| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
| Хэргийн индекс | 122/2025/0030/З |
| Дугаар | 122/ШШ2026/0005 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 122/ШШ2026/0005
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд би, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболдоос ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхэд холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0723321 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ******* аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Соронзонболд би, ******* аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүх нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ илрүүлсэн “...улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй...” гэх зөрчлийн талаарх 05 дугаартай гомдол, мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч “******* *******” ХХК-д 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан 0723321 дугаартай шийтгэлийн хуудсыг хянав.
Дээрх гомдол, мэдээлэлд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/85 дугаар тушаал, ******* аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08-28-03/346/04 дугаартай албан шаардлага, албан шаардлагын хариу зэрэг баримтууд цугларчээ. Хянавал эрх бүхий албан тушаалтан Б.Ариунсүх нь холбогдогч “******* *******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн аль хэсгийн ямар заалтад заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан болох нь тодорхойгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй байна.
Иймд тус аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0723321 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад “15.2” гэснийг “15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт” болгож өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0723321 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүх би ******* аймгийн прокурорын газрын прокурорын 47 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд нь ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхэд холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0723321 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүх нь прокурорын дүгнэлтийг буюу, маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0723321 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад “15.2” гэснийг “15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт” болгож өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.
Иймд хэргийн хариуцагч ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболдын ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхэд холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 0723321 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад “15.2” гэснийг “15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт” болгож өөрчлөлт оруулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар зөрчлийн хэргийн хяналтын прокурор Б.Соронзонболд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД