2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/00765

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 193/ШШ2025/00765

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* оршин суух, ******* /РД:/,

Хариуцагч: *******, *******, оршин суух, /РД:/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,049,135.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч , нар нь банктай 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № тоот зээлийн гэрээ, мөн өдрийн № барьцааны гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, Цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 7,989,022.64 төгрөг, зээлийн хүүнээс 2,217,798.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,074.45 төгрөг, нийт 10,210,895.92 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь дээр дурдсан зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээл хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна. Иймд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг А., нарт холбогдуулан 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,010,977.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,509,351.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 500,807.32 төгрөг, нотариатын зардал 28,000 нийт 8,049,135.79 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ******* банк ХК болон А., нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,049,135.79 төгрөгийг 10 хувааж, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 804,918.79 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,049,135.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 804,913 төгрөг буюу нийт 8,049,130 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны 804,918.79 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 61/04/133 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,049,135.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,049,135.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 04 дүгээр сарын 20-ны өдөр 804,913 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 804,918.79 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,736 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 71,868 төгрөгийг, Төрийн сангийн 100200400941 тоот данснаас 71,868 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА