2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/05616

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******0*******5 06 *******4 101/ШШ*******0*******5/05616

 

 

 

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ын *******8-480б тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, *******3 а дугаар байр, тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн *******иг /Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Автомашины төлбөрт шилжүүлсэн 1,0,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгчД.*******,

хариуцагч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.******* миний бие *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр буюу пүрэв гаргийн орой 18 цагт иргэн оос 1-05 улсын дугаартай хар өнгийн маркийн машин худалдан авсан. Маргааш нь 0 сарын *******1-ний өглөө 08 цаг 40 минут орчим гэрээс гараад ойролцоогоор 4 км явж байтал хянах самбарт анхааруулах гэрэл ассан. Шууд таван шард байрлах центр авто оношилгоо засварын төвд очиж оношилгоо хийлгэхэд бүх баттерей *******8 ширхэг доголдолтой байна гэсэн. Мөн өдрийн орой хөгжмийн дэлгэц унтарсан сигнал масстай болсон, хянах самбар бүдгэрч тодорч массалсан. Тэгээд маргааш нь буюу 0 сарын **************-ны өглөө дахин Приус центрт ирж бүрэн оношилгуулсан. Мөн Сутай буянт техникийн захын засварын төвд очиж үзүүлсэн онишлуулахад дараах гэмтэл эвдэрлийг оншилж хэлсэн. Үүнд бүх баттерей *******8 ширхэг доголдолтой, нүүрсэн яндан байхгүй, хөгжимтэй дэлгэц унтарсан, сигнал масстай, рүүлийн уян эвдэрсэн, хөгжимд байдаг карт байхгүй, хянах самбар бүдгэрч тодорсон, явж байгаад унтраахад салонд чимээ гарч мэдэгдсэн. Эхнэр болох гэх хүний 56*******9**************058 дугаартай данс руу 1,0,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус машиныг нэхэмжлэгч Д.*******гийн нэр дээр шилжүүлээгүй. Машиныг ******* жил унасан учир юм чинь энэ хүнийг хохироогоод яахав, нүүрсэн яндан болон баттерейг засуулчихмаар байна. Энэ хүнтэй тухайн үед хамт явж баттерей солиулсан, хүнээс нь асуухад энэ найдваргүй, бүтнээр нь соль гэж байсан, гэтэл энэ хүн зөвшөөрөхгүй байгаа. Баттерей бол үнэхээр найдваргүй байгаа, машиныг бараг унаагүй. Ийм эвдрэл гэмтэлтэй машин залилуулан худалдан авсан тул машин худалдан авсан 1,0,000 төгрөгөө буцаан авч машиныг нь эргүүлэн өгөх саналтай хүсэлтэй байна гэв.

 

*******. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

миний бие *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр 1-05 улсын дугаартай маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр зарна гэсэн зар тавьсны дагуу ирж үзээд 1,500,000 төгрөгөөр авахаар тохиролцоод за машиныг чинь оношлуулаад авья гээд авто засварын газар очсон. Машин ямар ч асуудалгүй байсан, гэтэл Д.*******гийн эхнэр болох хүн эгч ах хоёрт нь бэлэн байгаа нь 1,0,000 төгрөг байна гээд худалдан авахаар тохиролцоод Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах нотариатын газар очиж худалдах гэрээ хийж авч явсан. Би маргааш нь хөдөө явах гэж байсан тул цуг оношилгоонд оруулж бүх зүйлийг нь үзүүлсэн. Би тэр газрыг нь танихгүй, тухайн газарт үзүүлээд автотээвэр дээр очиход хаасан байсан тул нотариат орж гэрээ байгуулсан. Тэр орой нь авч явсан, маргааш нь би хөдөө явсан, *******-3 хоногийн дараа өөрсдөө холбоо барьсан. Авч явсан өдрөө гэртээ аваачиж тавьсан гэж худал хэлсэн, *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр Эмээлтийн постоор гарч явсан байсан. Миний машиныг ******* жил орчим унаж хэрэглээд элэгдэл хорогдол оруулаад буцаана гэж байна. *******0*******4 оны 04 сарын 1*******-ны өдөр Д.******* баттерей муу байсан гээд тэрийг засаад өгчих гэхээр нь засварт очиж *******90,000 төгрөгөөр баттерей засварлаж өгсөн. Би одоо машинаа буцааж авахгүй. Монголд явж байсан хуучин автомашин зарсан болохоор эвдрэл гэмтлийг би урьдчилан мэдэх арга байхгүй. Тухайн үед хуучин машин зарж байсан учир сэтгэл гаргаад баттерейг нь авч засварлуулсан, тэгэхэд бол болчихлоо гэж алга болчихоод дахин гарч ирээд ингэж байна. Машин асуудалгүй байсан, унаад л явсан. ******* жил машиныг уначихаад мөнгөө нэхэж байгааг ойлгохгүй байна. Машины үнэ ханш унаж байгаа тул би мөнгийг нь өгөх боломжгүй. Янданг нь мэдэхгүй байна гэхэд за өөрсдөө учраа ольё, чи баттерей янзлаад өгчих гэхэд засварлаж өгсөн. Энэ хүмүүс намайг доромжилдог, би дугаараа солиогүй, Солонгос улсад байж байгаад ирсэн, тэгээд л утас болохгүй байсан. Машиныг унаад л яваад байгаа, надад торгуулийн мэдээлэл нь ирж байгаа. Нэр солиогүй тул миний нэр дээр байнга мэдээлэл ирдэг. Машиныг унаагүй гэж байгаа боловч эхний жилдээ бүтэн баруун аймгууд руу явсаар байсан, надад мэдээлэл нь ирсэн. Анх зарсан машины явсан км-ээс одоо ихэссэн байгаа. Энэ хүмүүс надаас хуучин машин авсан шүү дээ, өөрсдөө мэдэж байсан. Би тухайн үед баттерейнд асуудал байж магад гэж сольж өгсөн, өөр асуудал байгаагүй тул төлбөрийг өгөх боломжгүй гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-*******/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, *******0*******3.0.*******0-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /хх-6-/, фото зураг /хх-1/, банкны 511095843 дугаартай дансны хуулга /хх-18/, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-*******1/, Center төвийн *******0*******4.03.04-ний өдрийн тодорхойлолт, оношилгоо, төлбөрийн баримт /хх-4-/,

3.*******. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмэлхийн хуулбар /хх-1*******/, хариу тайлбар /хх-88/, 1-05 улсын дугаартай автомашины замын хөдөлгөөнд оролцож постоор гарсан бүртгэлийн мэдээлэл /хх-105, 106/, *******0*******4.04.1*******-ны өдрийн төлбөрийн баримт /хх-10/, үнэгүй.мн автомашины үнэ ханшийн мэдээлэл /хх-108-113/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: *******0*******503.*******4-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-89-103/, Зам тээврийн хөгжлийн төвийн *******0*******5.04.*******9-ний өдрийн18/409 дугаартай тодорхойлолт.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

*******. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч т холбогдуулан 1-05 улсын дугаартай маркийн автомашины эвдрэл гэмтэлтэй холбогдуулан төлбөрт шилжүүлсэн 1,0,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгчид хуучин автомашин худалдсан, баттерей асуудалтай гэснийг засаж өгсөн, өөр асуудалгүй байсан, машиныг унаж байгаа хирнээ мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Д.******* болон нар *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээнд худалдагч тал болох нь 1-05 улсын дугаартай маркийн автомашиныг худалдан авагч тал болох Д.*******гийн өмчлөлд *******0*******3.0.*******0-ны өдөр шилжүүлэх, гэрээний зүйлийн үнэ 9,500,000 төгрөг бүрэн төлөгдсөн гэж бичсэн гэрээг нотариатаар батлуулсан байх ба уг гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. /хх-ийн 6-/

 

5. Зохигчийн хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээнд тээврийн хэрэгслийн үнийг 9,500,000 төгрөг бичсэн байх боловч талууд бодитоор үнийг 1,0,000 төгрөг гэж тохирч, Д.******* нь банкны 511095843 дугаартай данснаас *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр 1,0,000 төгрөгийг банкны 56*******9**************058 дугаартай данс руу машин 105 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ асуудлаар зохигч маргааүй.

 

6. Нэхэмжлэгч Д.******* худалдан авсан 1-05 улсын дугаартай маркийн автомашины төлбөрийг бүрэн төлсөн байх боловч хариуцагч тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.*******гийн нэр лүү шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн /

 

. Нэхэмжлэгч нь *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр хариуцагчаас худалдан авсан автомашин маргааш нь буюу 0 сарын *******1-ний өдөр унах явцад хянах самбарт анхааруулах гэрэл ассан тул авто засвар оношилгооны газар үзүүлэхэд батарей хэлбэлзэлтэй, нүүрсэн яндан байхгүй гэсэн, 0 сарын **************-ны өдөр бүрэн оношилгоонд оруулахад автомашины бүх батарей хэлбэлзэлтэй, нүүрсэн яндан байхгүй гэж оношлогдсон болох нь хэрэгт авагдсан Center авто засварын газрын тодорхойлолт, оношилгооны баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4-/

 

8. Худалдан авагч тал болох нэхэмжлэгч нь эвдрэлтэй автомашин худалдсан гэх асуудлын талаар худалдагч тал болох хариуцагчид тэр даруй мэдэгдсэн, улмаар *******0*******3 оны 08 сарын *******4-ний өдөр шүүхэд автомашиныг буцаан өгч, төлбөрийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба тэдний хооронд автомашины эвдрэл, гэмтэл, төлбөрийг буцаах асуудлаар ярьсан яриа нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 91-100/

 

9. Хариуцагч нь нэхэмжлэгчид шинэ автомашин зараагүй, ашиглаж байсан машин байсан тул батерей асуудалтай байсныг засварлуулж өгсөн, оношилгоонд орсон учраас яндантай байх ёстой, тухайн үед өөрсдөө харж үзэж болно гэж авч явсан, унаж ашиглаж байгаа тул өөрсдөөс нь шалтгаалан эвдрэл гэмтэл гарсан байх боломжтой гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

10. Зохигчийн хооронд *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнд баталгаат хугацаа тогтоогоогүй тул худалдан авагч нь автомашины эвдрэл гэмтлийн асуудлаар автомашиныг өөрийн эзэмшилд *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр шилжүүлэн авснаас хойш *******-3 хоногийн дараа мэдэгдсэн нь Иргэний хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.6-д заасан хугацааны дотор автомашины биет байдлын доголдлын талаар худалдагчид мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр автомашиныг оношлуулсан талаар гэрээнд дурдсан байх боловч *******0*******3 оны 0 сарын *******1, **************-ны өдөр тухайн автомашиныг оношлуулж эвдрэл гэмтлийг тогтоолгосон үйл баримтыг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй, мөн тэрээр худалдсан 1-05 улсын дугаартай маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөөгүй зэргээс үзэхэд хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө буюу автомашиныг нэхэмжлэгч Д.*******нд худалдсан гэж үзэх боломжгүй, автомашиныг хүлээлцэх үед оношилгоонд оруулсан баримт үйлдээгүй шилжүүлсэн нь хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч дээр дурдснаар хариуцагчид автомашины эвдрэлийн талаар мэдэгдэж, *******0*******3 оны 08 сарын *******4-ний өдөр автомашины эвдрэл гэмтлийн улмаас гэрээнээс татгалзаж, автомашины төлбөрийг буцаан гаргуулахаар утсаар мэдэгдэж, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган төлбөрийг шаардсан зэргээс үзэхэд худалдсан автомашины эвдрэл, гэмтэл нь *******0*******3 оны 0 сарын *******0-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, тээврийн хэрэгслийг шилжүүлэх үед доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн *******54 дүгээр зүйлийн *******54.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба нэхэмжлэгч нь хариуцагч т автомашины эвдрэл гэмтлийн асуудлаар хандаж хариуцагч нь баттерейг сольж өгч байсан болох нь баримтаар тогтоогдож байх боловч хариуцагч нүүрсэн яндангийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байх ба түүний худалдсан автомашинд нүүрсэн яндан байсан гэх өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1, 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар баримтаар нотлоогүй, түүний худалдсан автомашины нүүрсэн яндан доголдолгүй байсан болох нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

11. Иргэний хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, *******05 дугаар зүйлийн *******05.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь автомашины төлбөрт шилжүүлсэн 1,0,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

1*******. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч оос 1-05 улсын дугаартай маркийн автомашины төлбөрт шилжүүлэн авсан 1,0,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

13. Иргэний хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.-д Энэ хуулийн *******05.1-д заасан үүргийг талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины төлбөрт шилжүүлсэн 1,0,000 төгрөгийг бүхэлд нь буцаан гаргуулахаар шаардаж байгаа тул 1-05 улсын дугаартай маркийн автомашиныг хариуцагчид буцаан шилжүүлэх үүргийг хүлээхийг дурдах нь зүйтэй.

 

14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******44,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид *******44,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

. Хариуцагч нь 1-05 улсын дугаартай маркийн автомашины эзэмшил, ашиглалттай холбоотой учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1, *******05 дугаар зүйлийн *******05.1-д заасныг баримтлан хариуцагч оос 1-05 улсын дугаартай маркийн автомашины төлбөрт шилжүүлэн авсан 1,0,000 /арван долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

*******. Иргэний хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.-д заасныг баримтлан 1-05 улсын дугаартай маркийн автомашиныг хариуцагч т буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Д.*******д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******44,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид *******44,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР