2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/05803

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******2 07 01

191/ШШ*******2/0803

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Л.Энхжаргал, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, *******ийн өргөн чөлөө, , давхар хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, хороолол, *******1 дүгээр байр, тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-д холох,

Даатгалын нөхөн төлбөр 18,289,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *******22.03.16-ны өдөр  ND/221-12-2-0063300 тоот Тээврийн хэрэгслийн *******ын гэрээг байгуулж  RX30 маркийн улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг даатгасан. *******22.0.10-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дугаар хороо, гарден хотхоны дүгээр байрны орцны урд автомашины зогсоолд тус автомашиныг байрлуулсан байхад хариуцагч Л.*******ийн хүү  маркийн цахилгаан дугуйгаар мөргөж хохирол учруулсан. Даатгуулагч нь ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэж,, *******22.0.11-ний 1*******/ДД№23232*******2 дугаартай үнэлгээний тайлангаар 17,32,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Үнэлгээний тайлан болон даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс даатгуулагч т *******ын нөхөн төлбөр болон үнэлгээний хөлс нийт 18,289,000 төгрөгийг олгосон. Л.*******ийн хүү 14 настай тул Иргэний хуулийн 03 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасны дагуу түүнийг хариуцагчаар татсан.

Даатгалын гэрээний 6.14-т *******ын хохирлын үнэлгээг *******ын мэргэжлийн хохирол үнэлгээний байгууллагаар хийлгэх бөгөөд аль нэг тал нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хохирол шийдвэрлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно, мөн Иргэний хуулийн 438.1-т Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно гэж заасны дагуу тухайн машиныг жолоодож явсан  *******22.0.11-ний өдөр ХХК-иас үнийн санал авч, энэ талаар хариуцагчид мэдэгдэхэд " -ээр дахин үнэлгээ гаргуулна, өөрийгөө байлцуулахгүйгээр үнэлгээг гаргачих, дүгнэлтийг зөвшөөрнө гэсний дагуу үнэлгээг хийсэн. Иргэний хуулийн 439.4-т *******ын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу манай зүгээс даатгуулагчид нөхөн төлбөрийг 100 хувь олгосон. Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны дүгнэлтээр ХХК-ийн дүгнэлтийг хүчингүй болгосон байх боловч энэ үйл явдал нь *******22.0.17-ны өдөр болсон. Хөрөнгийн үнэлгээний хууль *******22.06.17-ны өдөр батлагдаж, *******23.01.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан тул *******10.01.21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг ярих нь зүйтэй бөгөөд уг хуулийн 2.2-т зааснаар мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хороо нь үнэлгээг хүчингүй болгох эрх бүхий субъект мөн гэдгийг зөвшөөрөхгүй. Уг заалтаар дүгнэлт гаргах эрхтэй гэсэн болохоос шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох эрхтэй гэж заагаагүй. Хуулийн .1.6-т тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхээр заасан, үнэлгээг хүчингүй болгох эрх Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд байхгүй. Мөн *******22 оны Хөрөнгийн үнэлгээний хуульд мөн адил үнэлгээний тайланд хийсэн магадлагааг хянаж, дүгнэлт гаргах чиг үүргийг зааж өгсөн байна. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын удирдах зөвлөлийн шинжээчийн ажиллах журмын 3.3-т шинжээчийн дүгнэлтийг хорооны хурлаар хангалтгүй гэж үзвэл дахин шинжээч томилно, дахин шинжээч томилсон ажлын хөлсийг тус ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн өмнөх шинжээчийн төлбөрөөс суутган олгоно гэж, журмын 7.1-т заасны дагуу шинжээч хариуцлага алдвал журмын .2-т заасныг мөрдөөгүй, хангалтгүй дүгнэлт гаргасан бол хорооны хурлаар хэлэлцээд журмын 3.3-т заасны дагуу хариуцлага тооцно гэж тус тус заасан. Даатгалын гэрээний дагуу жи ХХК нь шаардах эрхээ манайд бүрэн шилжүүлсэн. Тус компанийн хүсэлтийг үндэслээд нөхөн төлбөрийг ерөнхий захирал т олгосон. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар *******ын нөхөн төлбөр 17,32,000 төгрөг, түүнтэй холон гарсан зардал 937,*******0 төгрөг, нийт 18,289,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилж, дүгнэлтээр автомашины хохирлын үнэлгээг 2,94,000 төгрөг гэсэн. Шинжээчийн дүгнэлттэй маргаагүй, цаашид гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх шаардлагатай учир бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй, шүүх хуулийн хүрээнд шийдэх байх. ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн *******ын нөхөн төлбөрт 18,289,*******0 төгрөгийг өгсөн байгаа. Тиймээс бид энэ хэргийн дараа хохирлоо ХХК эсхүл ХХК-аас гаргуулах шаардлагатай учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгахгүй. Бидний хувьд сүүлд шүүхийн журмаар үнэлгээ гаргуулсан, хариуцагч тал биет байдлаар хөрөнгийг хараагүй байж дүгнэлт гаргасан гэж байна. Шүүхэд хүсэлт гаргах үед автомашин хэвийн байдалд орсон байсан тул автомашины эвдрэл гэмтлийн фото зурагт үндэслэн үнэлгээ хийсэн байна. Тухайн үед бэхжүүлж авсан баримтад хамгийн боломжит аргаар үнэлгээ хийсэн учир энэ дүгнэлт үндэслэлтэй. ХХК-ийн үнэлгээний дүгнэлт нь хүчин төгөлдөр байгаа тул маргах зүйлгүй, шинжээч нь хуульд заасан эрх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурж үнэлгээг хийсэн учир хуульд заасны дагуу явагдсан гэсэн үг. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд фото зурагт юм уу, өмнөх байдлыг нөхөж үнэлгээ хийж болохгүй гэсэн заалт байхгүй. Хариуцагч талаас автомашиныг мөргөж гэмтэл учруулсан гэдэгт маргадаггүй боловч бид мөнгө төлөх ёсгүй гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК-ийн 18,289,*******0 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. *******22.0.10-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дугаар хороо,  гарден хотхоны дүгээр байрны орцны урд хүү нь найзынхаа  маркийн цахилгаан дугуйг сонирхож, анх удаа унаж, санаандгүй байдлаар  RX30 маркийн улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан байдаг. Иргэний хуулийн 03.1-т 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасны дагуу миний бие хүүгийнхээ бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан эсэх талаар маргаан байхгүй бөгөөд учирсан бодит гэм хорыг арилгахыг хүлээн зөвшөөрдөг. Миний бие автомашинд байсан утасны дугаараар автомашины эзэнтэй холож нөхцөл байдлын талаар мэдэгдсэн, автомашины эзэмшигч маргааш нь буюу *******22.0.11-ний өдөр холож ХХК дээр хохирол тогтоолгосон, уг автомашин нь ******* ******* ХХК-д авто тээврийн хэрэгслийн *******д даатгуулсан гэж байсан тул бид мөн өдрөө Хан-Уул дүүрэгт байрлах нэхэмжлэгчийн байранд уулзсан. ХХК-иас гаргасан хохирлын тооцоололтой танилцахад эвдрэл бүхий эд энгийг бүгдийг шинэ сэлбэгээр солихоор тооцоолол гаргасан байсан бөгөөд тус компанийн шинэ сэлбэг худалдаалдаг үнэлгээгээр тооцсон байсан. Иргэний хуулийн 10.1-д эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа бусдын эд хөрөнгөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу миний зүгээс ХХК-ийн үнэ зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр байгаа тул өөр газраас сэлбэгийг авах, гэмтсэн эд анги бүрийг шинээр солихгүй засварлах боломж байгаа эсэхийг тодруулахад автомашины эзэн зөвхөн ХХК-иас авна гэсэн. Тухайн үед ******* ******* ХХК-ийн хуулийн зөвлөх биднийг зөвшөөрөл бүхий үнэлгээний байгууллагаар бодит хохирлын хэмжээг тогтоолгохыг зөвлөсний дагуу автомашин эзэмшигч нь ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн үнэлгээ нь ХХК-ийн үнийн нэхэмжлэхтэй яг тохирч байсан тул миний бие хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн. *******22.06.08-ны өдөр ******* ******* ХХК-аас *******ын нөхөн төлбөрийг үнэлгээний дагуу олгосон болохыг мэдэгдэж, төлбөр барагдуулах гэрээ байгуулах эсэхийг тодруулсан. Миний хувьд хохирол бодитой эсэхийг тодруулах шаардлагатайг хэлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулахаас татгалзсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1-д хөрөнгийн үнэлгээ хийхэд хараат бус байх, бодитой байх, хууль тогтоомж стандартад нийцсэн байх зарчмыг баримтална гэж заасан байтал ХХК-ийн гаргасан үнэлгээ нь дээрх зарчмыг хангахгүй байсан тул миний бие *******22.06.10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд үнэлгээтэй холуулан гомдол гаргаж, хувийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо, ******* ******* ХХК-д хүргүүлсэн. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооноос *******22.06.17-ны өдрийн 20/22 дугаар дүгнэлтээр ХХК-ийн үнэлгээний тайланд *******18 онд үйлдвэрлэгдэж *******18 онд Монгол улсад орж ирсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер, нүүрний дээд никел, баруун голын хормой, урд буферын баруун булан, буферын баруун доод сетки, баруун урд их гэрэл, баруун урд крыло зэрэг сэлбэг эд ангиудад ашиглагдсан хугацааны элэгдэл тооцоогүй нь Монгол Улсын Дээд шүүхийн *******06.0.29-ний өдрийн 27 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээг тодорхойлохдоо түүний эд ангийн элэгдэл хорогдлыг хасч, эвдэрч гэмтсэнийг засаж сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалын үнийг оруулан тооцно гэж заасныг зөрчиж байгаа тул ХХК-ийн *******22.0.11-ний өдрийн 1*******/ДД№23232*******2 тоот үнэлгээг хүчингүйд тооцсон. Монгол Улсын Сангийн сайдын *******10.0.13-ны өдрийн тушаалаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүний ажиллах журмыг баталсан, энэ журмыг батлах эрх нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан. Уг журмын дугаар зүйлийн .1-т Мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, .1.2. гомдлыг бүхэлд нь хангаж, үнэлгээний тайланг хүчингүй болгох гэж заасны дагуу  ХХК-ийн тайланг хүчингүй болсон, уг мэргэжлийн хорооны дүгнэлтэд нэхэмжлэгч, үнэлгээчин гомдол гаргаагүй, гаргасан бол энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч хүчингүй болсон хөрөнгийн тайланг үндэслэн нөхөн төлбөр шаардсан нь үндэслэлгүй байхаас улсын дугаартай, тээврийн хэрэгсэл нь Хаан банкны өмчлөлд бүртгэгдсэн, *******ын гэрээг иргэн той бус харин ХХК-тай байгуулсан байна. Үүнээс үзэхэд хохирлыг шаардах эрхийг шилжүүлэн авсан гэдэг нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл шаардах эрхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжилгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгохоор болж, ХХК хөрөнгийн үнэлгээ хийсэн. Тус үнэлгээг зөвшөөрөх боломжгүй байгаа, шүүгчийн захирамжийн дагуу үнэлгээ хийсэн боловч энэ шинжилгээ нь хуульд нийцсэн эсэх нь асуудалтай байгаа. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх гэж заасан. Гэвч ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ ХХК-ийн авсан зурагт үнэлгээ хийсэн, тиймээс энэ нь хуульд нийцээгүй байна. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн удирдах зөвлөлийн *******1.10.1-ны өдрийн үнэлгээний тайлангийн жишиг гэж байдаг. Энэ жишгийн 2.1-т үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайланг боловсруулахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан шаардлагыг хангахаас гадна дараах баримт мэдээллийг бүрдүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл бодит биет хөрөнгөд нь тулгуурлаж хөрөнгийн үнэлгээ хийгдэх ёстой, гэтэл фото зурагт үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийгдсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хөрөнгийн үнэлгээчин нь заавал өөрөө мэргэжлийн хариуцлагын *******д даатгуулна, мэргэжлийн хариуцлагын *******д даатгуулаад хөрөнгийн үнэлгээ хийсний улмаас үйлчлүүлэгч эсхүл бусад этгээдээс гомдол гаргаж хохирол учирсан тохиолдолд энэ хохирлыг нь *******ын байгууллагаар гаргуулдаг механизм бүрдүүлсэн учир *******ын байгууллага нь тухайн буруутай этгээд болох хөрөнгийн үнэлгээчнээс энэ хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, *******23.03.07-ны өдрийн итгэмжлэл /хх-3/, ******* ******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, ТЗ*******1/11 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх--11/, *******22.03.16-ны өдрийн ND/221-12-2-0063300 дугаартай Тэгш-4 автотээврийн хэрэгслийн *******ын гэрээ, хавсралт /хх-12-14, 1/, ХХК-ийн *******22.0.11-ний өдрийн нэхэмжлэх /хх-17/, ХХК-н *******22.0.11-ний өдрийн 22/0 дугаартай албан бичиг /хх-19/, ХХК-н *******22.0.11-ний 1*******/ДД23232*******2 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-*******/, ******* ******* ХХК-н Автотээврийн хэрэгслийн *******ын нөхөн төлбөрийн мэдүүлэг, шийдвэр /хх-22, 23/, ******* ******* ХХК-д гаргасан хүсэлт /хх-24/, *******23.0.16, *******23.0.30, *******23.10.17, *******2.01.07-ны итгэмжлэл /хх-1, 62, 117, 1/, банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-63/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Л.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33/, *******23.04.04-ний хариу тайлбар /хх-37-38/, *******23.03.28-ны өдрийн итгэмжлэл /хх-39/, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны *******22.06.17-ны өдрийн 20/22 дугаартай дүгнэлт /хх-40/, Л.*******ийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл /хх-41-42/, ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-49/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-0/, ХХК-н *******23.08.31-ний өдрийн дугаартай ******* ******* ХХК-д *******ын төлбөрийн талаар хүргүүлсэн албан бичиг /хх-116/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: ХХК-н *******24.0.29-ний өдрийн *******96 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-11-12/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

г


1. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******т холуулан 31-83 улсын дугаартай RX30 маркийн тээврийн хэрэгслийн гэм хорын хохирлын *******ын нөхөн төлбөрт төлсөн 18,289,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч Л.******* нь түүний хүү 31-83 улсын дугаартай RX30 маркийн тээврийн хэрэгслийг  маркийн цахилгаан дугуйгаар мөргөж хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй боловч уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Иргэний хуулийн 03 дугаар зүйлийн 03.1-т 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан ба нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг цахилгаан дугуйгаар мөргөж хохирол учруулсан 14 настай хүү ын эцэг Л.*******т холуулан шаардлага гаргасан нь хуульд нийцсэн. /хх-ийн 49/

 

. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар *******22 оны 0 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дугаар хороо, гарден хотхоны байрны автомашины зогсоолд байрлуулсан 31-83 улсын дугаартай  RX30 маркийн автомашиныг хариуцагч Л.*******ийн хүү маркийн цахилгаан дугуйгаар мөргөж, хохирол учруулсан болох нь тогтоогдож байх ба уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

6. ******* ******* ХХК нь ХХК-тай *******22 оны 03 сарын 16-ны өдөр ND/221-12-2-0063300 дугаартай Тэгш 4 автотээврийн хэрэгслийн *******ын гэрээг *******22.03.17-ны өдрийн 00:00 цагаас *******23.03.16-ны өдрийн 24:00 цаг хүртэл 12 сарын хугацаанд хүчинтэй, *******ын зүйл нь гэрээний хавсралт болон *******ын баталгаанд заагдсан В, С, Д, Е ангиллын автотээврийн хэрэгсэл, нэмэлт тоноглол, хэрэгсэл байх гэрээг байгуулж, даатгагч нь *******ын тохиолдол бий болсон нөхцөлд учирсан хохирлыг барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцсон байх ба гэрээний хавсралтад заасан даатгагдах тээврийн хэрэгслийн жагсаалтын 18 дугаарт 31-83 улсын дугаартай,  RX30 маркийн автомашин гэж бичигджээ. /хх-ийн 12-1/

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ХХК-аас -аар 31-83 улсын дугаартай,  RX30 маркийн автомашины эвдрэл, гэмтэл, түүнийг засварлах зардлын тооцоог гаргуулан 17,32,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 937,*******0 төгрөг, нийт 18,289,*******0 төгрөгийн нэхэмжлэх ирүүлснийг үндэслэн *******ын нөхөн төлбөрийг даатгуулагчид шилжүүлж, даатгуулагчийн шаардах эрхийг шилжүүлэн авсан тул *******ын нөхөн төлбөрт олгосон мөнгийг хариуцагчаас шаардсан гэж тайлбарласан.

 

8. Эстимэйт ХХК-ийн *******22.011-ний өдрийн 1*******/ДД№23232*******2 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд 31-83 улсын дугаартай  RX30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн шууд зардлын дүн 19,736,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 17,32,000 төгрөг, мөн ХХК-ийн *******22.0.11-ний өдрийн нэхэмжлэх/үнийн саналд 31-83 улсын дугаартай  RX30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн сэлбэгийн үнэлгээг 23,136,000 төгрөг, хөнгөлөлт 2 хувь ,784,000 төгрөг, нийт НӨАТ-тай дүн 17,32,000 төгрөг гэсэн байх ба ХХК-ийн 937,*******0 төгрөгийн НӨАТ-ын баримт нотлох баримтаар ирүүлсэн. /хх-ийн *******, 17, 16/

 

9. ХХК нь *******22 оны 0 сарын 11-ний өдрийн 22/0 дугаартай албан бичгээр *******ын нөхөн төлбөрт 18,289,*******0 төгрөгийг Голомт банкны 2*******14249 дугаартай данс руу шилжүүлж өгнө үү, даатгагчаас гарсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг *******ын компанид шилжүүлж байна гэсэн хүсэлтийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 19/

 

10. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн *******22.06.06-ны өдрийн 2*******640110 дугаар шийдвэрээр *******ын нөхөн төлбөрт 18,289,*******0 төгрөгийг ХХК-ийн Голомт банкны 2719033 дугаартай дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч *******22.06.10-ны өдөр 18,289,*******0 төгрөгийг Голомт банкны 2719033 дугаартай ийн эзэмшлийн данс руу ЕВ- Нөхөн төлбөр АТХДШ ХХК 2*******640110 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. /хх-ийн 23, 63/

ХХК нь ******* ******* ХХК-д *******23 оны 08 сарын 31-ний өдөр хүргүүлсэн дугаартай албан бичигтээ *******ын нөхөн төлбөр 18,289,*******0 төгрөгийг *******22 оны 06 сарын 10-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ийн Голомт банкны дансаар хүлээн авсан талаар маргахгүй гэжээ. /хх-ийн 116/

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасан бөгөөд *******22 оны 03 сарын 16-ны өдрийн ND/221-12-2-0063300 дугаартай *******ын гэрээний 9.8-т Даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холон гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж тохиролцсон нь хуульд нийцэж байх ба нэхэмжлэгч нь *******ын нөхөн төлбөрт олгосон мөнгийг шаардах эрхтэй байна.

11. Хариуцагч Л.******* нь Эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангийн талаарх гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж, гомдлын хувийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, ******* ******* ХХК-д хүргүүлсэн байх ба Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны *******22 оны 06 сарын 17-ны өдрийн 20/22 дугаар дүгнэлтээр үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээг тодорхойлохдоо түүний эд ангийн элэгдэл хорогдлыг хасч, эвдэрч гэмтсэнийг засаж сэргээхэд шаардагдах эд анги, бусад материалыг үнийг оруулан тооцно гэж заасныг зөрчсөн буюу шинэ сэлбэг хэрэгсэлд ашиглагдсан хугацааны биет элэгдлийг тооцоогүй гэж дүгнэн Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярын *******22 оны 0 сарын 11-ний өдрийн 1*******/ДД№23232*******2 тоот үнэлгээг хүчингүйд тооцож, тус дүгнэлтийг Санхүүгийн зохицуулах хороо, иргэн Л.*******, үнэлгээчин Г.Отгонбаяр нарт хүргүүлсэн болохыг дурдсан байх ба зохигч ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгосон дүгнэлтийн талаар гомдол гаргасан баримтыг ирүүлээгүй. /хх-ийн 40, 41-42/

12. Нэхэмжлэгч нь *******ын тохиолдол *******22.0.10-ны өдөр болсон, Хөрөнгийн үнэлгээний хууль *******22.06.17-ны өдөр батлагдаж, *******23.01.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан *******10.01.21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хороо дүгнэлт гаргах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх эрхтэй гэж заасан, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох эрх олгогдоогүй учраас Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний дүнгээр шаардах эрхтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

13. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /*******10 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэд үнэлгээчний мэргэжлийн алдаа гаргасан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл, үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан тухай холох этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл тус тус ажиллана, 2.3-т Энэ хуулийн 2.2-т заасан Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг мөн хуулийн 8.2-т заасан байгууллага батална, 8 дугаар зүйлийн 8.2-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дангаараа, эсхүл төрийн холох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж тус тус заасан.

Мөн Монгол Улсын Сангийн сайдын *******10.0.13-ны өдрийн 112 тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам-ын дугаар зүйлийн .1-т Мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, .1.2. гомдлыг бүхэлд нь  хангаж, үнэлгээний тайланг хүчингүй болгох гэж заасан, мөн журмын .-т мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцээд .1.1, .1.2, .1.3-т заасан шийдвэртэй холбоотой зардлын хуваарилалтыг хийхээр зохицуулсан байх ба Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хороо үнэлгээг хүчингүй болгох эрхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна.

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас *******ын зүйл болох 31-83 улсын дугаартай  RX30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу эвдрэл гэмтлийн үнэлгээг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж, шинжээч томилон хохирлын үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн.

Шинжээчээр томилогдсон ХХК нь *******24 оны 0 сарын 29-ний өдрийн *******96 дугаартай үнэлгээний тайландаа улсын дугаартай  RX30 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг хэрэгт авагдсан фото зурагт үндэслэн уг машины урд буфер халцарсан, нэмэлт хормой халцарч зурагдсан, баруун урд крыло болон капут хонхойж нугарсан гэж тодорхойлон, эвдэрсэн эд анги, зардлын тооцоог засах, өнгөлөх ажлын хөлс болох шууд зардал 2,82,000 төгрөг, шууд бус зардал буюу материалын үнэ 1*******,000 төгрөг, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг нийт 2,94,000 төгрөг гэж үнэлсэн. /хх-ийн 12-12/

1. Хариуцагч нь автомашины хохирлын үнэлгээг бодит байдлаар бус фото зурагт үндэслэн хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

16. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар *******ын тохиолдол *******22 оны 0 сарын 10-ны өдөр болсон, нэхэмжлэгч нь *******22 оны 06 сарын 10-ны өдөр *******ын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон үйл баримт тогтоогдож байх ба 31-83 улсын дугаартай  RX30 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлаж янзлуулсан үйл баримт тогтоогдож байх тул *******ын тохиолдол гарсан үеийн байдлаар автомашины эвдрэл гэмтлийг баталгаажуулж авсан фото зурагт тулгуурлан үнэлгээ хийснийг буруутгах боломжгүй буюу үнэлгээ үндэслэл бүхий байна.

Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн тайлбарт зааснаар шинжилгээний обьектод гэрэл зургийг ойлгох талаар заасан ба автомашины эвдрэл гэмтлийг засварлаж хэвийн байдалд оруулсан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд эвдрэл гэмтэл гарсан даруйд бэхжүүлж авсан гэрэл зураг нь тухайн үйл баримтыг нотлох баримт болох тул шинжээч нь нотлох баримтад үндэслэн дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

17. Зохигч өөрийн шаардлага, тайлбар, татгалзлын үндэслэл болж байгаа баримтаа өгөх гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь автомашины хохирлын үнэлгээг хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч улсын дугаартай  RX30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн талаар баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

Хариуцагч нь үнэлгээний тайланг үндэслэлгүй гэж эс зөвшөөрвөл дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх эрхтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар ямар нэг шаардлага, хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

18. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь даатгуулагч ХХК-д *******ын нөхөн төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагчийн шаардах эрхийг шилжүүлэн авсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байх боловч эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй болсон эсттмэйт ХХК-ийн үнэлгээг үндэслэн *******ын нөхөн төлбөрт олгосон 18,289,*******0 төгрөгийн дүнгээр шаардсаныг хангах үндэслэлгүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдож дүгнэлт гаргасан ХХК-ийн үнэлгээг зохигч нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул *******22 оны 0 сарын 10-ны өдөр 31-83 улсын дугаартай  RX30 маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийн хохирлын хэмжээг *******24 оны 0 сарын 29-ний өдрийн *******96 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээ болох 2,94,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

19. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, хариуцагч Л.*******өөс даатгуулагчид учирсан гэм хорын төлбөрт 2,94,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,344,*******0 төгрөгт холох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

*******. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 62,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

21. Сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогч иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан хариуцагч Л.*******өөс даатгуулагчид учирсан гэм хорын төлбөрт 2,94,000 /хоёр сая есөн зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,344,*******0 /арван таван сая гурван зуун дөчин дөрвөн мянга хоёр зууг/ төгрөгт холох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 62,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧИД Л.ЭНХЖАРГАЛ

 

Т.ЭНХЖАРГАЛ