| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01004/И |
| Дугаар | 193/ШШ2025/00777 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 193/ШШ2025/00777
| 2025 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 193/ШШ2025/00777 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, , оршин суух, /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,848,112.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...О. тоот зээлийн гэрээний үндсэн зээлд 1,471,791.54 төгрөг, үндсэн хүүнд 1,194,353.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,967.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,000 төгрөг, нийт 2,848,112.45 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Нэг талаас *******, нөгөө талаас О. бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 2,848,112.45 төгрөгийг 6 хувааж 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 474,687 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 474,687 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 474,687 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 474,687 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 474,687 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 474,687.45 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,848,112.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч О. нь 2,848,112.45 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл сар бүр 474,687 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 474,687.45 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *******-ийн нэхэмжлэлтэй О.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,848,112.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй О.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,848,112.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 474,687 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр 474,687 төгрөг, 11 дүгээр сарын 04-ний өдөр 474,687 төгрөг 12 дугаар сарын 04-ний өдөр 474,687 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 474,687 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 04-ний өдөр 474,687.45 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,520 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч О. 30,260 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 30,260 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Начин заан ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА