| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00296/И |
| Дугаар | 150/ШШ2025/00251 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 150/ШШ2025/00251
2025 09 04 150/ШШ2025/00251
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ......... хот, ........ дүүрэг, ...... дугаар хороо, ....... гудамж ........ байр, ...... давхарт байрлах “..........” ХХК-ний (РД:6066356) нэхэмжлэлтэй ....... аймаг, ..... сум, ...... дүгээр баг, ....... хороолол ....... тоотод оршин суух иргэн ......... (РД:.........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,026,991.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“.............” ХХК-ний гүйцэтгэх захирал ...........шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ... ...... нь 2024 оны 06-р сарын 08-ны өдөр “.........” ХХК-с ....... дугаартай Зээлийн гэрээ байгуулж 2,725,000.00 /хоёр сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгийн зээлийг 18 /арван найм/ сарын хугацаатай, сарын 4% хувийн хүүтэйгээр, Монет гинж 3,9гр, Монет бөгж 1,3гр, Монет ээмэг 3,8гр хэрэглээний лизинг бүтээгдэхүүнээр зээл авсан.
Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй байдлаар 337 хоног хугацаа хэтэрсэн байна.
Зээлийн гэрээний 7.2.1-д зааснаар зээлдүүлэгч талын санаачилгаар буюу 2025 оны 08 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж байна.
Иймд хариуцагч ....... ....... дугаартай зээлийн гэрээний үүрэгт 3,026,991.37 төгрөгийг гаргуулж .......... ХХК олгохоор шийдвэрлэж өгнө үү г 982,619.45 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч .......... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .......... нь .......... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,026,991.37 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
“............” ХХК-нь иргэн ........... зээлийн гэрээний үүрэгт 3,026,991.37 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нь “...........” ХХК-ний нэхэмжилж буй 3,026,991.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 504,498.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 20-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,382 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ............. төлөх улсын тэмдэгтийн хураамж 63,382 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“..........” ХХК-ний нэхэмжлэлтэй ............ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,026,991.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,382 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... улсын тэмдэгтийн хураамжид 31,691 төгрөг, орон нутгийн орлогоос 31,691 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.........” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА