Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 150/ШШ2025/00259

 

 

 

2025                   09                04                                             150/ШШ2025/00259

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ........ дүүрэг, ....... дүгээр хороо, ........., ....... цогцолборт байрлах “........” ХХК-ний (РД:............) нэхэмжлэлтэй ....... аймаг, ........ сум, ....... дүгээр баг, ...... тоотод оршин суух иргэн ......... (РД:...........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,076,879.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

    “................” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30511198 тоот “Үйлчилгээний гэрээ” болон “Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ” байгуулан .......... дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iphone 15 рго мах төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

   Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

   Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, “Үйлчилгээний гэрээ” болон “Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 133,578.02 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 2,803,149.22 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 140,152.5 төгрөг, нийт 3,076,879.74 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ........ шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ........ нь ........... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,076,879.74 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,076,879.74 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“...........” ХХК-нь иргэн .......... зээлийн гэрээний үүрэгт 3,076,879.74 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нь “.........” ХХК-ний нэхэмжилж буй 3076,879.74 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 19-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,180 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 64,180 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“...........” ХХК-ний нэхэмжлэлтэй ......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,076,879.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,180 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 32,090 төгрөг, орон нутгийн орлогоос 32,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА