2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/05617

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******25 06 2

191/ШШ*******25/0561*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******зүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо *******ийн өргөн чөлөө ******* байр, ******* давхарт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******зүрх дүүрэг, дүгээр хороо, хотхон гудамж, тоот хаягт оршин суух ******* овогт *******ын /Регистрийн дугаар /-д холбогдох

 

Бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 15,60,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* *******" ХХК нь ******* овогтой тэй *******2 оны 08 сарын 02-ны өдөр "Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ" байгуулсан. Б. нь Элбэг баян үржих дэлгүүртээ манай байгууллагаас *******2 оны 08 сарын *******-ны өдөр 30,015,000 төгрөгийн үнийн дүнтэй электрон тамхи худалдан авсан. Б. нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөөс *******2 оны 09 сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг хасуулсан ба *******2 оны 09 сарын 23-ны өдөр 11,3*******5,000 төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн буцаасан. Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 15,60,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буюу *******2 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Хариуцагч Б.тэй үүсгэсэн төлбөрийн маргааныг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Хэрэв талууд санал зөрөлдөөн, маргааныг зөвшилцлөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын харьяалах шатны шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн заалтыг үндэслэн шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Б. нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу сар бүрийн 25 буюу *******2 оны 09 сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан хэдий ч 15,60,000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүртэл буюу *******2 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл нийт 56 хоногийн хугацаа өнгөрсөн, 56 хоногийн хугацаа хэтэрсний алданги нь хоногийн 0,5 хувиар бодоход 28 хувь буюу мөнгөн дүнгээр ,3*******9,*******0 төгрөг болж байгааг үлдэгдэл төлбөрийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь шүүхэд ирж нэхэмжлэлийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд ирээгүй, гэрээний дагуу төлбөх төлбөрийг төлөхгүй биднийг хохироож байна. Хариуцагчаас алданги гаргуулах шаардлагаас татгалзаж, бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 15,60,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, "******* *******" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-/, *******2.08.02-ны өдрийн Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ /хх-5-6/, *******2.08.02-ны өдрийн зарлагын баримт /хх-9, 10/, банкны 5001151 дугаартай дансны хуулга /хх-11/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-15./

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* интерпрайз" ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 15,60,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги ,3*******9,*******0 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад алданги ,3*******9,*******0 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан нь хууль зөрчөөгүй.

 

3. Хариуцагч Б. *******2 оны 12 сарын *******-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

*******25 оны 06 сарын 2-ний өдрийн 11 цаг 30 минутад товлосон шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар шийдвэрлэв.

 

. Нэхэмжлэгч ******* интерпрайз" ХХК нь *******2 оны 08 сарын 02-ны өдөр зарлагын баримт үйлдэн тус бүр 8,000 төгрөгийн үнэтэй 6 нэр төрлийн нийт 10 ширхэг, тус бүр 25,000 төгрөгийн үнэтэй 5 нэр төрлийн нийт 250 ширхэг, тус бүр 12,500 төгрөгийн үнэтэй ******* нэр төрлийн 560 ширхэг, мөн өдөр дахин зарлагын баримт үйлдэн тус бүр 25,000 төгрөгийн үнэтэй нэр төрлийн 215 ширхэг, тус бүр 6,500 төгрөгийн үнэтэй нэр төрлийн 20 ширхэг, тус бүр 28,000 төгрөгийн үнэтэй 8 нэр төрлийн 2******* ширхэг электрон тамхи буюу нийт 30,015,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ талаар маргаагүй. /хх-ийн 9, 10/

 

5. Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 30,015,000 төгрөгийн үнийн дүнтэй электрон тамхи хариуцагчид зарлагын баримтаар хүлээлгэн өгснөөс *******2 оны 09 сарын 11-ний өдөр төлбөрт 3,000,000 төгрөгийг шилжүүлсэнийг хүлээн авсан, мөн *******2 оны 09 сарын 23-ны өдөр 11,3*******5,000 төгрөгийг үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг буцаасан гэх тайлбарыг гаргаж, төлбөрийн үлдэгдэл 15,60,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүн хүлээн авсан болон барааны тоо хэмжээ, үнийн дүн, чанар, төлбөрийн тооцоо, төлсөн төлбөрийн хэмжээ, үлдэгдэл дүнгийн талаар баримтаар үгүйсгэж маргаж мэтгэлцээгүй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, *******2.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн *******2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн ************** дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Б.эс *******2 оны 08 сарын 02-ны өдөр зарлагын баримтаар хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 15,60,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* интерпрайз" ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 236,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан хариуцагч Б.эс бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 15,60,000 /арван таван сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* интерпрайз" ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 236,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* интерпрайз" ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР