнө ярьж байсан, санал солилцож байсан асуудал мессеж хэлбэрээр авагдсан байгаа, гэхдээ бичгээр байгуулсан гэрээнд тэгж тусгагдаагүй байна. Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.-т дараах үндэслэлээр үүрэг дуусгавар болгоно гэх заалтын 36..3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж заасан бөгөөд зээл төлөх зээлийн гэрээний үүрэг нь 03 оны сарын 0-ны өдөр 00,000,000 төгрөг төлөх үүргээ 0 оны 05 сарын 05-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр ******* ******* ХХК-ийн хувьцааны .5 хувийг шилжүүлэхээр харилцан тохиролцсоноор дуусгавар болсон тул зээлийн гэрээний үүрэгт 00,000,000 төгрөгийг шаардах боломжгүй. Иргэний хуулийн 36 дугаар зүйлд зааснаар үүрэг солигдож зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул 36,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх--/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3, /, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, 0..0-ны өдрийн зээлийн гэрээ /хх-6-/, ******* ******* ХХК-н хөрөнгө оруулалтын гэрээ /хх-9-3/, ны 500636 дугаартай дансны хуулга /хх-/, ны 0..0, 0..6-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-5, 6/, итгэмжлэл /хх-, 50/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-59/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-6-6/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-63/, 0.0.07-ны 0550 дугаартай Тендерийн зээлийн гэрээ /хх-6-67/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-6/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 05.0.-ны өдрийн 9/ШШ05/007 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-30-3/, 05.0.3-ны өдрийн ЭГ/АА дугаартай Эвлэрлийн гэрээ /хх-3-33/, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /хх-3-35/,
3.. Хариуцагч талаас ирүүлсэн: ******* ******* ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******мпанийн дүрэм /хх-, 5-/, ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/, 0.07.0-ны өдрийн итгэмжлэл /хх-/, хариу тайлбар /хх-/, 0..9-ний өдрийн итгэмжлэл /хх-/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 05.0.09-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх--5/, 05.0.-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх-55-5/, гэрч ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Хариуцагч нар нь 0 оны сарын 0-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг 0 оны 05 сарын 05-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй, хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт "******* *******" ХХК-ийн хувьцааны .5 хувийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
.. 0 оны сарын 0-ны өдөр ******* болон "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал нар нотариатын бүртгэлийн 5653 дугаартай Зээлийн гэрээг байгуулан, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 00,000,000 төгрөгийг жилийн хугацаа буюу 0..0-ны өдрөөс 03..9-ний өдрийг хүртэл хугацаатай, хүүгүй, барьцаагүй зээлдүүлэх, зээлдэгч "******* *******" ХХК нь жилийн дотор зээлийг төлөхөөр харилцан тохиролцож, 0..0-ны өдөр 56,000,000 төгрөг, 0..6-ны өдөр ,000,000 төгрөгийг ны 60303399 дугаартай дансанд шилжүүлсэн талаар гэрээнд дурджээ. /хх-6-7/
.. болон ******* нар 0 оны 05 сарын 05-ны өдөр "******* *******" ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, гэрээг "******* *******" ХХК-д хөрөнгө оруулан үл хөдлөх хөрөнгө зуучлалын үндсэн үйл ажиллагааг хамтран эрхлэх, *******мпанийн үйл ажиллагаанаас өөрийн эзэмших хувьцаатай хувь тэнцүүлэн ашиг олох зорилгоор байгуулсан талаар дурдаж, уг гэрээгээр нь 0 оны сарын 0-ны өдрийн нотариатын бүртгэлийн 5653 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт "******* *******" ХХК-ийн .5 хувийн хувьцааг шилжүүлэх, мөн ******* нь 0.06.0-ний дотор 00,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг *******мпанид хийж хувьцаанаас нэмэж .5 хувь худалдан авч болно гэж харилцан тохиролцсон байна. /хх-ийн 9-3/
5. Нэхэмжлэгч, хариуцагч нар дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан талаар маргаагүй боловч хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сольж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тул дуусгавар болсон зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.
6. Зохигчийн хооронд 0 оны сарын 0-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 00,000,000 төгрөгийг жилийн хугацаатай хүүгүй зээлэх, зээлдүүлэх, зээлсэн мөнгийг буцаан төлөх талаар харилцан тохиролцсоноор Иргэний хуулийн дүгээр зүйлийн .-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуулийн дугаар зүйлийн .-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний дагуу зээл болох 00,000,000 төгрөгийг 0..0-ны өдөр 56,000,000 төгрөг, 0..6-ны өдөр ,000,000 төгрөгийг ны 60303399 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь ны 500636 дугаартай дансны хуулга, ны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч нар зээл 00,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаар маргаагүй. /хх-ийн , 5, 6/
7. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тул уг гэрээнээс татгалзаж зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэлтэй гэж тайлбарласан.
. болон ******* нарын хооронд 0 оны 05 сарын 05-ны өдөр байгуулсан "******* *******" ХХК-ийн хөрөнгө орууллатын гэрээ-гээр нь 0 оны сарын 0-ны өдрийн нотариатын бүртгэлийн 5653 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт "******* *******" ХХК-ийн .5 хувийн хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч нэхэмжлэгч *******т *******мпанийн хувьцааг шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
9. Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 5 дугаар зүйлийн 5.-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.
Хариуцагч нар нь хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар "******* *******" ХХК-ийн .5 хувийн хувьцааг нэхэмжлэгч *******т шилжүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүргээ зөрчсөөр байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5..-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч хариуцагч талын үүргийн зөрчлийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 05 дугаар зүйлийн 05.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар 0 оны 05 сарын 05-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзсан нь үндэслэл бүхий байх тул тус гэрээний үндэслэл болсон 0 оны сарын 0-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 00,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 00,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь зээлийн гэрээний үүрэгт 00,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул хариуцагч ******* *******" ХХК-аас 00,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй.
0. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд
үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах асуудал ба ерөнхий тооцоо, тоо баримтад үндэслэгдэн тодорхойлогдох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тооцооллоор нэхэмжлэгчид учирсан хохирлыг 36,000,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Тодруулбал, зохигчийн хооронд байгуулсан 0 оны сарын 0-ны өдрийн зээлийн гэрээнд хүү төлөх талаар тохиролцоогүй байх ба нэхэмжлэгч ******* нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 05.0.-ны өдрийн 9/ШШ05/007 дугаартай захирамжаар *******нстракшн ХХК, *******, нар ХЗХ-д 9,795,90 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй юм.
Тухайн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн зээлийн асуудал нь хариуцагч "******* *******" ХХК-д 00,000,000 төгрөгийн зээл олгосонтой холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагч ******* *******" ХХК-д 00,000,000 төгрөгийг зээлсний улмаас 36,000,000 төгрөгөөр хохирч, ийм хэмжээний бодит хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасныг баримтлан 36,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.
. Нэхэмжлэгч нь хариуцагчаар "******* *******" ХХК, нарыг татан зээлийн гэрээний үүрэгт 00,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 36,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч 0 оны сарын 0-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч ******* болон хариуцагч "******* *******" ХХК-ийн гүйцэтгэх захирал нар байгуулсан, зээлийн мөнгийг "******* *******" ХХК хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч "******* *******" ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 00,000,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,000,000 төгрөг болон хариуцагч д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
3. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөг, 337,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч "******* *******" ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.., 6, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн дүгээр зүйлийн ., 05 дугаар зүйлийн 05.-д заасныг баримтлан хариуцагч "******* *******" ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 00,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,000,000 /гучин зургаан сая/ төгрөг болон хариуцагч д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 995,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "******* *******" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР