2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/05537

 

 

 

 

 

 

202 06 20 9/ШШ202/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Сүхбаатарын талбай , Ш/х-22, 60 хаягт байрлах ******* ******* ХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, хотхон, дугаар байр, тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,6,78.7 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

хариуцагч ******* ,

гэрч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлдэгч овогтой 206 оны 2 сарын 06-ны өдөр ******* *******тай ЗГ602047 тоот зээлийн гэрээг байгуулж 0,600,000 төгрөгийг жилийн 9.20 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай, 207 оны 2 сарын 4-ний өдөр Г602047 А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 9.2 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар зээлж зээлийн үлдэгдлийг 4,7,92.89 төгрөг болгон өөрчилсөн. Зээлдэгч Ц. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй даруй 28 хоногийн хугацаа өнгөрч 2024 оны 2 сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт ,862,60. төгрөг, үндсэн хүүний төлбөрт ,2,022.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 72,0.0 төгрөг, нийт төлбөр 7,6,78.7 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ц. нь 209 оны сарын 2-ны өдөр нас барсан болохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022 оны 2 сарын 07-ны өдрийн 28к-/728 дугаар тодорхойлолтоор тогтоосон. Ийнхүү Ц. нь 209 оны сарын 2-ны өдөр нас барж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.. нас барагчийн эхнэр, 20..2 энэ хуулийн 20..-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөгчөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач зээ гэж заасны дагуу ******* овогтой *******-г хууль ёсны өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн дугаар зүйлийн .2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, дугаар зүйлийн . Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасны дагуу ЗГ602047 тоот Зээлийн гэрээний төлбөр болох 7,6,78.7 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28. Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор ав хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 20 дугаар зүйлийн 20. Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 20.. нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 20..2 энэ хуулийн 20..-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийг хэсгийг хуваан өвлөнө. дугаар зүйлийн .2 Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, дугаар зүйлийн .Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч нь хамгийн анхны шүүх хуралдаанд хариуцагчтай хамт амьдарч байсан, хашаа байшингийн зээлийг Ц. ах хамтран төлөлцөж байсан, ******* *******наас авсан зээлээр хашаа байшинг засварлаж сайжруулж байсан гэх тайлбараа өгч байсан. Бид хамт амьдарч байсан нь үнэн, хамт амьдарч байхад нас барсан, нас барахдаа энэ хашаа байшинд амьдарч байсан гэх ийм мэдээллүүд байгаа, үүнийг хариуцагч өөрийн биеэр үнэн зөвөөр мэдүүлсэн тул ******* Иргэний хуулийн дугаар зүйлийн .-т зааснаар дундын эд хөрөнгө байсан, хамтын амьдралын хугацаанд бий болсон, талийгаачийг нас барсны дараа худалдсан гэдэг нь лавлагаагаар нотлогдож байгаа. Иймд хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгийг хариуцагч авч ашигласан гэдэг нь нотлогдож байгаа тул өв залгамжлагч болон хамтын амьдралтай байсан хариуцагч зээлийн гэрээний үүрэгт өр төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89., 4 дүгээр зүйлийн 4., 20 дугаар зүйлийн 20., дугаар зүйлийн .2 болон ЗГ602047 дугаар Зээлийн гэрээг үндэслэн хариуцагч ******* овогтой *******-с 7,6,78.7 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь овогтой гэдэг хүнтэй 200 оноос нас барах хүртэл нь хамтран амьдарч байсан бөгөөд гэр бүлийн баталгаа байхгүй, дундаас хүүхэдгүй, дундын өмч хөрөнгөгүй байсан. Энэ хугацаанд Ц. ******* *******наас цалин барьцаалсан зээл авсан бөгөөд уг зээл Мандал даатгалтай зээл байсан. 208 онд нас барсны дараа *******наас бидэнд хандаж зарим нэг холбогдох бичиг баримт гаргуулж аваад явсан. Миний хувьд уг зээлэнд хамтран зээлдэгчээр ороогүй, албан ёсны эхнэр нь биш, мөн ямар нэгэн өв шилжүүлэн аваагүй тул зээлийг хариуцах ёсгүй гэж үзэж байна. Нас барагчийн хувьд ямар нэгэн эд хөрөнгө байхгүй, байсан гэж үзэх юм бол албан ёсны өв залгамжлагч нь би болох боломжгүй тул миний нэр дээр ямар нэгэн өв шилжиж ирээгүй. Хашаа байшингийн хувьд миний бие урьдчилгаа өгч *******ны лизингээр авсан байсан, зарахдаа хүртэл *******ны лизингдээ тэр чигт нь би зарсан. Энэ нь миний хуваарьт хөрөнгө гэж үзэж байна. Улсын бүртгэлийн лавлагаа, нотариатаас ирсэн баримтаар ямар нэгэн өв шилжиж ирээгүй, одоо ч миний хувьд ямар нэгэн өв хөрөнгө байхгүйг нотолсон лавлагааг өгсөн байгаа. Миний өөрийн 7 жил хэрэглэж байгаа машин байгаа, тэр талаар материалд хавсаргасан. Хамтын амьдралын хугацаанд шинээр дундаасаа үүсгэсэн хөрөнгө байхгүй. Хашаа байшинг *******ны лизингээр авч байсан, тэрнээс өмнө бид дандаа түрээсийн байранд амьдарч байсан. Нас барахаасаа 2 жилийн өмнө энэ хашаа байшинг лизингээр аваад нэлээн муу хашаа байшин авсан учир түүнийг засаж сайжруулахад энэ хүний мөнгө орсон гэдгийг би анхнаасаа хэлсэн. Бидний амьдрал 200 онд үүссэн, энэ хүн тухайн үед Хархорин захын тэнд архи уудаг, траншейнд амьдардаг, гэр бүлээсээ салсан амьдралтай байсан. Би Хархорин зах дээр комиссын бараа зардаг байсан, архи уугаад явж байгаа, өлссөн, цангасан хэцүү амьдралтай хүн олон байсан, тэр хүмүүст би өөрийн зүгээс тус болдог байсан. Ц.гийн цагдаагийн дээд курс гэж залуу надаас юм авдаг залуу манай цагдаагийн нөхрийг бид архины эмчилгээнд явуулах гээд байна гэж надад авч ирээд анх танилцуулж байсан. Тэр үед би архинаас нь гаргах гэж сүмд хүртэл дагуулж яваад нэлээн хугацаа өнгөрч байсан. Энэ хүнтэй амьдарч байх хугацаа миний хувьд маш хүнд байсан. Яагаад гэвэл траншейны амьдралаар олон жил явсан хүн хэдий дээд боловсролтой, сүрхий ажил хийдэг байсан ч гэсэн нийгэмшүүлэхэд хэцүү байсан. Архи уух нь багасаад хамгаалалтын албанд ажилладаг болж, эхний жил гаруй хугацаанд гайгүй байсан боловч дараа нь уугаад эхэлсэн. Найзууд нь гайгүй ажил хийдэг хүмүүс байсан, нөгөө траншейнд орсон, архичин болсон хүн чинь эхнэр авч амьдрал нь аятайхан болсон байна, царай зүс нь ч сайхан болсон байна гэж ярих үед үр хүүхдүүд нь ч найз нөхөд нь ч наашаа болоод ирж байсан. Анх хамгаалагчийн 00,000 гаруй төгрөг авдаг байсан нь өөрийнх нь хоол унд, тамхи зэрэгт нь алга болдог байсан. Гэхдээ сүүлд найз нөхөд нь чи цагдаад тэтгэвэрт гарах ёстой, удаа харж үзье гэж цагдаад нь буцаан оруулсан. Замын цагдаад ажиллаж байхдаа 24 гараад 72 амардаг зав чөлөө ихтэй. Сүүлд хашаа байшинд очсоны дараа архидалт, замбараагүй байдал нь газар авч, гэртээ ирэхэд дүүрэн архины шил, тамхины утаа болсон байдаг болж, би энэ хүнтэй тамын амьдралаар амьдарч байсан. Энэ байдлыг ах дүү нарт нь, охинд нь ч хэлж байсан. Аргаа бараад тусдаа амьдрахдаа нийтийн байрны түрээсийг өгч, охинд нь хүлээлгэж өгч байсан. Хамгийн сүүлд нас барахын өмнө миний өөрийн охин Солонгос улсад байдаг тул энэ хүний сэтгэл санааг нь гайгүй болгоё гэж чи удахгүй тэтгэвэртээ гарах юм чинь хамт Солонгос явъя, ирээд зуслангийн байшин авъя гэж явсан, тэгэхэд намайг чи үлдчих гэж намайг Солонгос улсад үлдээгээд өөрөө ажил нь эхлэх гэж байсан тул түрүүлээд явсан. Тэгээд гэртээ архи уусаар нас барсан. Энэ хүнийг нийгэмшүүлж зөв явуулахын тулд өөрийнхөө 2 хүүхдийг хүртэл гэрээсээ явуулж байсан. Би ийм хар дарсан амьдралыг туулж байсан нь үнэн. Энэ олон жил, өв хөрөнгө босгосон гэж бодож байгаа бол эндүүрэл, зээлээр авсан хашаа байшин нь миний нэр дээр байсан, үлдэгдэл хэдэн төгрөг авч тухайн хашаа байшинг зарж байсан. Энэ хүн нас бараад 7 жил болж байна, энэ хугацаанд миний нэр дээр ямар ч хөрөнгө үүсээгүй. Надад энэ хүнээс ямар нэгэн өв хөрөнгө ирээгүй, би хамтран зээлдэгч биш тул хариуцах боломжгүй байгаа, энэ хүний цалингаас бий болгосон дундын хөрөнгө байхгүй тул шүүхээс энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

.. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх--2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-/, итгэмжлэл /хх-4/, ******* ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-, 7/, ******* *******ны Гүйцэтгэх захирлын 2024.07.-ны өдрийн 7 дугаартай тушаал /хх-6, 8/, 206.2.06-ны өдрийн ЗГ602047 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-7, 8/, зээл хүсэгчийн өргөдлийн маягт /хх-9/, 207.2.4-ний өдрийн ЗГ602047 А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-0-/, Ц.гийн ******* *******инд гаргасан хүсэлт /хх-2/, зээл хүсэгчийн өргөдлийн маягт /хх-/, зээлийн хүү тооцооллын хүснэгт /хх-4/, 202.0.-ны итгэмжлэл /хх-9/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын албан бичиг /хх-46/, Монголын нотариатчдын танхимын 202.04.4-ний өдрийн 7 дугаартай албан бичиг /хх-6/, Авто тээврийн үндэсний төвийн 202.04.-ний өдрийн 9 дугаартай лавлагаа /хх-62/,

.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-2/, хариу тайлбар /хх-/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-, 4/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-60/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэсших, өмчлөх эрхийн лавлагаа,

.. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Монголын нотариатчдын танхимын 202.0.2-ны өдрийн 0 дугаартай албан бичиг /хх-7/, гэрч гийн мэдүүлэг.

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтуудын *******нд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлдэгч Ц.тэй байгуулсан ЗГ602047 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт ,862,60. төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт ,2,022.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72,0.0 төгрөг, нийт төлбөр 7,6,78.7 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн мөнгийг хамт амьдарч байх хугацаанд хашаа байшинг засварлах, гэрийн тавилга авах зориулалтаар авсан тул ******* нь Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.., дугаар зүйлийн .2, 28 дугаар зүйлийн 28., дугаар зүйлийн .-д зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй этгээд гэж тайлбарласан.

 

. Хариуцагч ******* нь Ц.тэй 200 оноос хамт амьдарч байсан боловч гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаас хүүхэдгүй, дундын өмч хөрөнгөгүй, хашаа байшин нь түүний нэр дээр бүртгэлтэй хуваарьт хөрөнгө, Ц.гийн *******тай байгуулсан зээлийн гэрэээнд хамтран зээлдэгчээр ороогүй, хууль ёсны өв залгамжлагч биш тул ямар нэгэн хөрөнгө, үүрэг өвлөж аваагүй тул зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Ц. нь ******* *******инд 0,600,000 төгрөгийг гэрийн тавилга авах зориулалтаар зээл авах хүсэлтийг гаргасан байх ба 206 оны 2 сарын 06-ны өдөр ******* ******* болон Ц. нар ЗГ602047 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 0,600,000 төгрөгийг жилийн 9.20 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг 206 оны 2 сарын 2-ны өдрөөс 208 оны 04 сарын 0-ны өдөр хүртэл гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-9/

 

Мөн Ц. нь 207 оны 2 сарын -ны өдөр ******* *******инд өмнө авсан зээлийн үлдэгдэл дээр 7,000,000 төгрөгийг нэмж зээл авч хашаа, байшингаа шинэчлэн тохижуулж засварлахад шаардлагатай байна гэсэн хүсэлтийг гаргаж, 207 оны 2 сарын 4-ний өдөр ЗГ602047 А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /цалингийн зээл/ байгуулж, 7,000,000 төгрөгийг нэмж олгон, зээлийн үлдэгдэл 4,7,92.89 төгрөг, зээлийн хүү жилийн 9.2 хувь, зээлийн хугацаа 48 сар гэсэн өөрчлөлтийг оруулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 0-/

 

Дээр дурдсан ******* ******* болон Ц. нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 4.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна

 

. ******* ******* нь зээлдэгч Ц.гийн нэр дээр 602047 дугаартай зээлийн данс нээж, 206 оны 2 сарын 06-ны өдөр 0,600,000 төгрөгийг, мөн 207 оны 2 сарын 4-ний өдөр 7,000,000 төгрөгийг тус тус олгож, зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх тул зээлийн гэрээний эргэн төлөлтийн үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч Ц. 208 оны 04 сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт ,77,69.47 төгрөг, хүүгийн төлбөрт 2,72,49.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 40.96 төгрөг, нийт 6,40,272.40 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 4/

 

6. Нэхэмжлэгч ******* *******тай зээлийн гэрээ байгуулсан зээлдэгч ын /Регистрийн дугаар ЙЭ670207/ нь 208 оны 04 сарын 07-ны өдөр нас барсан болох нь Нас барсан тухай эмнэлгийн 87 дугаартай гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 60/

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 2 сарын 02-ны өдрийн ******* *******инд гэж хаягласан албан бичигт ын 209 оны сарын 2-ны өдөр нас барсан гэсэн байгаа нь дээр дурдсан эмнэлгийн баримтад бичсэнээс зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй. /хх-ийн 46/

 

7. Нэхэмжлэгч ******* ******* нь 206 оны 2 сарын 06-ны өдрийн ЗГ602047 дугаартай Зээлийн гэрээ, 207 оны 2 сарын 4-ний өдрийн ЗГ602047 А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргийг 209 оны 06 сарын 28-ны өдрөөр тооцоолж үндсэн зээлийн төлбөр ,862,60. төгрөг, үндсэн хүүгийн төлбөр ,2,022.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,0.0 төгрөг гэсэн тооцооллыг гаргаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 7,6,78.7 төгрөгийг хариуцагч *******-с гаргуулахаар шаарджээ.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 20..-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж, дугаар зүйлийн .2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж, 28 дугаар зүйлийн 28.-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, дугаар зүйлийн .-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь зээлдэгч Ц.гийн эхнэр буюу хууль ёсны өвлөгч болох нь, мөн түүний өвийг хүлээн авсан болох нь тогтоогдоогүй ба нэхэмжлэгчийн энэ талаарх үндэслэл, тайлбар баримтаар нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Ц. нь ******* *******инд 0,600,000 төгрөгийг гэрийн тавилга авах зориулалтаар, 7,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, гудамж, 6 тоот хаягт байршилтай хашаа, байшинг шинэчлэн засварлаж тохижуулах зориулалтаар зээл авах хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч ******* нь Ц.тэй 200 оноос хамт амьдарч байх хугацаанд эдгээр зээлийг авсан болон тодорхой хэмжээний мөнгийг зээлийн зориулалтын дагуу ашиглаж хэрэглэсэн талаар өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрсөн. /хх-ийн 9, 2-/

 

Хариуцагч нь Ц.гийн ******* *******наас авсан эхний зээлийн мөнгөөр гэрийн тавилга авсан, дараагийн зээлийн мөнгөөр хашаа байшингаа засварлах, Солонгос руу явах зардалд зарцуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй ба тэрээр гэрийн тавилгатай хураалгатай байгаа, хашаа, байшинг засварлахад авсан материалын мөнгө ,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэх тайлбарыг гаргасан.

 

0. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2200682 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, гудамж, 6 тоот хаягт байршилтай м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай Г-220002 дугаарт бүртгэлтэй 49.94 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь хариуцагч *******-н өмчлөлд бүртгэлтэй байсныг 208 оны 07 сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 79/

 

Дээр дурдсан хашаа, байшин, газрыг 20 онд худалдан авч, хариуцагч *******-н нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байсан болох нь тогтоогдож байх боловч Ц.гийн ******* *******наас авсан зээлийн мөнгийн тухайн хашаа, байшинг засварлаж тохижуулах зориулалтаар авч, зориулалтын дагуу ашигласан гэх үзэх үндэслэлтэй, мөн эхний зээлийн мөнгөөр гэрийн тавилга худалдан авсан нь хариуцагчийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байна.

 

. *******, Ц. нар 200 оноос хамт амьдарч байх хугацаанд ******* *******наас авсан зээлийн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан болох нь тогтоогдож байх тул тухайн зээлийн мөнгийг *******, Ц. нар хамтран зарцуулсан буюу *******наас авсан зээлийн мөнгө болох 0,600,000 төгрөг, 7,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 08 дугаар зүйлийн 08.-д зааснаар тэдний дундын өмч гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.-д Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч *******-г ******* *******наас зээлдэгч Ц.гийн авсан зээлийн 0 хувийн өмчлөгч гэж үзнэ.

 

Мөн хариуцагч ******* нь хашаа, байшингийн төлбөрийг өөрийн орлого болон Ц.гийн цалингийн мөнгөөр худалдан авч байсан, ******* *******ны зээлийн төлбөрийг хамт төлдөг байсан гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* болон хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь Ц.тэй байгуулсан 206 оны 2 сарын 06-ны өдрийн ЗГ602047 дугаартай Зээлийн гэрээ, 207 оны 2 сарын 4-ний өдрийн ЗГ602047 А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492..-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй ба олгосон зээлийн мөнгийг *******, Ц. нарын дундын өмч гэж дүгнэсэн тул зээл болох 0,600,000 төгрөг, 7,000,000 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрт төлсөн ,77,69.47 төгрөгийг хасаж зээлийн төлбөрийн үлдэгдэл ,862,60. төгрөгийн 0 хувийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч *******-с 6,9,. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 0,24,4. төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 2,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., .2.2, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492..-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-с 6,9,. /зургаан сая есөн зуун гучин нэгэн мянга гурван зуун арван таван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 0,24,4. /арван сая хоёр зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР